2020 оны 1-р сарын 14
13 цаг 10 минут

Мал эмнэлгийн байгууллагад мэргэжлийн удирдлага үгүйлэгдэж байна

Аль ч улс оронууд  Мал эмнэлгийн байгууллагад онцгой ач холбогдол өгч  тодорхой  бодлого, чиглэл, зорилготойгоор өөрийн орны онцлогт тохирсон урт, богино хугацааны  хөгжлийн хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, бүтэц зохион байгуулалтын хувьд Олон Улсын жишигт нийцүүлэн, мэргэжлийн удирдлагыг гол зарчим болгон тогтвортой хөгжлийг ханган урагшилсаар  байна.

 Учир нь Мал эмнэлэг бол мэргэжлийн чухал байгууллага мөн бөгөөд мал, амьтадын эрүүл мэндийг хамгаалах замаар улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал амьтны гаралтай хүнсний болон түүхий эд бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах, хүн амыг эрүүл хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах зэрэг улс орны олон чухал стратегийн ач холбогдол бүхий зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг хүлээдэг  онцгойлох байгууллага учраас л тэр байх.

Монгол Улсад шинжлэх ухааны Мал эмнэлэг 1923 оноос эхлэн буй болсноос хойш  эдүүгээ 97 жилийг ардаа орхижээ. Би энэ хугацааны түүхэн хөгжлийн явцыг дүгнэж, цэгнэх гээгүй ба зөвхөн Мал эмнэлгийн  байгууллагын  мэргэжлийн удирдлага, боловсон хүчний бодлого нь  малын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны үр дүнтэй  хэрхэн уялдаа холбоотой болох талаар өөрийн бодлоо хуваалцахаар  өргөн барьж байна.

Товчхондоо 1923 - 1989 он хүртэл буюу төвлөрсөн эдийн засгийн, 1990-оноос өнөөг хүртэлх буюу зах зээлийн нийгмийн  үе гэж 2 хуваан үзэж болох ба 1923-1989 онуудад Мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, бүтэц тогтолцооны хувьд Олон улсын   жишигт хүргэх, үндэсний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх,  хангах, орон нутагт мал эмнэлгийн салбарыг шинээр байгуулах, бааз суурийг  бэхжүүлэх, малын өвчинтэй тэмцэх талаар төр засгийн бодлого шийдэвэрүүдийг дэс дараатай хэрэгжүүлэх  зэрэг олон асуудлуудыг шийдэж байжээ. Энэ үед Мал эмнэлгийн  байгууллага нь бүтэц тогтолцооны хувьд улсын хэмжээнд  Мал эмнэлгийн ерөнхий газар, аймагт Мал эмнэлгийн газар, сумдад Мал эмнэлгийн тасаг, сум дундын оношлогооны кабинет, баг бригадад малын бага эмчийн салбар, эмчилгээ тэжээлийн цэг зэрэг бүхий л бүтэцийг буй болгож мэргэжлийн боловсон хүчин, мэргэжлийн удирдлагаар ханган , төсөв санхүүгийн хувьд бие даасан байгууллага болж бэхжсэн.

Дээрхи хугацаанд Монгол улсын Малын ерөнхий эмчээр анх томилогдсон орос мэргэжилтэнг эс тооцвол 67 жилийн хугацаанд 18 хүн томилогдож  1940 оноос хойш харьцагуй тогтвортой ажиллаж байжээ. Тухайлбал Монгол улсын малын ерөнхий эмчээр Г.Дашням багш 21 жил ажилласан байх жишээтэй.

Ерөнхий эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан эдгээр малын эмч нар нь тухайн үед мэдлэг, боловсрол, ур чадвар, дадлага туршлагаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг боловсон хүчнүүд байжээ. Үүний үр дүнд Монгол улс нь богино хугацаанд малын гоц халдварт шүлхий,  мялзан, ямааны годрон, бог малын цэцэг зэрэг өвчнөөс бүрэн эрүүлжиж, малаас хүнд халдварладаг зооноз өвчин болох бруцеллёз, боом, галзуу, сүрьеэ, ям өвчний гаралт тархалт эрс буурч эрүүл мал сүргтэй улс орон болгосон түүхтэй.

