БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпийн 9, паралимпийн 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана. Энэхүү гэрээний эхлэл болгож өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцсон юм.
Сэтгэгдэл бичих