2020 оны 2-р сарын 6
8 цаг 03 минут

METRO хот: Хаашаа явах уу гэж асууж байгаа жолоочид битгий дургүйц

Гарчиг уншаад та бас битгий эгдүүцээрэй. Хэрэглээ, эрэлт байвал нийлүүлэлт гэж байх ёстой.  Бид таксигаар зорьсон газраа илүү хурдан, тухтай очихыг бодож, замын хажууд гар өргөн зогсдог. Өвлийн хүйтэнд даарч удаан зогсохыг хүсэх юм биш. Зун усан борооноор автобус хүлээж зогсох ч амаргүй.  Тиймдээ ч такси барих шаардлага гарна.  

Нөгөө талд таксинд яваад, хэдэн төгрөг олчих, ядаж л шатахууныхаа мөнгийг олоов авчих гэсэн хүсэлтэй хүн олон. Мэдээж таксинд явах ажилтай, бидний хэлж заншсанаар халтуур хийгсэд олон бий. Түүний хажуугаар гэрийнхээ зүг явахдаа зам дагуу хүн байвал аваад явчих хүсэлтэй хүмүүс ч олон.  Тиймдээ ч  тэд "Та хаашаа явах вэ" гэж асуугаад байгаа юм. Үүнд тийм айхтар буруу зүйл юу байна аа. 

Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхэлдэг компани хэд билээ.  Тоолууртай, зориулалтын такси ч цөөхөн. Байгаа нь ихэвчлэн дуудлагаар л явдаг. Замын хажууд гар өргөж зогсоо хүн авахтай манатай. Зарим үед дуудаад ч ирдэггүй.  Ийм байхад бид такси барих хэрэгцээгээ яаж хангах билээ.  Халтуур хийгсэд болоод зам дагуу дайх хүсэлтнүүдийг л сонгохоос өөр аргагүй.  Тэгвэл зам дагуу дайгаад явж байгаа жолооч, тэр зүг рүү явахаар такси барьж байгаа хүн хоёрын зорилго давхацвал хэн хэндээ ашигтай, хамтарч "ажиллаж" болно биз дээ. Үүнд чинь нэг их дургүйцээд байх юу байгаа юм. 

Та очих газраа таксигаар очлоо. Жолооч гэртээ харих замаараа шатахуундаа нэмэрлэх хэдэн төгрөг оллоо. Хэзээнээс бид нэг нэгэндээ тус нэмэр болохдоо ингэтлээ дургүйцэж, сүр болгодог болчихсон юм.  Нэгнээ ойлгоод, жаахан соёлтой харилцахад болчихно.  Хаашаа явах вэ гэж асуухаад ганц үгээр л хариулна шүү дээ. Ядраад байх юм огт биш. 

Дахиад өөр нэг зүйл байна. Хаашаа явах вэ гэж асууж байгаа жолооч нар дунд зам дагуу бол таныг үнэгүй дөхүүлээд өгөх сэтгэлтэн ч мэр сэр бий. Залуучууд бусдад туслах сэтгэлтэй болчихсон. Харин та "Хаашаа явах вэ" гэж асуусан хүний өөдөөс "Хаашаа явбал явах юм" гэж ярдаглаж байж үнэгүй дөхүүлүүлэх сайхан сэтгэлтнийг гомдоох вий.  

 

55
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

55 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.10Зочин   • 2020, 4 сарын 27. 3 цаг 16 минут

Карантин гарсан үед хамгаалагч хашаа явах уу гэж асуудаг

139.5.217.20Зочин   • 2020, 2 сарын 13. 9 цаг 43 минут

зам зуураа үнэгүй хүргэдэг жолооч бий бий. Намайг yb tsentralias gert maani 1 jolooz unegui khurgej baissn

202.131.245.34   • 2020, 2 сарын 13. 8 цаг 21 минут

Такси үйлчилгээний талаар ярих шаардлага байхгүй 0. Харин хувиараа хүмүүс одоо үед ихэнхи нь луйварчин болсон байна лээ шүү. Илүү мөнгө авдаг дээр нь өөрөө л мэддээ гэдэг сонголттой

66.181.161.115Зочин   • 2020, 2 сарын 12. 10 цаг 14 минут

Тэгж асууж суулгачихаад ах нь шороон замаар явахгүйээ гээд байдаг нь бүр тэнэг. Дөхөөд очицон байхад ахиж машин цаашаа явж өгөхгүй шд асуугаад өө ойрхон юм байна холын хүнээ авлаа нтр...

