CORONAVIRUS: Буузаа хийх нь таны эрх ч, бусдыгаа ХАМГААЛАХ бас таны үүрэг тул "Цагаан сар" тэмдэглэхээс татгалзъя

Таныг унтаад сэрэхэд шинэ коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 40 мянга болон нэмэгдэж, 98 хүн нас барж хэдэн зуун айлд гунигийн сүүдэр тусжээ. Аюулт өвчний эхлэл болон өрнөлийн талаар энд өгүүлэхэд илүүц. Гагцхүү яг одоо хамгийн эрсдэлтэй цаг үе гэдэг нь үнэн. Ахмад настнууд, хүүхдүүд тэргүүтэй хэдэн зуун хүнийг энэ өвчин "үгүй" хийж байна. Цаашдаа ч хэдэн хүн өвчилж, хэдэн арван мянганаараа хүмүүс нас барах магадлалтай гэдэг тооцоо хүртэл харагдана лээ. Хэн дархлаа муу байна, тэр хүн өвчлөх өндөр. Манайд ч гэсэн хэд хэдэн сэжигтэй тохиолдлууд илэрч  хэсэгтээ түгшээгээд амжив. Азаар аюулт өвчин биш байв.

Үнэндээ энэ удаагийн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шаардлага бидэнд тулгараад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд уг асуудал томоор хөндөгдөв. Ойрд иймэрхүү "амттай" сэдэв гарч ирээгүй тул "сошиалчид" маань яг хоёр хуваагдаж байгаад бахаа ханатал мэтгэлцэв. Золтой л хэрүүл болчихсонгүй.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр өөрийн хэд хэдэн санаагаа товчхон байдлаар энд өгүүлье.

Хүн амынх нь тэн хагас нь нэг дороо бөөгнөрч амьдардаг УЛААНБААТАР маш эрсдэлтэй

3 сая гаруйхан хүнийх нь тал нь буюу 1.5 сая нь нийслэлдээ түгжирсээр, амьдарсаар байна. Нийт газар нутагтай нь харьцуулбал манайхаас өөр хаана ч ийм "зэрлэг" тоо гарахгүй биз. Энэ хэрээр манай улс буюу Улаанбаатарчуудын дунд өвчний дэгдэлт нэг эхэлбэл хамгийн эрсдэлтэйд тооцогдож болох юм. Нийслэлчүүд нийгмийн харилцаанд орохдоо хурдан бөгөөд маш олуулаа байж чадна. Тиймээс эрсдэл орж ирэхээс байж болох бүхий л аргаар сэргийлэх нь зүйтэй. Хэн нь ч хэндээ халдааж мэдэх омголон цөстэй сая гаруй монголчууд нэг дороо амьдарч байна шүү дээ. Ядаж байхад хойд хөршид маань коронавирусийн халдвар бүртгэгдэв. Товчоор хэлбэл бид "Корона"-д бүслэгдээд байна.

Хятадууд цагаан сараа тэмдэглэж байгаад коронавирусийн халдвараа ХЯНАЛТААСАА АЛДСАН 

Өнгөрсөн сарын сүүлээр болсон Хятадын уламжлалт Цагаан сарын баяр уг өвчнийг Хятадад төдийгүй дэлхий даяар тараахад хамгийн том хувь "нэмэр" оруулсан юм.

Бүх нийтээрээ амарч байгаад өргөн дэлгэр тэмдэглэсэн уг баярын дараагаар коронавирусийн өвчлөлийн болон нас баралтын тоо огцом нэмэгдээд байна.

 

Хятадын Цагаан сарын баярыг үзэж, сонирхонгоо үйл явцыг нь биеэр мэдрэхийг хүссэн давтагдсан тоогоор маш олон тооны жуулчид эх газрын Хятадыг зорьсон гэх мэдээлэл байна. Манайхан ч энэ үеэр өмнөд хөршийг олноороо зорьдог билээ.

