2020 оны 2-р сарын 6
8 цаг 10 минут

Ү.Амарбат: Х.Баттулга Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь нээлттэй хэвээр

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцох боломжгүй болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад сонгогдох боломжгүй гэх мэдээлэл гараад байна. Хуульч хүний хувьд хууль зүйн талаас нь мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид тавигддаг шаардлага, дахин сонгогдох боломж гэсэн хоёр заалт дээр өөрчлөлт оруулсан. Ингэхдээ 50 насанд хүрсэн хүн байх, хоёрдугаарт Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэх хугацааг дөрөв биш зургаан жил болгосон. Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох эрхтэй байсныг улиран сонгогдох боломжгүй болгосон. Ингээд энэ заалт нь анх төсөл явж байхад 60 насанд хүрсэн хүн байх шаардлага тавьж байсан. Харин одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуулиар энэ заалтыг биелүүлэх боломжгүй байсан учраас 60 насны босго нь 50 болоод буурсан. Одоо эцсийн байдлаар хууль юу гэж бичигдчихээд байгаа вэ гэхээр,  Үндсэн хуульд оруулсан 34 нэмэлт,  өөрчлөлт дотор Ерөнхийлөгч 50 нас хүрсэн, зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэж орсон. Ингээд энэ бүх заалт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжинэ гэж тогтоосон. Зөвхөн улс төрийн намтай холбоотой заалтыг 2028 оноос хэрэгжүүлэхээр зохицуулалт орсон. 

-Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийг сонгох хоёр заалтын үйлчлэл одоогийн Ерөнхийлөгчид хамаарах уу?

-Үндсэндээ 2020 оны тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш Ерөнхийлөгч болох хүн нь зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг зохицуулалт үйлчилж эхэлнэ. Энэ зохицуулалт нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хэрхэн үйлчлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Одоогийн Ерөнхийлөгч нэг удаа дөрвөн жилээр сонгогдчихсон байгаа. Тэгэхээр дахин нэр дэвших эрх байгаа юу үгүй юу гэж олон хүн сонирхож байна. Илүү хууль зүйн үндэслэлтэй, дэлхийн бусад орнуудад Үндсэн хуульд нь нэмэлт,  өөрчлөлт ороход хэрэглэдэг аргачлал бий. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч нь нэмэлт,  өөрчлөлт ороогүй Үндсэн хуулийн дагуу сонгогдсон. Тэгэхээр 2020 оны нэмэлт,  өөрчлөлт хэрэгжиж эхлэх үед энэ хүн тэр нэмэлт,  өөрчлөлтийн дагуу нэг удаа зургаан жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь нээлттэй хэвээр байна.

-Тэгэхээр хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга  дахиж нэр дэвшээд сонгогдвол арван жил Ерөнхийлөгчийн алба хашсан түүхтэй болох нь ээ?

-Энэ бол Х.Баттулга гэдэг хүн муу, сайн байх, энэ хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох хүсэлтэй, хүсэлгүй байх, өөрийнх нь намынхан болон эсрэг намынхан янз бүрээр тайлбарлахтай огтоос холбоогүйгээр хууль зүйн тайлбар тайлал шаардсан зүйл. Ерөнхийлөгч нь нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалт нь одоогийн Ерөнхийлөгчийн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхийг хязгаарласан заалт биш. Харин энэ хүн хэрвээ сонгогдох юм бол өмнөх 4 жилтэйгээ нийлээд 10 жил сонгогдох боломжтой гэсэн үг.

-Ийм кейс байна уу?

-Яг үүнтэй ижил кейс хэзээ үүсч байсан бэ гэхээр П.Очирбат Ерөнхийлөгч 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөөд нэг удаа, дахиад 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахиад өрсөлдөж ялсан. Хоёр удаа нэр дэвших эрх байхгүй гэдэг тайлбар тэр үед бас гарч байсан. 1992 онд батлагдсан Үндсэн хууль П.Очирбат гэж хүнд хоёр удаа сонгогдох боломжийг олгосон учраас 1993, 1997 онд ч тэр нэр дэвшээд хоёр удаа сонгогдсон. Тэгэхээр энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт ийм боломжийг одоогийн болоод ирээдүйн Ерөнхийлөгч нарт олгож байна.

-Мэдээж Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн явцад голлон оролцогч байсан учраас энэ бүхнийг тооцоолсон байх. Тийм үү?

-Одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг батлагдахад нэлээд үүрэгтэй оролцсон. Тэгэхээр дахиж нэр дэвших боломжоо мэдээж хууль зүйн талаас нь тооцсон л байгаа байх. Өөрийнхөө улс төрийн замналтай холбоотой заалтыг анхаарч оролцож байсан байх гэж бодож байна.

