2020 оны 1-р сарын 20
8 цаг 10 минут

Б.Отгонболд: Монгол хүн гэдгээрээ бахархаж, ямар ч орны тамирчнаас айдаггүй

Тайландын Бангкок хотноо болсон байт харвааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнээс "Токио-2020" наадамд оролцох эрхээ авсан Б.Отгонболдтой ярилцлаа.  

-Тайландад болсон тэмцээнээс олимпын эрхээ авсан. Анх удаа олимпын наадамд оролцох гэж байна. Олимп болоход хэдхэн сар л үлдээд байна даа. Сэтгэл их хөдөлж, олимп болохыг тэсэн ядан хүлээж байгаа байх?

-Анх удаа олимпын наадамд оролцох эрхээ авсан. 2016 онд Риогийн олимпын наадамд оролцох эрхийн тэмцээнд өрсөлдөж байсан. Тэр үед олимпын эрх авах аван алдаад л өнгөрсөн. Ёстой л хамрынхаа үзүүрээрээ тасдуулаад, эрх авч чадалгүй хоцорсон. Түүнээс хойш дахиад өөртөө илүү өндөр шаардлага тавьж, зорилгодоо хүрэхийн төлөө ур чадвараа ахиулаад, тууштай бэлтгэл хийсний үр дүнд Токиогийн олимпын наамдад оролцох эрхээ авч чадсан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон тэмцээний үеэр маш их салхитай байсан. Тамирчдын чадвар, чансааг сорьсон маш сайхан тэмцээн болсон. Тийм хүнд нөхцөл байдалд тэмцээнд оролцоод, олимпын эрхээ авсандаа баяртай байгаа. 

-Манай улс эрс тэс, ширүүн уур амьсгалтай. Салхи ч ихтэй байдаг. Тийм нөхцөлд бэлтгэл хийдэг болохоор ямар ч газар очсон дасан зохицох чадвар харьцангуй сайн байдаг уу?

-Байлгүй яахав. Бидний бэлтгэл хийдэг "360" талбай бас их салхитай. Тэр талбайд бэлтгэл хийсэн нь олимпын эрхээ авахад нөлөөлсөн байх. Манайхан чинь салхитай, хүйтэн, халуун гээд ямар ч уур амьсгалд харвадгаагаар давуу талтай.  Тиймдээ ч олимпын эрх авахад их дөхөм байсан болов уу. 

-Риогийн олимпын эрх авахад их ойрхон байсан гэсэн. Тэр үеэс хойш бэлтгэлээ эрчимжүүлсэн гэж ярилаа. Бэлтгэл хийх хугацаагаа уртасгасан байх нь уу. Ямар төрлийн бэлтгэл нэмж хийсэн бэ?

-Зорилгоо гурав хуваагаад л түүндээ хүрэхийн төлөө тэмцсэн. Ойрын, хэтийн, нэг жилийн зорилго өөртөө тавьсан. Тэр зорилгодоо хүрэхийн төлөө бэлтгэлээ улам их, эрчимтэй хийж эхэлсэн.  2018 оноос хүчний бэлтгэл хийсэн. Түүнээс хойш амжилтууд нэлээд сайжирсан. Миний амжилтын гол нууц нь хүчний бэлтгэл хийсэнтэй холбоотой гэж бодож байгаа. Хүчний дасгалжуулагчаар Л.Алдар багш маань ажилладаг. Мөн шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг багш, н.Нарантуяа багш гээд олон хүний хүч хөдөлмөрөөр олимпын эрх авч чадсандаа баяртай байгаа. 

-Миний бодлоор арай л жин багатай байна уу даа. Илүү биеэ хөгжүүлээд, жаахан жин нэмээд ирвэл харвалтад илүү сайнаар нөлөөлөх үү?

