2020 оны 1-р сарын 20
8 цаг 20 минут

Нягтал, анхаар, ядаж л картныхаа нууц дугаарыг өөрөө хий

ЦЕГ-аас өгч буй албан ёсны тоон мэдээлэлд 2019 онд залилах гэм хэрэг 4688 бүртгэгдсэн байх юм. Харин  2018 онд 5372 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байжээ.   2019 онд хөдөө орон нутагт энэ төрлийн 349 хэрэг гарсан бол нийслэлд 3859 залилангийн хэрэг бүртгэгдсэн байна.  Үүнээс харахад, нийслэлийн иргэд залилангийн хэргийн хохирогч болжээ.   Монголбанк, ЦЕГ-аас "Ятгах тусам нягтал" аяныг энэ оны эхнээс явуулж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Монголбанк сэтгүүлчдэд сургалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Цагдаагийн байгууллагын төлөөлөл "2011 онд залилангийн 688 хэрэг бүртгэгдэж байсан. Тэгвэл 2019 онд 7800 болж өссөн. Үүний улмаас 165 тэрбум төгрөгийн хохирол учирсан" хэмээж байлаа.    

ЦЕГ-ын тоон мэдээлэлд 4688 гэсэн нь зөвхөн залилангийн хэрэгтэй холбоотой. Харин сургалтын үеэр цагдаагийн төлөөллийн өгсөн 7800 гэсэн тоо залилан, луйвар гээд энэ төрлийн бүхий л гэмт хэргийг хамтатгасан тоо баримт байх. Ямар ч байсан сүүлийн жилүүлэд луйвар, залилангийн хэрэг маш ихээр өссөн байна.   Өөрөөр хэлбэл, нийт гэмт хэргийн 14-16 хувийг луйвар, залилан эзэлдэг болсон статистик байгаа.  Иргэд ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах,  өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө” гэх зэрэг залилангийн хэргийн золиос болдог. 

Мөн “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд залилангийн дийлэнх хувийг эзэлж байна.  

Тэр дундаас иргэд анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдлаасаа болоод маш их хохирол амсч байгаа хэрэг фэйсбүүктэй холбоотой байна. Мөн цахим картныхаа нууцлалыг өөр хадгалж чадаагүйтэй холбоотой хэрэг ч цөөнгүй гарч.  Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2019 онд фэйсбүүкээр залилан хийсэн 400 гаруй хэрэг бүртгэгдсэн байх юм.  Зөвхөн санхүүгийн буюу картын мэдээллийг нь олж аваад, мөнгийг нь авчихсан. Хуурч мэхлэх замаар мөнгө шилжүүлж авсан хэргийн хохирол жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголын банкуудын холбооны цахим хуудаст мэдээлснээр Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4, 2018 онд 9.9, 2019 он  13 тэрбум төгрөгт хүрчээ. 

Иргэд фэйсбүүк хаягныхаа нууц дугаарыг маш амархан олж болохуйцаар хийдэг. Өөрийн төрсөн он, сар, өдөр, утасны дугаар гэх мэт.  Зөвхөн өөрийнх нь тухай мэдээллийг харж байгаад фэйсбүүкнийх нь нууц дугаарыг тааж хийгээд, 300 гаруй фэйсбүүк хаяг өөрийн болгож авсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх юм.  Мөн зугаатай зүйл хийлгэж, таавар таалгах зэрэг байдлаар фэйсбүүк мэдээллийг нь олж авч, улмаар И-мэйл хаягийг нь гартаа оруулж авдаг.  И-Мэйлийг нь ашиглаж, онлайн банкийг нь сэргээж авах тохиолдол гарч байгаа аж.  