66.181.161.115Зочин   • 2020, 2 сарын 12. 10 цаг 15 минут

Гэхдээ үнэгүй ч дөхүүлээд өгдөг хүмүүс байдаг шүү. Гол нь суулгасан, таксины мөнгөө авж байгаа л бол очих газар нь хүргээд өгчихөж байгаарай

202.131.225.197Зочин   • 2020, 2 сарын 11. 17 цаг 58 минут

hhe

192.82.73.168Ахмад   • 2020, 2 сарын 10. 20 цаг 47 минут

Замын дагуу дөхүүлээд өгдөг залуучуудбайдаг шүү

66.181.161.114иргэн   • 2020, 2 сарын 10. 16 цаг 43 минут

Тусч залуучуудтай олон таарсан. Буян нь дэлгэрэг

89.238.183.12БАРЛУС   • 2020, 2 сарын 10. 10 цаг 18 минут

АЛБАН ЁСНИЙ ТАКСИЙГ ЭЛБЭГДОРЖИЙН ЭХНЭРИЙН ДҮҮ БОЛДБААТАР МӨХӨӨХӨӨС ӨМНӨ ХОТООР ДҮҮРЭН ШАР ТАКСИ ХАНГАЛТТАЙ ХҮРГЭЖ БАЙСАНЫГ МАН+АНЫХ БИШ АНОД БАНКЫГ ДАМПУУРУУЛААД АЛГА БОЛГОСОН ДОО

202.126.88.60Ах   • 2020, 2 сарын 10. 8 цаг 49 минут

Гөлөгнүүд шаана биз хаашаа явах вэ гэж асуугаад үнэгүй хүргэж өгдөг гэнэ үү хэзээ ч тийм юм байхгүй

202.21.118.250Зочин   • 2020, 2 сарын 12. 16 цаг 52 минут

Үнэгүй хүргээд өгчихмөөр хүн байдагдаа, та тэгж харагдахаар хүн биш байна

202.126.89.226Зочин   • 2020, 2 сарын 11. 15 цаг 34 минут

Chamaig unegui hurgej iguh alba bna uu

202.131.245.34   • 2020, 2 сарын 13. 8 цаг 18 минут

Тэгвэл тэгээд хүнийг хүргэж өгөх такси биш байж хаа хүрэх вэ гэж асуух АЛБА байна уу хөөе?

202.126.88.60Ах   • 2020, 2 сарын 10. 8 цаг 44 минут

Таксинд явж байгаа ухаантай юм бол хаашаа явах вэ гэж асуух нь ямарч утгагүй бас соёлгүй тэгж асууснаас явахгүй байвал дээр

66.181.161.126Хаагийчин   • 2020, 2 сарын 10. 13 цаг 21 минут

Хуцаж шохногоо ух өдий хүрчээд гахай нүцгэн нохой явган таваргаж байгаа чамайг авах албагүй шүү ах гэчжээ А Ц чинь

89.2.74.61Зочин   • 2020, 2 сарын 8. 16 цаг 13 минут

Монголоор зөв бичиж, ярьж сурах хэрэгтэй байна даа сэтгүүлчид ээ. Хаашаа явах вэ гэж асуухаас биш гарчиг дээр бичсэн шиг асууж, бичихгүй, Чамайг хэн гэдэг үү, Та хэдэн настай юу гэдэггүй

202.131.225.197Зочин   • 2020, 2 сарын 8. 15 цаг 49 минут

хаашаа явахаа хэлэхээс дургүй чинь хүрээд байвал тэгээд зам дээрээ дэрчийгээд л үлд дээ