-Жаахан махлаад, булчин суугаад, тэсвэрийн булчингуудтай болоод ирвэл нумандаа түүртэхгүй гэсэн үг. Тэгэхээр амжилт илүү нэмэгдэх боломжтой. Би одоогоор энэ биедээ тааруулаад бэлтгэл сургуулилалтаа хийгээд байгаа болохоор туранхайддаггүй. Хуучин хүчний бэлтгэл хийж байсан болохоор тодорхой хэмжээний суурьтай. Тийм болохоор ядралт багатай.  Өнөөдрөөс /2020.01.20/ Говь руу очиж бэлтгэл хийнэ. Тэгэхдээ хүчний дасгалжуулагчаа бас авч явж байгаа. Суурь бэлтгэлээ маш зөв хийж байгаа болохоор өндөр амжилт үзүүлэх боломжтой.

-Зорилго ойлгомжтой. Олимпын наадамд түрүүлэх, медаль хүртэх, амжилттай оролцох.  Өөрийнхөө харваж байгаа ур чадвар, боломжийг тооцсон байх. Байт харваа өндөр хөгжсөн Солонгос ч юм уу, бусад гадаадын тамирчидтай ижил хэмжээнд өрсөлдөх боломжтой биз дээ?

-Монгол хүний цусанд нум сум харвах чадвар байгаа. Би монгол хүн гэдгээрээ маш их бахархдаг. Тийм болохоор бусад улс орнуудын тамирчдаас юугаараа ч дутахгүй гэсэн эрх зоригтой байдаг. Ямар ч улсын тамирчнаас айж, эмээдэггүй. Зөвхөн өөрөө өөртэйгээ л тулж ажилладаг. Миний өрсөлдөгч би өөрөө гэж бодож бэлтгэлээ хийдэг. Өөрийгөө л ялж чадвал амжилт хязгааргүй. 

-Бэлтгэлийн үеэр авч байсан хамгийн өндөр хувьтай оносон чинь хэд вэ. Тийм хэмжээнд харваж байхад олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой юу?

-Бэлтгэлийн үеэр 360 оноохоос 348 онож байлаа. Үүнээс харахад, амжилт гаргах боломж байгаа гэсэн үг.  Олимпын наадмын үеэр урьдчилсан байдлаар оноог гаргадаг. Тэгээд хамгийн өндөр оноотойгоос авахуулаад 64 хүртэл жагсаана. Дараа нь бөхчлөөд, халз харваад явчихна.  Бэлтгэлийн үеэр харваж байсан шигээ өндөр хувьтай харваж чадвал ямар ч тамирчныг хожиж, медаль хүртэх боломж байгаа. Тэр үеийн сэтгэл санааны байдал, бэлтгэл сургуулилалт хэр таарахаас л шалтгаална. 

-Байт харвааны 360 талбайг нээснээс хойш тамирчдад маш өндөр боломж гарч ирлээ гэж боддог. Талбайтай болсон нь байтын тамирчид өндөр амжилт гаргах боломжийг нэмж өгч байгаа байх?

-Өөрсдийн гэсэн талбайтай болсон. Бусад спортынхны талбайг гуйж бэлтгэх хийхгүй. Өөрсдийн гэсэн хайрлаж явах талбайтай болохоор байнга бэлтгэл хийж, амжилт эрс өсөж байгаа. Өнгөрсөн жил спортын цол, зэрэг биелүүлсэн тамирчид өмнөх онуудынхаас маш ихээр нэмэгдсэн. Талбайтай болсны нөлөө гэх мэтчилэн харагдаж байгаа. 

-Олимпын наадмаас өмнө Токиод очоод, байт харвааны тэмцээн болох талбайд нь орчиндоо дасах бэлтгэл хийх боломж байдаг уу?

-Японы талтай манай холбоо гэрээ хийчихсэн. Олимпын наадмаас өмнө ирэх хоёрдугаар сард Японы Оказаки хотод бэлтгэл хийнэ. Мөн долдугаар сард дахиад бэлтгэл хийнэ. Байтынхны хувьд олимпын эрх олгох тэмцээн хараахан дуусаагүй. Ирэх зургадугаар сард Германд олимпын эрх олгох тэмцээн болно. Эмэгтэйчүүдийн тухайд хувь болон багийн эрх олгох тэмцээнд оролцоно. Эрэгтэйчүүдийн хувьд багийн эрх олгох тэмцээнд бас оролцоно. 