Энэ нь тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэр болон бидний ахмад үеийн малын эмч нарын нөр их хөдөлмөрийн үр дүн, бахдам ажилт, бахархам гавьяа гэдэгт эргэлзэх хүнгүй байх.

Энэхүү амжилтанд хүрсэн үндэс суурь нь олон хүчин зүйлтэй холбоотой боловч хамгийн гол нь  мэргэжлийн боловсон хүчний зөв бодлоготой байсанд нь оршино.

Энэ үед залуу малын эмч нарыг зориудаар сумдын мал эмнэлгийн тасагт хуваарилан ажиллуулж дадлага туршлагатай болгох, ажлын үр дүн, мэдлэг ур чадварыг харгалзан дэвшүүлэн ажиллуулах зэрэг одоогийн хүн болгоны хэлэх дуртай өнөө чадахуйн зарчим, шатлан дэвших зарчимыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж  байжээ гэж бодогдоно.

1990 оноос улсын хэмжээнд нийгмийн харилцаа өөрчлөгдөж төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед нийгмийн бүх салбарт өөрчлөлт, шинэчлэл нэртэй зах зээлийн шуурганд хамгийн ихээр өртсөн байгууллага бол Монголын мал эмнэлэг мөн.

 Бүтэц, зохион байгуулалтын хувьд ч, боловсон хүчний бодлогын хувьд ч, материаллаг бааз суурийн хувьд ч ихээхэн хүчгүйдсэн. 1990 оноос хойш бүтэцийн хувьд Мал эмнэлгийн Ерөнхий газрыг татан буулгаж ХХААЯ-ны мал эмнэлгийн газар, ЗГ-ын хэрэгжүүлэгч агенталг Мал эмнэлэг, үржлийн газар нэртэйгээр улсын хэмжээнд зохион байгуулсан бол аймагт Мал эмнэлгийн газрыг татан буулгаж Хүнс, хөдөө аж ахуйн бүтэцэд нэгтгэж Мал эмнэлгийн алба болгон цомхотгосон. Харин сумдын Мал эмнэлгийн тасгийг улсын хэмжээнд хувьчилж, хувьд шилжүүлсэнээр “Мал эмнэлэг”  гэдэг мэргэжлийн байгууллагын хувь заяа бүрхэг болсон юм.

Шилжилтийн үе буюу 1990 оноос 2020 он хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол улсын малын ерөнхий эмчээр  15 хүн томилогдон ажиллажээ.  Хугацааны хувьд нэг хүн 6 жил , нэг хүн 4 жил, 3 хүн 3  жил  ажиллаж байсан ба бусад нь хэдэн сараас 1-2 хүртэлх жилийн хугацаанд ажиллаж байсан байна. Ингэж ойр, ойрхон халаа, сэлгээ хийх нь эрх мэдэлтэй дарга нарын эрх ашигтай холбоотой болохоос улс орны эрх ашигт нэн хортой юм.  Ялангуяа 2000 оноос    эхлэн  сонгуулийн жилийн циклээр аль нэг  олонх болсон нам нь хамгийн түрүүнд Мал эмнэлгийн агентлагийн бүтэц, орон  тоог өөрчлөх, улмаар агентлагийн даргын  албан тушаалыг мэргэжил, ур чадвар, дадлага туршлагыг харгалзахгүйгээр улс төрийн бялуу болгон хувиргасан нь нэн харамсалтай. Өөрөөр хэлбэл мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа алдагдаж, боловсон хүчний бодлого, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээнд доголдол гарсан. Үр дүн нь юу байсан вэ гэвэл 2000 оны эхээр улсын хэмжээнд устгагдсанд тооцогдож байсан шүлхий, бог малын мялзан, цэцэг, гахайн сонгомол мялзан зэрэг гоц халдварт өвчний гаралт тархалт газар авч, урд өмнө манай улсад гарч байгаагүй үхрийн хорт салст халуурал, хонины аденаматоз, гахайн үржил, амьсгалын замын хам шинж, Африкийн гахайн мялзан зэрэг шинэ төрлийн халдварт өвчнүүд гарч эхэлсэн ба түгээмэл тархацтай боом, бруцеллёз, галзуу зэрэг өвчний гаралт тархалт нэмэгдсэн. Энэ нь Мал эмнэлгийн байгууллагын бүтэц тогтолцоог  өөрчилж, мэргжлийн боловсон хүчний бодлогыг үгүй хийж, Мал эмнэлгийн байгууллагыг хүчгүй болгон зөнд нь орхисоны   гай гэж хэлэхээс өөр аргагүй юм.