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.202Энэ хуульч мөн үү   • 2020, 12 сарын 2. 21 цаг 02 минут

Сайхан бурдаг. Ямар ч хууль зүйн заалтгүй цээжнийхээ бангаар л донгоддог нөхөр байна дөө

202.9.46.179Зочин   • 2020, 2 сарын 10. 16 цаг 26 минут

ИЙМ ЮМ ЯРИХ ЦАГ ЧИНЬ МЕН YY!!!!!!!???

112.72.15.78Zochin   • 2020, 2 сарын 7. 13 цаг 19 минут

Ene metiin huulich nertei hutgagchid ikh bnaa

66.181.161.38лхагваа   • 2020, 2 сарын 7. 11 цаг 16 минут

за нээрээ больё тэх үү . яаж хурдан салах вэ гэж бодож байхад бас дахин 6 жилч гэх шиг

202.126.89.45Зочин   • 2020, 2 сарын 6. 23 цаг 38 минут

Үхсэн ацны хуульч вэ энэ чинь?!

103.212.117.189Zochin   • 2020, 2 сарын 6. 20 цаг 25 минут

Mahan tolgoi gedgee say haruulsan. Hen songohovdee

192.82.73.63Зочин   • 2020, 2 сарын 6. 14 цаг 01 минут

Энэ нөхрийн ярианаас юу ч ойлгогдохгүй бн

202.9.40.76Зочин   • 2020, 2 сарын 6. 13 цаг 57 минут

баттулгыг дахиж сонгоход буруудахгүй байх..

192.82.71.57зочин   • 2020, 2 сарын 6. 13 цаг 47 минут

Ач саная гэж ахмадуудын нэрийг барьж олон залуучуудад болон хоёр банкинд боломж олгуулсан хууль гараагүй байхад зарлаж үймүүлсэн. Ахмадуудын ихэнхийг алагчилсан хүн ахиж ялахгүй. Өрсөлдөгч нь хожно.Энэ бол баталгаатай:.Хөнгөн хуумгай юм балагтай. Бусдад ч гэсэн дохио.

180.149.93.14Зочин   • 2020, 2 сарын 6. 12 цаг 43 минут

97 ond Bagabandi eronkhiilogch songogdson

192.82.73.63Зочин   • 2020, 2 сарын 6. 11 цаг 53 минут

Баттулга дахин нэр дэвших боломжгүй яаж ч худлаа тайлбарласан гэсэн хууль дээр 1 удаа сонгогдоно гэж бн

202.126.89.244Зочин   • 2020, 2 сарын 6. 11 цаг 43 минут

Баттулга оюунэрдэнэ мэтийн гарууд төр барихаар улсын байдал ийм хог байх нь аргагүй.Зайлах хүртлээ хэлсэн хийсэн болгон нь энэ улсад хортой.Дуугай далдарсан нь дээр

192.82.65.120Зочинх   • 2020, 2 сарын 6. 11 цаг 37 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 онд дахин МУЕ-р сонгоно.

203.91.118.182кхк   • 2020, 2 сарын 9. 6 цаг 02 минут

хуцна биз

202.21.108.238ТЭЦ4-т 1га газар зарна   • 2020, 2 сарын 6. 11 цаг 20 минут

Үйлдвэр, аж ахуй, автобааз эрхлэхэд нэн тохиромжтой, ТЭЦ4-ийн урд зам дагуу байрлалтай, агуулах офиссийн барилгуудтай 1га газар зарна. Утас 88145555

66.181.189.39Зочин   • 2020, 2 сарын 6. 11 цаг 11 минут

Худлаа буруу яриад байна.1997 онд Багабанди гуай хүн сонгогдсон. Дахиад 2001 онд ялсан!

76.107.165.63иргэн   • 2020, 2 сарын 6. 10 цаг 47 минут

ЖОНХУУРСАН ДЭЭРЭМЧИН сонгогдохгүй ээ. Халамж тараах, гадаадад гуйлга гуйхаас өөр юу ч хийсэнгүй. Шударга ёс гэж байхгүй. Авилга улам газар авч олон улсад Монголын нэр хүд улам унаж байна.

