2020 оны 1-р сарын 22
8 цаг 20 минут

М.Энхдалай: Аль ч улсын хүн үзээд ойлгохоор хэмжээний бүтээл хийнэ гэсэн зорилготой  

“Fill” студийн найруулагч М.Энхдалай гэхээр киноныхон, кино урлаг сонирхогчид сайн мэднэ. Харин тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл “Ерөнхийлөгчийн туслах”, “650”, “03:30” “Бид 3-ын болзоо” гэх мэт киног найруулсан гэвэл танил санагдах байх. Мөн орчин үеийн кинонуудаас хамгийн сайн болсон уран бүтээлд тооцогдох “Аав” киноны зохиолыг бичсэн зохиолч юм. Тэрбээр хамгийн сүүлд “Таарсан хоёр” уран сайхныг киног найруулсан. “Acdemy Awards-2013” наадмын “Шилдэг залуу найруулагч”-ийн шагналыг. 2015 онд “Аав” киногоор “Шилдэг зохиолч”-ийн шагналыг хүртэж байсан түүнтэй кино урлагийн талаар ярилцлаа. 

-Сүүлийн үед уран бүтээл нь чанаржиж байгаа найруулагч гэж өөрийг тань боддог. Өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээл хийж, үзэгчдэд хүргэсэн бэ?

-Би Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Өөрөө бие дааж зургаан кино найруулсан байна. Зарим кинонд зохиолчоор ажиллаж байсан. Зохиолч, найруулагчийн хувиар 8 уран сайхны кино хийжээ. Зарим киноныхоо зохиолыг өөрөө бичээд, найруулж ч байлаа. Зохиолчоор ажилласан нь гэвэл “Мөрөөдлийн театр”-ын “Одод болохын хүслэн”, жүжигчин Г.Эрдэнбилэгийн найруулсан “Аав” кино. Эдгээр кинонууд ашиг орлогоороо нэлээд дээгүүр бичигдсэн юм билээ. Би зохиолчоор л ажилласан болохоор цаад нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй байна.

Харин найруулагчаар ажилласан гэвэл сүүлийн үед “Бид 3-ын болзоо”, “Хоёр гүүрний цаана” кинонууд байна. Хамгийн сүүлд “Таарсан хоёр” киног найрууллаа.  “Ерөнхийлөгчийн туслах” гэдэг хүүхдийн кино хийж байсан. Анхны гурван кино надад туршлага хуримтлуулах, суралцах боломж байсан. Эротик инээдмийн кино найруулж үзлээ. Сургуулиа дөнгөж  төгсөөд “650” гэдэг киног маш бага төсвөөр хийж байсан. 650 мянган төгрөгийн сургалтын төлбөр олох гээд хоёр оюутан буруу замаар яваад байгаа тухай өгүүлдэг. Түүний дараа аймшгийн төрөл жанраар ажиллаж үзье гээд “03:30” гэдэг сэтгэхүйн аймшгийн кино хийсэн. Тэгээд “Ерөнхийлөгчийн туслах”. Эхний гурван уран бүтээлээ хийхдээ төрөл, жанр болгоноор оролдож үзлээ.  2009 оноос хойш 10 жилийн хугацаанд 8 кино хийж. Одоо л би уран бүтээл хийх үе шат руугаа орж байна гэж боддог.

-Дөнгөж кино хийж эхэлж байгаа хүн янз бүрийн төрлөөр оролдож үзэж байсан нь сонин байна. Их л сониуч байсан байх нь уу?

-Аль аль төрөл, жанрыг оролдож үзэж байж л тэндээс өөрийгөө олж авч чадах юм болов уу гэж бодсон. Би алийг нь чадах юм байна. Аль төрлөөр нь явбал хүнд хүргэж чадах вэ гэдгээ олж авахыг хичээсэн. Ажилласан уран бүтээлүүдээ эргээд харахад, драма төрлийн киног л илүү мэдрэх юм шиг санагддаг. Миний зохиолыг нь бичсэн “Аав” гэдэг кино маш их амжилтад хүрч, үзэгчдийн үзэх дуртай бүтээл болсон. УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг ах найруулж, Ц.Цэрэнболд ах тоглосон.  Инээдмийн төрөл жанраар хийсэн киног ч гэсэн үзэгчдэд хүрдэг. Өөрийнхөө өнгө аяс, арга барилыг хүмүүст жаахан ч гэсэн таниулсан болов уу гэж бодож байна. Цаашдаа би нэг сайхан драма хиймээр л санагдаад байгаа.