Эдгээр халдварт өвчин газар авсанаар багагүй малыг зориудын устгалд хамруулах, нөхөн төлбөр, эм вакцин, хорио цээрийн арга хэмжээ, тарилгын зардал гээд хэдэн арван тербумаар тооцогдох хөрөнгө  зарцуулсаныг дурдах нь зүйтэй байх.  Мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн удирдлага, боловсон хүчний бодлого нь мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны үр дүнтэй  шууд  хамааралтай болохыг үүнээс тодхон харж болохоор байна.

Мал сүргийн халдварт өвчний нөхцөл байдал сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд анхаарал татах хэмжээнд хүрч, гадаад дотоод худалдааны чөлөөт байдалд сөрөгөөр нөлөөлж, улсын эдийн засагт ихээхэн хэмжээний бодит хохирол учирсан,  Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын экспэртүүдийн Монгол улсын Мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд  хийсэн хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж  зэргийг харгалзан үзэж,  2 ч парламент дамжсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг МУ-ын Их Хурал 2017 оны сүүлээр хэлэлцэн батлаж 2018 оны 06-р сарын 01-нээс  эхлэн дагаж мөрдөн ажиллаж байна.

Хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд 25 жилийн дараа  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрыг дахин шинээр байгуулж бүтэц орон тоо,  хөрөнгө санхүүгийн хувьд улс, аймгийн хэмжээнд бие даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулсанаас хойш жил 6 сарын хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд багагүй ажил амжуулсаныг үйгүйсгэх арагүй ч шийдэлээ хүлээсэн олон асуудал байсаар байна.

Түүний нэг нь МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бөгөөд Монгол Улсын Малын ерөнхий эмчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг тодорхой бус шалтгаанаар өнөө хүртэл хойшлуулсаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй  байгаа асуудал юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн    7.1.5- д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”-аар хуульчилсан. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бөгөөд Монгол Улсын Малын ерөнхий эмчийн албан тушаал бол төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн өндөр албан тушаал бөгөөд тусгай шаардлага хангасан төрийн жинхэнэ   албан хаагчийг сонгон шалгаруулах замаар томилох учиртай. Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-д “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” тусгай шаардлагыг хагасан байхаар заасан.

 Монгол Улсын Малын ерөнхий эмчийн албан тушаал бол мэргэжил, мэргэшил шаарддаг албан тушаал тул  “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн  28.6-д “Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд ерөнхий малын эмч нь мал эмнэл зүйн чиглэлээр магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан малын эмч байна” гэж маш тодорхой хуульчилсан.

Гэтэл одоо түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хүн нь Төрийн албаны тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн  шаардлагыг огт хангаагүй,  төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаагүй, малын эмч мэргэжлээрээ 1 жил ч ажиллаж үзээгүй, малын эмчийн дээд боловсролын дипломоос цаашгүй  салбарт  “хэн ч биш ” нөхөрийг төрийн хуулийг уландаа гишгэн Монгол улсын малын ерөнхий эмчээр  томилсон нь үнэхээр гайхамшигтай юм.

Монгол улсын малын ерөнхий эмчийн албан тушаал бол аль нэг улс төрийн нам дагсан нөхдүүдэд бялуу болгон өгдөг эд бишээ. Монгол улсын үндэсний баялаг болсон эрдэнэт мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах, цаашилбал  нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий онцгой чухал мэргэжил шаардсан албан тушаал мөн.  Ерөнхий малын эмчийн  албан тушаалыг хийчихээр   энэ  салбарт он удаан жил ажилласан, мэдлэг чадвартай, дадлага туршлагатай салбараа мэддэг эрдэмтэн, мэргэжилтнүүд хэдэн арваараа байгаа. Нөгөө талаас нь үзвэл мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа мянга мянган малын эмч нарын дотор Ерөнхий малын эмчийн албан тушаалыг хийчих мэргэжлийн хүн байхгүй гэж байгаа бол түүн шиг эндүүрэл, доромжолол байхгүй шүү.