-Төрийн банкнаас байтын тамирчдыг дэмжиж ажиллахаар болсон.  Бэлтгэлээ илүү эрчимтэй хийхэд тус дэм болох байх?

-Байт харваа гэдэг маш их хөрөнгө шаардсан спорт. Манай тамирчдыг дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байгаа Төрийн банкныханд баярлаж байна. Ар гэртээ санаа зовохгүй бэлтгэлээ хийх боломж бүрдлээ. Амжилтад нөлөөлөх нь гарцаагүй. 

-Өөрийн гэсэн хэрэглэлтэй биз дээ?

-Би өөрөө гурван нум худалдаж авч байсан.  2011, 2015, 2019 онд гурван удаа хувиасаа нум худалдаж авсан. Улсаас удахгүй шинэ нум авч өгөх сураг гарсан. Шинэ нум, хэрэглэлтэй болохоор авах оноо ахих магадлалтай байдаг. Сүүлийн үеийн хэрэглэл гэдэг арай өөр шүү дээ. Нум маш өндөр үнэтэй. Хэрэглэл материал нь тус тусдаа үнэтэй. Нумны гол гэхэд л 700-800 ам.долларын үнэтэй. Нумарсан хэсэг нь ч бас 700-800 ам.доллар. Хараа 300-500, сум нь 250-300 ам.доллар байх жишээтэй. 

-Спортын тамирчдыг ивээн тэтгэдэг компаниуд байдаг даа. Өөрийг чинь ивээн тэтгэдэг, тусалж дэмждэг спонсор компани байхгүй юм уу?

-Тийм ивээн тэтгэгч байхгүй. 2011 онд аав, ээж хоёр маань 8 сая төгрөгийн зээл аваад, надад нум авч өгч байсан юм. 2015 онд Солонгост ажилладаг хоёр ах маань нум авч өгсөн. 2019 онд хоёр ах маань дахиад л нум авч өгсөн. Нум авах болгондоо л би амжилт гаргадаг. 2015 онд Армийн олимпиос алтан медаль авсан. 2019 онд хоёр ахынхаа авч өгсөн нумаар харваад, олимпын эрх авсан.  Энэ дашрамд гэр бүл, хамаатан садан, тусалж дэмждэг бүх хүндээ баярлалаа гэж хэлье. 

-Байт харвааны спортоор Солонгосын тамирчид илүү байна. Монголчууд харвах уламжлалтай. Тэгвэл тэр улсын тамирчдаас дутахааргүй болохын тулд манай харваачдад юу хэрэгтэй байна гэж боддог вэ?

-Санхүүгийн дэмжлэг л маш их хэрэгтэй байна. Санхүүгээр туслаад, дэмжчихдэг бол монгол хүнд уламжлал бий. Харвах чадвар цусанд нь байгаа. Дасан зохицох чадвартай, маш өндөр амжилт үзүүлэх боломжтой. Санхүүгийн тусламж л хэрэгтэй байна даа.  Манай шигшээ багийн тамирчид маш бага цалинтай. 270-300 гаруй мянган төгрөгийн л цалинтай байдаг.  Бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийх боломж байхгүй. Би одоо болтол сургуулиа төгсч амжаагүй л явна. 2013 онд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн геодезийн ангид элссэн. Одоо ирэх жилийн 9 сард наймдугаар курс болох гээд л явж байна. Спортод амжилт гаргахын тулд энэ мэтээр золиос их гарна. Бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийх ёстой. Түүний үр дүнд л олимпын эрх авч чадлаа шүү дээ. 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

174.193.133.174Zochin   • 2020, 1 сарын 23. 4 цаг 30 минут

Duu huu uzuuleed ogoorei !

103.194.176.117зочин   • 2020, 1 сарын 20. 11 цаг 33 минут

амжилт хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.