-“Аав” киноны зохиолыг бичсэн хүн гэхээр драмлаг тал нь давамгайлсан найруулагч юм биш үү. Тэгж бодогдож байна?

-Магадгүй. Гэхдээ би инээдмийн төрөл зүйлд дуртай. Яагаад гэвэл хүн инээлгэх гэдэг маш хэцүү. Аль болох хэцүү зүйл хийж байж, түүнийгээ чадаж байвал өөрийгөө хурцална. Драм миний дуртай төрөл. Надад зохиолыг нь биччихсэн, маш гоё драмууд бий. Одоо л тэр уран бүтээлүүдээ хийж эхлэх цаг нь болсон гэж бодож байгаа. Одоо нэг кино хийчихээд л дараа нь драм төрлийн бүтээл рүү орно доо. Мөн олон ангит кино хийх ч төлөвлөгөө бий. Бодсон, төлөвлөсөн зүйл маш их. Тэр олон зүйлээс намайг хурцлах, хөглөх, хөгжүүлэх ашигтайг сонгож ажиллана. Надад ирсэн санал цөөнгүй байна.

-Найруулагчийн талаасаа юу, зохиолчоор ажиллаач гэсэн санал уу?

-Найруулагчийн ч, зохиолчийн ч хувиар санал их ирж байгаа. Гэхдээ би илүү чанаржиж, шат ахих бүтээл хийх юмсан гэсэн бодолтой яваа. Цалин мөнгө ч дүүрч. Яг жинхэнэ уран бүтээл хиймээр байна. Тэгэхийн тулд би өөрөө тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй л дээ. Хүнээс мөнгө гуйгаад л кино хийх гээд яваад байх нэг өөр. Хүнээс гуйхааргүй, өөрийнхөөрөө хийх бас өөр байдаг. Асуудалгүй ивээн тэтгэгчтэй хамтарч ч бас л өөр. Кино урлаг мөнгөнөөс 100 хувь хамааралтай. Анх кино хийхэд 10 сая дотор л багтдаг байлаа шүү дээ. Тэгээд 4-5 нугалаад ашиг олчихдог байсан. 2009 болон 2020 оны хооронд асар их ялгаатай.

-Сайн бүтээл гэж хэлэхээр хэмжээний кино хийхэд хэдэн төгрөг шаардлагатай болох бол?

-Үүнийг мөнгөөр хэмжиж болохгүй. Найруулагч болгоны дотор нэг мөрөөдөл байдаг.  Тэр нь түүхэн кино хийх. Түүхэн кино хийхэд асар их төсөв мөнгө шаардлагатай болдог. Хэзээ нэгэн цагт би түүхэн кино хийнэ. Тийм боломж, чадвар надад байгаа гэж боддог. Нөгөө талаар маш бага зардлаар сонирхолтой, бүтээлийн хэмжээнд кино хийж болно.  Хамгийн бага өртгөөр дэлхийн хэмжээний бүтээл хийж яагаад болохгүй гэж, болно. Хамгийн гол нь бидэнд онц сонирхолтой санаа л хэрэгтэй. Ингээд бодоод байхад, хүмүүсийн онц анзаардаггүй зүйл маш сайн санаа болдог юм байна. Эсвэл мартагдсан хуучин зүйл гайхалтай бүтээл болох нь ч бий. Бид Монголдоо үзүүлэх нэг өөр. Аль ч улсын хүн үзээд ойлгохоор “юм” хийнэ гэдэг арай өөр л дөө. Тиймээс би аль ч улсын хүн үзээд ойлгохоор хэмжээний уран бүтээлийг тун удахгүй хийнэ гэж бодож байгаа. Надад хүмүүсийн явуулсан, өөрөө бичсэн ч зохиолууд ч бий. Өөрөө хийж амжихгүй юм. Хүнд өгөхдөө бас их харам. Хямдхан үнээр зохиолоо зараад яахав дээ гэж боддог.