Булаг эхэндээ булингартай бол адагтаа булингартай гэж зүйр үг байдаг. Хууль бусаар томилогдсон албан тушаалтан хууль бус зүйлтэй эвлэрдэг жамтай.  Ганцхан баримт хөндөхөд 2019 оны эхээр төвийн бүсийн аймгуудад манай улсад урд өмнө гарч байгаагүй Африкийн гахайн мялзан гэдэг шинэ халдварт өвчин гарч  хорио цээр тогоох, устгал хийх гээд багагүй ажил ундарсан. Гарсан өвчнийг таслан зогсооход орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө, хүн хүч ажиллаж,  багагүй тооны гахайг зориудын устгалд хамруулсан. Энэ өвчин гарах болсон шалтгаан нь эрүүл, аюулгүй нь болох нь баталгаатай биш   гахайн мах, өөхийг Хятад улсаас импортоор оруулдаг хэдэн аж ахуй нэгжүүдтэй холбоотой байсан. Дээрхи өвчнийг үүсгэдэг вирустэй гахайн мах, өөхөөр хоол хийдэг тансаг ресторан, зоогийн газрын хоолны үлдэгдэлээр гахайгаа  тэжээсэн айл өрхүүдэд  уг   өвчин гарсан.  Тухайн үед хууль, хяналтын байгууллагаас Улаанбаатар хотын дээрх аж ахуй нэгжүүдийн импортоор оруулж ирсэн гахайн мах, өөхнөөс авсан дээж нь шинээр гарсан гахайн өвчний үүсгэгчтэй байхыг тогтоосон.  Энэ өвчний үүсгэгч нь хүнд халдварлахгүй боловч өвчин үүсгэгчээр бохирлогдсон гахайн мах өөхөөр хийсэн хоолоор  дамжин халдварладаг онцлогтой юм.

Зориудын устгалд хамруулсан гахайн эзэдэд тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох байсан ч Мал эмнэлгийн ерөнхий газраас нөхөн төлбөр олгуулах талаар ямар ч алхам хийгээгүй.  Зүй нь эрүүл, баталгаатай бус хүнсний бүтээгдэхүүн  импортолсноос үүдэлтэй гарсан халдварт өвчний  улмаас төрд болон иргэнд учирсан хохиролыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой. Гахайн мах, өөх импортолгч аж ахуй нэгжүүд нь  одоогийн мөрдөж байгаа  Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Харамсалтай нь өвчин гарсанаар төрийн байгууллага төсвийн мөнгөөрөө, жирийн иргэд амжиргааны эх үүсвэр болсон хөрөнгөөрөө хохирч үлдсэн. Хэрэв Ерөнхий эмч салбарын  жаргал, зовлонг ойлгож мэдэх жинхэнэ мэргэжлийн хүн байсан бол зөвд зөөлөн бурууд хатуу зарчим барьж ажиллах нь дамжиггүй байх. Энэ бол захын нэг бодит жишээ.

  Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны төв байгууллагын албаны хүмүүстэй уулзахдаа төрийн албаны шинэчлэлийн тухай, Төрийн албаны тухай  хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн.

МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх  манай улсад даварсан 3 зүйл байгааг онцолж  нэрлэхдээ 1. Улс төр  2. Уул уурхай. 3.Банкны систем гэж тодотгосон.

Төрийн албыг улс төржүүлдэг, төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байранд улс төрийн эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтануудын нөлөөгөөр ямар ч шалгуургүйгээр томилдог, “түр орлон” нэр зүүсэн төр түйвээгчдээс салах цаг нэгэнт болсон. Одоо хэлж ярих биш хэрэгжүүлдэг нь чухал байна.

Төрийн албаны төв байгууллага үүнд онцгой анхаарч төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд түр ажиллаж байгаа  ажлын байрыг нэн яаралтай зарлаж, сонгон шалгаруулалтыг ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр шударга явуулж, шаардлага хангасан иргэнийг томилуулах арга хэмжээ авах нь  чухал байна.

Төрд итгэх итгэл, төрийн албан хаагчдын нэр хүнд ард нийтийн дунд сайнгүй байгаа. Үүний гол шалтгаан нь төрд буруу замаар шургалан орсон нөхдүүдийн гаргаж байгаа алдаа завхаралаас болж шударга ажиллаж байгаа   жирийн төрийн албан хаагчдын нэр, төр сэвтэх учиргүй.