202.9.40.167Зочин   • 2020, 2 сарын 8. 11 цаг 13 минут

Bol eliigee hiij asuudag yum gej bodogddog

202.9.40.167Зочин   • 2020, 2 сарын 8. 11 цаг 13 минут

Haashaa yavah be gehed tiishee yavnaa gej hariulahad tolgoi segsereed 2,3 mashin yavaad uguhud uur hurch eheldeg,bur taxind yavahgui

192.82.77.178Зочин   • 2020, 2 сарын 8. 9 цаг 40 минут

Ug ni asuugaad zug 1 bol unegui duhuuleed l ugdug bailaa tgsn humuus asuulaa gd aashlaad bdg bolson bn le odoo asuuhaa ch bolison suulgahaa ch bolison zugeer muruuruu haridag bolson do

202.55.188.36Зочин   • 2020, 2 сарын 8. 13 цаг 47 минут

Тийм зам дагуу бол хүргээд өгье гэсэн бодол байдаг байлаа. даанч уурлахаас нь халшраад зогохоо больсон

64.119.19.67Зочин   • 2020, 2 сарын 7. 21 цаг 39 минут

Монгол хэлээр ХААШАА ЯВАХ УУ? гэж асуудаггүй, зөв найруулга нь ХААШАА ЯВАХ ВЭ?. Бас ХАА ХҮРЭХ ВЭ? гэж асууж болно.

202.126.89.241Зочин   • 2020, 2 сарын 7. 20 цаг 07 минут

Mash zuv ym bichsen bn.Xamgiin gol manaid duudlagiin taxi xovor.Duudaad ch irdeggui bolson.Gaduur xuviin taxinuud bol bidend mash xeregtei.Xaa saigui tugjreed bxad yagad asuuj boloxgui gj.Xench ter tugjreeruu orood benzinee ureed tugjirxiig xusexgui.Bi uuruu mashinaas tatgalzaad zarimdaa taxi baridag.Taxinii jolooch nar bugd l adilxan amdrax geed yvj bgaa xumuus

202.179.26.188Зочин   • 2020, 2 сарын 7. 16 цаг 57 минут

Bugluluus zugtaj asuuh ni bas yag yun buruu gej

117.111.11.149Зочин   • 2020, 2 сарын 7. 13 цаг 09 минут

hutsdgin be ...huuhen baival eldviin gal yum asuuj odood..halamtsuu baival segserchihgeed...duugai bvl iluu mongo avchihgeed yavj bdg pzdanuud ni iluu olon baihaa uhesen atsniih ni unegui hurgej ogoh

1.248.185.246Хог   • 2020, 2 сарын 7. 11 цаг 57 минут

Хараагаад эсэргүүцээд байгаа үхэж цэвэрших хог шаарнууд

122.201.21.45Zochin   • 2020, 2 сарын 6. 22 цаг 37 минут

Tui mai gej heleh heregtei tiim sda nar taarwal. Bas erguu mal min ted tusaldaggui, zugeer l hii yawahgui mungu hiichii gediin

66.181.188.33Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 2 сарын 6. 20 цаг 12 минут

Энэ ялдар нэг сонин юм хэлье. Зөвлөлтийн харгис дэглэмээс амь зулбаж олон орос офицер Францад очоод нилээд нь таксиний жолооч хийжээ. Тэд тэргэнд нь хүн юм аа марвал офицерын эрхэмсэг ёсоо

66.181.188.33Үргэлжлэл   • 2020, 2 сарын 6. 20 цаг 19 минут

бариад буусан газраар нь баримжаалан цагдаатай хайж эзнийг нь олж мартсан юмыг нь өгдөг байж. Энэ ёс улмаар Парисын таксиний заншил болж нилээд удсан гэдэг. Орос офицер энэ мэт эрхэмсэг ёс Зөвлөлт засгийн ажилчин тариачны улаан армид үгүй болсон гэж Оросын зохиолчид ярьдаг байв.

66.181.188.33Үргэлжлэл   • 2020, 2 сарын 6. 20 цаг 28 минут

Оросын офицер хүн энэ мэд зуршлаа офицерын "Благородство" гэдэг байж. Гагц офицер ч гэлтгүй эрдэм номтой сэхээтэн хүн ийм эрхэмсэг ёсонд суралцвал гэмгүй. Ялангуяа, бүсгүй хүн хүүхэд хоёрыг гойд эрхэмлэж энэрдэг байх учиртай. Эс тэгвэл эр хүн мунхаг харанхуй, болхи бүдүүлэг харагддаг.