Нэгэнт фэйсбүүкнийх нь нууц үгийг олж аваад, нээчихээр хэнтэй харилцсан, юу бичсэн түүхийг нь харчихна. Тэгээд хэн нэгэн рүү "Утасны дугаар чинь хэд билээ" гэж явуулаад, утсыг нь авчихна.  Мэдээ и-мейл хаягийг нь бас олж авна, асуучихад л болно доо бараг. Тэгээд нууц дугаараа мартсан гэж ороод, шаардагдах 4 оронтой тоог нөгөө хүнээсээ асуугаад мэдчихнэ. Өөрөөр хэлбэл, утсыг нь асуучихаад, дараа нь "Одоо утсанд чинь 4 оронтой тоо ирнэ, над руу явуулчих" гэж бичээд авчихдаг. Ингээд л и-мэйл хаягийг нь авлаа. Дамжаад интернэт банкийг нь өөрийн болгож аваад, байгаа мөнгийг нь "хусна"  Эсвэл мөнгө шилжүүлээч, яаралтай хэрэг болоод байна гэж ч авна.  Хэдий танил хүн байлаа ч гэсэн утсанд нь ирсэн 4 оронтой тоог асууж байхад шууд хэлж өгч байна гэдэг манай иргэд ямар гэнэн байгаагийн жишээ.  

Өөр нэг жишээ татъя.  Банкны картныхаа нууц дугаарыг хаа сайгүй зарладаг. Дэлгүүр, ШТС, зах, бүр АТМ-аас мөнгө авах гээд зогсч байхдаа ч хашгирах нь холгүй.  Энэ байдлаасаа болоод хэчнээн иргэн мөнгөө алдаж байгааг хэлж мэдэх юм алга. Манай банкуудын картны нууцлал харьцангуй сайн гэдгийг банкны төлөөллүүд хэлж байна билээ. Гагцхүү иргэд л өөрсдөө хайхрамжгүй ханддаг. Банк нууцлалыг нь хангах гээд пин код гэж хийж өгөөд байхад түүнийгээ хадгалж чадахгүй хаа хамаагүй зарладаг. Картаа өгч явуулаад, нөгөө хүн нь ямар ч машинд уншуулж байгааг хянадаггүй, тоодоггүй. Гэтэл соронзон туузтай картыг уншуулаад, бүх мэдээллийг нь хуулаад авчихдаг төхөөрөмж байдаг талаар ЦЕГ-аас анхааруулж байна билээ.  

Хатуухан хэлэхэд, залилангийн хэргийн хохирогч болж байгаа бол таны л хэнэггүйнх.  Зөвхөн санхүүгийн луйвар, цахим залилантай холбоотой бага сага тоо баримт дурьдахад л ийм байна. Ерөөсөө иргэд нягталдаггүй, хайрамжгүй ханддаггтай холбоотой. Бүр мөнгө төгрөг шилжүүлэхдээ  хүртэл дансны дугаар нь зөв үү. Хоёр байгууллага харилцан хамтран ажиллахдаа и-мэйлээр харилцаж байсан бол дансны дугаар явуулж байгаа хаяг нь яг зөв үү. Үг үсэггүй таарч байна уу. Дансны дугаар өөрчилж явуулсан бол яагаад ингэв гэдгийг ч сайтар нягталж баймаар байна. "Ятгах тусам нягтал". Мөнгөтэй холбоотой ажил хийж л байгаа дахин дахин нягтал.  Нууц дугаараа хаа хамаагүй зарлаад, хашгираад битгий бай. Үйлчилгээний байгууллагын ажилтан "Нууц дугаар чинь хэд вэ" гэж асуувал өөрөө хийчихэж бай.  

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.120.242зочин   • 2020, 1 сарын 20. 8 цаг 59 минут

Нууц дугаар нэхээд хашгираад байдаг хүмүүс бол дэлгүүрийн кассчид колонкийн ажилчид шүү

103.20.152.50ЗОЧИН   • 2020, 1 сарын 20. 8 цаг 59 минут

Үүнийг бичигч Пунцагболд гуай " ядаж " гэдэг үгнийхээ утгийг уншаад дараа нь ашиглаж бичиж байх хэрэгтэй шүү дээ ...

202.9.47.9Зочин   • 2020, 1 сарын 20. 8 цаг 42 минут

Фэйсбүүк дээр байгаа бүх мэдээлэл хуурамч луйврын байдаг шдээ.

124.158.113.3Зочин   • 2020, 1 сарын 20. 8 цаг 34 минут

Messej irsen ene anhaaruulgiin talaar... Uneheer l heregtei ... hun helehees tsaash tsaas chichihees naash gedeg dee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.