Үнэн хатуу хэлдэг нь ад болж, үнэг шиг шарвалзаж гүйдэг нь од болдог ороо бусгаа энэ цаг үед өөрийнхөө хувийн эрх ашигийг үл тоож мал эмнэлгийн тогооноос 30 гаруй жил хоол хороосон хүний хувьд  “Мал эмнэлэг” гэдэг энэ том айлын эрх ашигийг бодсон ч бас энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж,  ачааны хүндийг үүрч  яваа мянга, мянган мэргэжил нэгт нөхдийн  эрх ашигийн үүднээс   үүнийг тээрлэв.

 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ДАРГА,   Монголын 2000 дахь малын их эмч

Х. ХАВСАМЕТ

2020.01.10-ны өдөр. Дархан хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.248Зочин   • 2020, 1 сарын 20. 16 цаг 33 минут

харинч сайн ажиллаж байгаа байгаа юм шүү

203.91.115.248Зочин   • 2020, 1 сарын 20. 16 цаг 00 минут

даргын суудал горилсон этгээдүүдийн хөлсний бичээч л байна энэ салбарт мэргэжлийн эмч биш харин тэдгээрийг зөв удирдан жолоодох мэргэжлийн удирдагч хэрэгтэй харинч энэ чухал албанд хувьдаа эмнэлэг бизнес байхгүй олон жил орон нутгийн удирдлагаар амжилттай ажилсан хүн байна

66.181.161.6Санал   • 2020, 1 сарын 18. 20 цаг 03 минут

Маш зөв зүйл бичсэн байна. МЭЕГ-ын газрын дарга нар болон ихэнхи мэргэжилтэн нар нь мөн л түр орлон болон төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүс байдаг гэсэн. Төрийн албаны зөвлөлд өгөх хэрэгтэй

202.72.240.5Олж харах нүд   • 2020, 1 сарын 15. 23 цаг 51 минут

Зөв л зүйлийг бичжээ. Эмзэглээд байлгүй хаана хаанаа бодох л асуудал. Шүүгдэж. Шүүмжлүүлж сурцгаая.

202.131.251.130Санал   • 2020, 1 сарын 15. 15 цаг 02 минут

Үргэлжлэл. хөдөлмөр талаар болж олон өвчин дахин сэргэж гарсан. Урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээгээ зөв зохион байгуулж ажиллаж чадахгүй худлаа ярьдаг өөрийгөө дөвийлгөж магтсан, сүр бадрааж, дөвчигнөж явдаг МЭ газрын дарга нар нэг үе ажиллаж л байсан.

202.131.251.130Санал   • 2020, 1 сарын 15. 14 цаг 58 минут

Зөв л зүйлийг хөндөж тавьсан байна. Ардчиллаас хойш хувьчлал нэрээр мал эмнэлэг амь зогоох төдий болтлоо доройтсон нь үнэн шүү дээ. Малын эмч бэлтгэж байгаа сургуулийн сургалт ч муудсан. Олигтой мэдлэгтэй чадвартай багш нар нь нас өндөр болж тэтгэвэрт гараад залуучууд нь бас л арын хаалганы бодвол бас л намын шахааны хүмүүс байхдаа, заах арга ч сул мэдлэг туршлага ч үгүй, зарим нь бүүр тэс өөр чиглэлийн хүмүүс хүртэл багш болсон. Олон арван жилийн турш мал эмнэлэгийг нэр төртэй авч явж мал хүний эрүүл мэндийг хамгаалж явсан ахмад үеийн хөдөлмө

192.82.70.235Зочин   • 2020, 1 сарын 15. 14 цаг 05 минут

Энэ хасаг өөрөө бичээгүй амбицитай нэг нөхрийн гар хөл болж бндаа. Миний бодлоор МЭЕГын дарга ажлаа сайн хийж МЭ өрх тусгаарлалаа. Хуультай боллоо Өвчин гарч байгаа нь даргатай холбоотой гэж оношилж байгаа бол мэргэжлийн ямар ч чадваргүй малын эмчийн нэр барьсан хүн байна даа.