66.181.188.33Үргэлжлэл   • 2020, 2 сарын 6. 20 цаг 31 минут

Хэрэв онц яараагүй бол замд гар өргөж зогсоо бүсгүй хүн, хүүхдийг суулгаад дөхүүлээд өгчихөд юуны төвөг билээ.

103.57.95.164Зочин   • 2020, 2 сарын 6. 16 цаг 33 минут

Пунцагболд юм бичих гэж байгаа бол судал ойлго бич машин болгон такси биш хүн тээвэрлэх аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тусгай зөвшөөрөлтэй үйчилүүлсэн хүнд аюул үүсэхгүй буух эзэн буцах хаягтай байх хэрэгтэй.

202.9.46.40taksichin bish   • 2020, 2 сарын 6. 14 цаг 26 минут

zam zuur hvn avchihmaar baidag daanch asuuhaas sanaa zowood ungurdug du, taksind yvaad bdaggvi hvmvvs ihevchlen asuudag bh gej boddiishd, uul n hen hendee heregtei l baimaar, uurlaad bdag hvmvvsiig oilgodoggvishde, haan yumuu zaan yumuu,

66.181.161.53mgl   • 2020, 2 сарын 6. 13 цаг 00 минут

uluv dolov hiisen ochood iluu mungu nehsen umnuud ih bii

202.21.100.210Зочин   • 2020, 2 сарын 6. 12 цаг 20 минут

Харих зам дагуу бол үнэгүй хүргээд өгдөг хүмүүс нь бол доорх сэтгэгдэл бичигч цөөн хэдэн сөрөг бодол гутранги үзэлтэй нөхдүүдээс хэд дахин олон шүү.

202.21.127.161Зочин   • 2020, 2 сарын 6. 12 цаг 12 минут

Халтуурчид бөглөрөхөөс зугтаж асуудаг ш дэ. Хэзээ, хэн Монголд үнэгүй хүргээд байсан юм бэ ?

103.26.195.5Зочин   • 2020, 2 сарын 6. 11 цаг 44 минут

Haltuurchin zda

66.181.161.126Хаагийчин   • 2020, 2 сарын 10. 13 цаг 26 минут

Халтайсан гөлөг унаа байтугай Солих гутал ч үгүй байж хорсож үхэх нь л дээ

202.9.46.43ork   • 2020, 2 сарын 6. 11 цаг 39 минут

ovoo metrocity geed bsan yxjiisen xuduunii xaltuurchnaa umuursun ork baisan baisht ene lalar uuruu yag xaashaa yavaxiin gej umxii amaldag sdak bn l da

182.160.0.118Bold   • 2020, 2 сарын 6. 11 цаг 25 минут

Haashaa yavahiig asuuhgui bol ter hunii haa hurehiig daldiig hardag bish yaj medehiin be.Shantaisan hyamsagnasan orkuud mun ch ih bolson bna shuu.Iim stanuudiig hul duujleh unaagui baij bitgii novshirch bai muu guilgachin gej helmeer.

202.72.245.123иргэн   • 2020, 2 сарын 6. 11 цаг 23 минут

Гэртээ харих замдаа хүүхэдтэй , эмэгтэй хүмүүсийн хүргэж өгдөг байлаа . Уг нь байх ёстой зүйл баймаар . Одоо ч нөгөө ханиад томуу гараад больсон до

202.21.108.238ТЭЦ4-т 1га газар зарна   • 2020, 2 сарын 6. 11 цаг 22 минут

Үйлдвэр, аж ахуй, автобааз эрхлэхэд нэн тохиромжтой, ТЭЦ4-ийн урд зам дагуу байрлалтай, агуулах офиссийн барилгуудтай 1га газар зарна. Утас 88145555

59.153.112.102Зочин   • 2020, 2 сарын 6. 10 цаг 58 минут

Гэртээ харих замдаа чиг асуугаад үнэгүй дөхүүлж өгдөг байсан хоёр загнуулаад боьсон доо албатай биш дээ загнуулан загнуулан туслах тийм үү