 Биднийг ганцхан хүний шинжилгээг авч, оношийн тодруулах гэж мунгинах зуур 89 хүн нас барьж байна. Одоо Хятадын өнцөг булан бүрт нэгдүгээр зэргийн онцгой дэглэм тогтоосон. Магадгүй Хятадын Засгийн газар бодит үнэн, бодит тоо баримтыг хэрхэн нууцалж байгаа ч бид мэдэхгүй. Сошиалаар явж буй бичлэгүүдийг худлаа гэж хэлэх үндэслэлгүй. 

Биднийг ганцхан иргэнээ "Коронадсан" эсэхийг оношлох гэж мунгинах зуур 89 хүн нас барж, өвчлөлийн тоо мянга мянгаараа нэмэгдэж байна

Өвөрмонголын Шилийн гол суманд ажиллаж байгаад 1 дүгээр сарын 30-ны өдөр нутагтаа ирсэн нэгэн залуу сэжигтэй тохиолдол хэмээгдэж Эрүүл мэндийн салбарынхныг "донсолгов". Өвөрхангай аймгийн уугуул 21 настай тэрбээр коронавирусийн өвчлөлийн эд дэгдэлтийн үеэр Эрээн хотод байж байгаад ирсэн байдаг. Ингээд өндөр халуурсан шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн түүнээс бямба гарагт шинжилгээ авч өчигдөр орой азаар шинжилгээний хариу нь сөрөг гарлаа. Товчоор хэлбэл, бид орон нутагтаа уг өвчлөлийн оношийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Шинжилгээ аваад хот руу илгээснийг нь ХӨСҮТ дээр шинжлээд хариуг нь явуулж байх жишээтэй. Нийслэлд ч гэсэн онцгой үед шинжилгээ, оношилгоо учир дутагдалтай. Хэрвээ өвчний халдвар ороод ирвэл бид техник, технологи өндөр хөгжсөн Хятад шиг газар дээр нь оношлоод, ганцхан долоо хоногт эмнэлэг барьж чадахгүй нь ойлгомжтой. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ ч тийм хангалттай бус байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манайд үнэндээ ХӨСҮТ-ээс өөр халдварт өвчинтэй тэмцэх томоохон эмнэлэг алга. Анхан шат болох өрхийн эмнэлгийн байр байдал ямар билээ. Тэд коронавирус битгий хэл захын ханиадаа дийлэхгүй суудаг улс. Үнэндээ эмч, эм тарианы хүрэлцээ, хангамж хэр билээ дээ. 2019 онд гэхэд 400 гаруй хүн уушгины хатгалгаагаар нас барсан харамсалтай тоо баримт байна. Цагаан сараа тэмдэглэнэ гэж муйхарлаад байгаа та бүхэн энэ бүгдийг дор бүрнээ нэг тунгааж үзэх нь зүйтэй.

Тиймээс аюулыг орж ирэхээс нь өмнө сэргийлэх хэрэгтэй. Биднийг шинжилгээний хариугаа хүлээгээд корона мөн, бишийг нь л илрүүлэх гэж байх хооронд тэнд зуу зуугаараа нас барж, өвчлөл мянга мянгаараа нэмэгдэж байна шүү дээ.

 Буузаа хийх нь таны эрх юм бол бусдыгаа эрсдэлд оруулахгүй байх нь бас таны үүрэг

"Цагаан сар тэмдэглэхийг цуцална гэж юу яриад байна" гээд л олон хүмүүс бухимдаж байна. Нээрээ л аав, ээж, ах дүү нартайгаа золгох, бууз баншаа хийгээд хөлдөөх нь та бүхний эрх. Энийг хэн ч хориглохгүй. Бид ийм л нийгэм зохион бүтээсэн. Гэхдээ бидний зовж зүдэрч бүтээсэн нийгмийн бас нэгэн үнэт зүйл болох "Та эрхтэй. Гэхдээ таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана" гэдэг агуу элементийг бид нийтээрээ мартаад байх шиг.