202.72.240.5Гэгээ цайх   • 2020, 1 сарын 15. 23 цаг 39 минут

Чи энэ хүнийг ямар хүн бэ. Гэдгийг мэдэхгүй ээ. Энэ хүн чам шиг хүний амбиц хийж явдаггүй юм. Ёстой хийсэн ажилтай хэлэх үгтэй малын эмч удирдан зохион байгуулагч шүү. Үнэн үг нь хатуу, өрөвдөх сэтгэл нь зөөлөн хүн шүү. Түмэндэмбэрэл хууль баталж мал эмнэлгийн тогтолцоог шинэчлээгүй. Энэ хуулыг батлалцаж өдөр шөнөгүй ажилласан малын эмч нарыг ч харин ч мэднэ шүү.

203.91.115.248зочин   • 2020, 1 сарын 20. 16 цаг 03 минут

энэ хасаг харинч нэг хувийнхаа бизнесийн эрх ашгийг хийдэг гар шүү

202.179.31.78Зочин   • 2020, 1 сарын 15. 10 цаг 19 минут

яанадаа найруулга, үг үсгийн алдааг тоолж баршгүй хэлэх гээд байгаа санаа нь даргад санаархагчын өнгө аяс шууд харагдаж байна.ТАХ нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бичих нь тодорхой зохицуулалттай.ТАХ-ын хувьд арга хэмжээ тооцох ёстой санкц үүссэн байна.Төрийн нэрээр хувийн МЭ ажиллуулдаг л ТАХ байна шүү.

103.57.94.133Gombo tsogzoltsermaa   • 2020, 1 сарын 19. 0 цаг 28 минут

Ug usgiin aldaa negch alga daa . Bitgiii huniig harluulah gej bai .

103.14.36.6Зочин   • 2020, 1 сарын 15. 8 цаг 46 минут

Ямар гээчийн улс төрийн зорилго юм бол. Энэ бичээд байгаа нөхөр хувь хувьсгалаа ялгахаа болиод аймгийн албаны даргын нэрээр өөрийн хувийн мэл эмнэлгээ л тэтгэж байсан этгээд шүү дээ. Одоо ч Сэлэнгэ аймгийн нэгэн суманд хувийн мал эмнэлэгтэйв Энэ мэтийн хэдэн хүн л эрх мэдлээ ашиглаж байсан тогтолцоо өөрчлөгдөж байгаад гомдоллоод байгаа бололтой. Өөрийг нь дарга болгоогүйд гомдоллод байгаа л хэрэг. Энэ мал эмнэлгийн салбар шортоотой хутгалдаж байхад албаны дарга л хийж байсан хүнв Зоо нар толгой дээр байхад цэрэг нь л байсан хүн. Тэр үед энэ хүн

107.77.109.63Зочин   • 2020, 1 сарын 15. 0 цаг 36 минут

Манай ерөнхий сайдын ам ажлын зөрөө энэ томилгоон дээр тод харагддаг. Одоо энэ ерөнхий эмч бол улс орны эрх ашгаа бүс нутгийн хэмжээнд авч явж чадах хүн биш. Үүнд боловсрол, мэргэшил шаарддаг юм. Даруй сонгон шалгаруулалт явуулж зөв хүнээ тавь. Чадахгүй байх л даа энэ ерөнхий сайд !!!

66.181.187.20Зочин   • 2020, 1 сарын 14. 23 цаг 32 минут

Би бас бичсэн зүйлийг нь цэгнэх гэсэнгүй, гэхдээ бичсэн зүйлийг нь харахад өөрөө одоо байгаа албан тушаалдаа тэнцэхээргүй хүн байна. Утга, найруулга, үг үсгийн алдаа маш их.

66.181.180.121Зочин   • 2020, 1 сарын 14. 22 цаг 28 минут

Хавсамет эмчтэй санал нэг байна. Хүн бүр хуулийн доор адил эрхэ, адил үүрэг хүлээж байж нийгэм урагшилна. Малын эрүүл мэндийн хууль батлагдаад хуулийг хэрэгжүүлэхээр гарсан анхны шийдвэр нь МЭЕГ-ын даргын томилгоо. Энэ томилгоо хуулийг маань шороотой хутгасан. Хуулийн эхийг булингартуулсан. Цааш юу яоих билээ. Хувь хүний хувьд энэ хүн сайн хүн байж болох, сайн менежер ч байж болох. Гэхдээ л хуулийн дээр байж болохгүй. Үнэхээр шударга бол, үнэхээр салбарын эрх ашгийг хувийн сонирхлоос илүүд үздэг бол сайн дураараа татгалзах ёс зүйтэй баймаар.