139.5.219.57хотын жолооч   • 2020, 2 сарын 6. 10 цаг 25 минут

Жижигхэн хөөрхөн гараа можигнуулаад аав, ээжтэйгээ зогсож байгаа хүүхдийг хараад өөрийн эрхгүй зогсдог.Зам дагуу ч хүн асууж авдаг.Сүүлдээ хүмүүсийг уурладаг болохоор хэрүүл болохоос нь айгаад асуухаа больсон.Ер нь УБ-ын гудамжинд явж байгаа жижиг машинуудын 70 орчим хувь нь хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг шүү дээ.Тэд цалин, тэтгэвэр нь хүрэлцэхгүй учраас орлогоо нэмэгдүүлж эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд явдаг.Хэрвээ цалин тэтгэвэр нь нэмэгдээд боломжийн болчихвол таксинд явахгүй, хотын түгжрэл ч тэр хэмжээгээр багасана шүү дээ...

122.201.22.69Одноо   • 2020, 2 сарын 6. 10 цаг 18 минут

Заааа шаацгаа. Бөглөрөөтэй газраас айж асуудаг юм аа. Би 20 жил халтуур хийсэн хүн мэдэлгүй дээ. Үнэгүй хүргэж өгнө ч гэх шиг. Шаагаараа сэтгүүлчээ

202.55.188.87Sookoo   • 2020, 2 сарын 6. 16 цаг 01 минут

Олоны олон цэнэ гэдэг шиг олон дунд тийм хүн байлгүй л яахав дээ.

202.21.113.238Зочин   • 2020, 2 сарын 6. 13 цаг 00 минут

Би өөрөө үнэгүй дөхүүлж өгдөг юм аа заримдаа

202.72.245.123иргэн   • 2020, 2 сарын 6. 11 цаг 24 минут

Одноо чамд таарсан нь тэр байж . Үг хэллэгээ бод л доо

202.21.127.161Зочин   • 2020, 2 сарын 6. 12 цаг 10 минут

Үнэн ш дээ. Таксичид дандаа л бөглөрөөнөөс болоод асуудаг ш дэ. Хэн үнэгүй хүргээд байсан юм. Сайхан шаана биз лаларууд.

202.131.245.34Зочин   • 2020, 2 сарын 6. 9 цаг 23 минут

үнэн үнэн. гэртээ харих зам дагуу, ялангуяа бага насны хүүхэдтэй хүн байвал үнэгүй хүргээд өгдөг. асуухаас өөр аргагүй байдаг

139.5.217.216Зочин   • 2020, 2 сарын 12. 11 цаг 52 минут

Нилээн хэдэн жилийн өмнө бага насны хүүхдээ хөтлөөд нөгөө гартаа халуун савтай хоол цай барьж такси хүлээж зогсож байтал нэг залуу ирж зогсоод хаашаа явах вэ гэж асуулаа. Гэмтэл орно гэтэл за суугаарай гээд хүргэж өгсөн. Очоод мөнгөө өгөх гэтэл үгүй үгүй

139.5.217.216Зочин   • 2020, 2 сарын 12. 12 цаг 00 минут

Үгүй дээ. Би таныг жаахан хүүхэдтэй харанхуй шөнө зогсож байхаар чинь дөхүүлж өгсөн юм. Мөнгө ававхгүй гээд авсангүй. Би баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Одоо ч хэлмээр байна. Баярлалаа. Урт наслаарай. Гэр бүлд нь аз жаргал хүсье. Ийм залуусууд олон байгаа шүү

139.5.217.216Зочин   • 2020, 2 сарын 12. 12 цаг 01 минут

залуучууд

202.21.127.161Зочин   • 2020, 2 сарын 6. 12 цаг 11 минут

Хэзээ чи үнэгүй хүргээ юэ ? Шаа бөглөрөөнөөс зугтааж асууна биз чи.

66.181.161.47Зочин   • 2020, 2 сарын 6. 9 цаг 19 минут

Тийм шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.