-Манай кино урлаг зураг авалт, жүжигчдийн чадвар гээд бүх талаасаа л хөгжиж байна. Ганцхан ахихгүй байгаа зүйл нь зохиол. Зохиол л гологдоод байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Зохиол үнэхээр ховор байна. Өөрөө бичсэн зохиолууд байгаа ч сэтгэлд 100 хувь хүрч өгөхгүй нь их. Яг 100 хувь сэтгэлд хүрсэн санаа байвал сайхан кино хийнэ дээ л гэж боддог. Одоо л миний уран бүтээлийн гараа эхлэх гэж байна. Ерөөс дэлхийн жишигт найруулагчийн замнал 40 наснаас эхэлдэг гэж байгаа. 40 нас хүртлээ сайтар суралцаад, амьдралыг ойлгоод ирдэг. Түүний дараа жинхэнэ уран бүтээлүүдийг хийдэг. Амьдрал мэддэг хүн л амьдралыг зурагладаг. Бид чинь дунд сургууль төгсөөд, 20 хүрээгүй байхдаа найруулагчийн ангид дэгдэж очоод орчихдог. Амьдрал дээр, практикаас л олон зүйлийг сураад явж байна. Уг нь амьдрал үзэж, 40 гарч байж л хийж эхлэх ажил юм билээ, найруулагч гэдэг. Би одоо 35-тай. 40 дөхөөд ирэхээр л жинхэнэ эхэлнэ гэж бодож явна даа.

-Хамгийн сүүлд хийсэн кино чинь “Таарсан хоёр”.  Энэ киногоор найруулагч хүний хувьд юу хэлэхийг зорив?

-Сайн ч бай, муу ч бай хүний дотор хүнийг хайрлах, энэрэх сэтгэл гэж байдаг. Манай кинонд гардаг Цэцэнбаатар буюу Батаагийн тоглосон дүр хүнийг хайрлахгүй, залилаад яваад байгаа ч гэсэн ээждээ хайртай. Ээжийнхээ төлөө л тэгж яваа. Нөгөө талаар улс төрчдийн дийлэнх нь манай киноны Цэцээгийн л дүр. Багаас нь эхэлж бусдыг хуурч, мэхэлж явсаар байгаад дээр гарчихсан хүмүүс их байна. Сонгууль дөхөж байна, залуучууд сонголтоо маш зөв хийх хэрэгтэй. Нэр дэвшигчээ сайн судалж, боловсрол нь, хувийн зан чанар нь ямар юм гэдгийг мэдэж байж л сонголтоо хийх хэрэгтэй. Үүнийг л киногоороо дамжуулж хэлэх гэсэн. Өөр хэлэх арга бидэнд байхгүй. Талбай дээр гараад жагсалтай биш. 

-Д.Баттөмөр, М.Баярмагнай гэсэн хоёр жүжигчний хослол их сонирхолтой байлаа?

-Энэ киноны төрөл жанр нь инээдмийн драм.  Энэ цаг үед үзэгчдийг байлдан дагуулж байгаа хоёр жүжигчин гэдэг үүднээс л сонголтоо хийсэн. Манай продюссерууд сонголтыг хийсэн. Би нүдээ олсон сонголт л гэж бодож байгаа.  Энэ хоёр, өөр хэн ч биш гэж л киногоо хийсний дараа бодсон. Гол дүрийн эрэгтэйн дүрд насны хувьд ч гэсэн Магнай ах яг болж байгаа юм. Цэцээгийн дүрд ч гэсэн Батаа таарсан.

-“3 сая инээд” нэвтрүүлгийг шүүж байгаа болохоор жаахан маркетингийн шинжтэй сонголт байсан уу, үгүй юу?

-Тийм, маркетинг бас байна. Дээрээс нь их хоёр жүжигчний ур чадвартай үнэхээр ярилтгүй. Бид 3 санаа оноогоо ний нуугүй ярилцдаг байсан. Энэ хоёртой ажиллахын нэг давуу тал нь энэ байсан. Зөвхөн би өөрийнхөөрөө гэхгүй. Миний бодсоноос илүү гоё санааг манай хоёр хэлбэл тэрийг нь хүлээж авна. Тиймдээ ч манай кино үзэгчдэд их хүрсэн, сайн уран бүтээл болж чадсан.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.58Зочин   • 2020, 1 сарын 22. 12 цаг 24 минут

Айлын авгай эргүүлж гүйдэг хогийн ****

202.179.31.56Зочин   • 2020, 1 сарын 22. 12 цаг 01 минут

Amjilt!

202.131.244.53Зочин   • 2020, 1 сарын 22. 11 цаг 58 минут

Ah n chamaig od bolgonoo geed yariltslaga hedeer awsan bol uuruu niitleed uuruu amjilt hussen comment bicheed icheechee

202.21.108.249зочин   • 2020, 1 сарын 22. 11 цаг 25 минут

залуу найруулагчид амжилт хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.