64.119.20.90Зочин   • 2020, 1 сарын 14. 22 цаг 25 минут

Bolomjiin l ajillaj bgam bishyy. Web site iin medeelel gehed mash muu bichsen bn. Yamar nomnii orshil bish dee. Yagad odoo mal emneleg nenchuhal ngaagasaa ehelj bichdeggui yumuu. Mal emneleg gej sum bolgond hun emneleg shig saihan zuil bsnig hen butargaj hayasiim. Teriig bichech tegvel

66.181.180.121Зочин   • 2020, 1 сарын 15. 6 цаг 23 минут

Үүнийг бичсэн хүнийг өрөвдчихлөө. Тэр хүсээд байгаа зүйлээ өөрөө бичвэл яасын. Хуулийн хүрээнд бие даасан бүтэц бий болсон ч удирдлагаасаа эхлээд хууль зөрчигдөөд байгаа тухай бичжээ: Бас яаманд ажиллаж байгаа мэргэжилтний хэд нь төрийн албанд тавигддаг шаардлага хангаж байна? Өмөөрмөөр байгаа бол бүгдийг нээлттэй тайлбартай бичихийг хичээнгүйлэн хүсье.

202.9.40.92зочин   • 2020, 1 сарын 14. 19 цаг 45 минут

Мал эмнэлгийн байгууллагыг хувьд шилжүүлж, мал аж ахуйн орон байтлаа мал эмнэлгийн төрийн бүтэцгүй болгож самарсан этгээд бол одоо нь ЕТГ-ын дарга гээд пээдэлзээд байгаа гөлчгий Энхболд юм ш дээ. Тэр үед төрийн өмчийн хорооны дарга байх даа л самарсан ш дээ. Ийм нэг мэдлэг чадваргүй юмнууд улс эх орныг минь самарч самарчихаад хариуцлага хүлээхгүй өнгөрөөд байх юм даа. Одоо шинээр бий болгох гэхээр юм юм дутаад л байна шүү дээ.

112.72.15.78Зочин   • 2020, 1 сарын 14. 18 цаг 45 минут

Мал эмнэлгийн газар тусдаа гараад арай өөр болсоон. Өмнө нь дандаа мал зүйч нар мал эмнэлгийн дарга хийж байсан. Мал эмнэлгийн талаар юу ч мэдэхгүй байж мал эмнэлгийн ухааны докторч болж байсан даа. Мал эмнэлгийг салбарыг бэхжүүлэхэд хамгийн гол анхаарах асуудал бол анхан шатны байгууллагыг бэхжүүлэх явдал мөн. Түүнээс Дээд шатанд олон хүнтэй болсноор сайжрахгүй. Мал нь хаана байна тэнд л үйлчилгээ, оношилгоо нь ойрхон байх нь зөв. Үүнийг шинэ дарга бас олж харж л байгаа юм байна лээ

64.119.20.90Зочин   • 2020, 1 сарын 14. 22 цаг 27 минут

Tiimshde. Yaamand bhd heden gululzsun amaa uduulsen shahaanii mergejiltenguud ni mal aj ahuinhandaa darluulal suuj bdg bsiishd. Yamar saihan togtoltsoo bdg blaa sum burt. Odoo mal emnelg ni ail ailiin hashaand l yavj bgaa

122.201.22.13зочин   • 2020, 1 сарын 14. 17 цаг 31 минут

Мал эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч

202.179.31.65зочиэ   • 2020, 1 сарын 14. 16 цаг 39 минут

Энэ ямар долоогч амьтан байна аа

202.179.26.146Салбарын хүн   • 2020, 1 сарын 14. 16 цаг 33 минут

Одооны дарга сан ажиллаж байгааг мэдэх юм байна,Орон нутагт ажиллаж байсан мэргэжлийн хүн юм билээ. Салбарын хүмүүс нь хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь ам сайтай байдын байна лээ.

202.131.251.130зочин   • 2020, 1 сарын 15. 13 цаг 07 минут

харин тийн сайн ажиллаж байгаа л гэдэг яриа ихэвчлэн сонсож байгаа. нэг хүн бус, нэг аймаг биш нилээд хэдэн хүнийг маш сайн удирдан ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.