203.91.115.46Мтв   • 2020, 2 сарын 6. 10 цаг 36 минут

ТАЙЛБАР ЗӨВ БНА ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ.МАН Д БОЛОМЖ ОЛГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ДАХИН НЭГ ЭНХБАЯР ГАРНА ШҮҮ. 2020 ОНД УИХ Д АН ОЛОНХИ БОЛЖ 2021 ОНД БАТТУЛГА ДАХИН СОНГОГДОНО ГАРЦААГҮЙ ҮНЭН ХАРЖ БАЙГААРЙ МАН БН НОВШНУУДАА ПОПУУДАА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ТОМ ЯРЬСАН МАЛНУУДАА ТА НАР УДАХГҮЙ ХӨРСНӨӨС АРЧИГДАНА ХА ХА ХА

139.5.219.57Ичдэг болоосой   • 2020, 2 сарын 6. 10 цаг 33 минут

энэ худлаа яриагаа боль.Баттулга бол манай улсын түүхэнд байхгүй муу ерөнхийлөгч.Яагаад гэхлээр өөрийн гэсэн толгойгүй, мэдлэггүй, Морь унасан толгойгүй хүн шүү дээ...Ийм хүнийг дахиж сонгоно энэ тэр гэж бүү мөрөөд...Мөн Очирбат гэж анхны ерөнхийлөгч шиг тэнэг, шуналтай хүн Монголд алга.Тэр өнөөдөр Монголыг мөхөөхөд хүргэсэн Дубайн гэрээг магтаад явж байна.Ийм Ерөнхийлөгчдийг сонгосондоо ичиж байна шүү...Энэ залуу хууль худлаа тайлбарлахаа зогсоо... Ичдэг болоосой...

203.91.115.52Зочин   • 2020, 2 сарын 6. 10 цаг 13 минут

Очирбат ч яах вэ чадалтай байгаад улсдаа хийх үүргээ хангалттай биелүүлсэн. Харин илтэд улс орныхоо эрх ашигийн эсрэг ажилладаг, шоронгийн нормтой, рекетир хүнээр дахин ерѳнхийлѳгч тавьж 10 жил хамт байна гэдэг иргэдийн хувьд том ял шийтгэл болно. Иргэд арай ч ийм зүйлийг хүсэхгүй байх аа.

66.181.176.220Зочин   • 2020, 2 сарын 6. 9 цаг 57 минут

МАХБАЛТАА НЬ ШОРОН РУУ НЬ ЯВУУЛ !! ЮУ НВ ДАХИН СОНГОХ МӨРӨӨДӨӨД БАЙ !!!

64.119.24.110Зочин   • 2020, 2 сарын 6. 9 цаг 56 минут

Тэтгэвэрийн зээл тэглэж байна гээд хэдэн хөгшчүүдээ ялгавардаад ямар юмных нь сайн ажилласан байхав дээ. Харин ч эсрэгээрээ нэр хүнд нь унаа биз

203.91.112.130ах   • 2020, 2 сарын 6. 9 цаг 49 минут

жанхуурахдаа сайн хулгайчдаа

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 2 сарын 6. 9 цаг 44 минут

БАТТУЛГА ДАХИАД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ДИЙЛЭХ ҮҮ?? ХАНГАЛТТАЙ Ш ТЭЭ, ҮНЭНДЭЭ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ, САЯ Д НЭГ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ШИВ ДЭЭ, ГЭХДЭЭ ЗЭЭЛ АВАЛГҮЙ ҮЛДСЭН АХМАДУУД МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙГАА,НӨГӨӨ ОФФШОРООС МӨНГӨ ОРУУЛЖ ИРНЭ ГЭСЭН ЯАСАН? 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ШИЙДНЭ ГЭСЭН ЯАСАН? САНДУЙ, ГАНБААТАР 2-ЫН ЧИНЬ ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЧИХООД БАЙЖ БАЙГАА БИЗ ДЭЭ??? ГЭХ МЭТИЙН АСУУДЛУУД ШИЙДЭОГҮЙ ХООСОН ЯРИА ХЭВЭЭР БНА. ЖЕНКО КОМПАНИ Л ӨСӨН ДЭВЖИЖ, МАЙДАР ХОТ НЬ УЛСЫН ТӨСВИЙН МӨНГӨӨР СҮНДЭРЛЭХ ШИНЖТЭЙ, АА БАС ЭЭЖДЭЭ ОРД ХАРШ БАРЬЖ БАЙГАА ГЭСЭН. ЯМАР МӨНГӨӨР??

192.82.68.204Зочин   • 2020, 2 сарын 6. 9 цаг 26 минут

Баттулга 2021 онд тэр чигээрээ тонилох хэрэгтэй, Илжигдорж Мон Хумхын тоосгуй арилсан байвал сайн, Монголын анхны еронхийлогч гэгч Очирбат гэгч Дайсан олон юм Хэвлэлээр ярилгуй тонилвол Монголчуудад ээлтэй

64.119.18.159Зочин   • 2020, 2 сарын 6. 15 цаг 16 минут

192.82.68.204 arai l bnaa. helj bichihee medej baimaar da.

202.9.46.151Sunmoon   • 2020, 2 сарын 6. 8 цаг 44 минут

Ахиэ ерөнхийлагчид нэр дэвших боломж байгаа.

202.179.26.204Зочин   • 2020, 2 сарын 6. 8 цаг 12 минут

Хууль худал тайлбарлахаа боль

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.