Үнэндээ энэ удаагийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх шаардлага тулгараад байна. Бидэнтэй хил залгаа Эрээн хотод хүртэл нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа. Эрээн гэдэг бол Монголын урд "хаалга". Аюул хэдийнээ хаалганы гадна бужигнаж эхэллээ. Бид одоо л анхаарал, болгоомж, ариун цэвэр зэргээ дээшлүүлд асуудалд илүү ухаалаг хандахгүй бол асуудал хүндрэхийг хэн ч үгүйсгэхгүй.

Та буузаа хийж болно оо, айлчин золгуудаа ч хийж болно. Гэвч тантай яг адилхан ийм бодолтой хэдэн арван хүн байвал яах вэ. Бүгдээрээ л "юу яриад байгаан цагаан сараа хийнэ" гээд дээлээ өмсөөд гараад ирвэл яах уу.

 

Арга буюу айлчин золгуудаа хийхээр зам дээрээ түгжирч, автобус унаагаа дүүргээд л явна. Төрөл бүрийн захуудаараа бөөн бөөнөөрөө үйлчлүүлж Эрээний тэргүүтэй зүсэн зүйлийн бараануудаа бид хүссэн хүсээгүй хамж аваад ах дүү хамаатан садандаа тарааж орхино. Түүнийгээ бэлэглэнэ. Нийслэл саладаа ч хийнэ, нэлээд хэдэн бууз чимхэхээр нэгнийндээ цуглана. Өвчлөлийг нэмэгдүүлэхэд энэ үйлдлүүд чинь хувь нэмрээ оруулчихвал та хариуцлагаа хүлээх үү. Тиймээ жилдээ ганцхан болдог баяр. Харин энэ баяраараа өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлгүй хамгаалчихаад насан туршдаа баяраа тэмдэглээд явбал ямар вэ.

Та хашааныхаа хаана нь мод тарих нь таныг л эрх. Яагаад гэвэл энэ бол таны хашаа. Өмчтэй болгосон ардчиллын чинь буян энэ. Гэхдээ тэр мод чинь ургаж нахиалаад тэнгэр шүргэм болохдоо хамар хашааны чинь Батын байшинг сүүдэрлэхгүй л байхад болно. Энэ бол нийтээр амьдрах ухаан. Энэ бол нийгмийн харилцаагаар таны эрхийг хязгаарлаж буй ганцхан жишээ. Тиймээс "би эрхтэй, би дархтай" гэж цэцэрхэж суухаасаа өмнө би болон биднийг ямар эрсдэл хүлээж болох вэ гээд нэг бодоод үзээрэй.

Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, дараа нь үүсэх олон арван хор хөнөөлөө бодсон ч төр засаг маань нэг дорвитой шийд гаргах цаг иржээ.

Мэдээж жаахан билэггүй л юм. Цагаан сараа тэмдэглэхгүй гэхээр. Гэхдээ яах вэ, төр засаг нь шийдээ гаргаад ард түмнээ хамгаална гэвэл би лав өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө  дэмжиж, хувь нэмрээ оруулна.

147
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

147 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.172зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 54 минут

Амьсгалын замаар халдаж буй тохиолдолд 1 метр зайтай байж болно, гэтэл энэ вирус ахуйн хавьт лаар тардаг, амар үхдэггүй тэсвэртэй гэж байгаа нь аюул болоод байна.

103.229.123.41зочин   • 2020, 2 сарын 17. 22 цаг 28 минут

Нэг хэсэг нь албаар өвчин тараах гээд байгаа ч юм шиг харин бас нэг хэсэг ухаантанууд нь түүнийг нь мэдээд хориглоод байгаа ч юм шиг юу л болоод байна даа. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр амны бэлэггүй юм ярьж байхаар дор дороо ухамсарлаад цагаан сараа заавал хамаатан садан , найз нөхөд гэж хавтгайруулж тэмдэглэхгүйгээр зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхэд болохгүй нь юу бнаа.

182.160.32.254зочин   • 2020, 2 сарын 13. 19 цаг 12 минут

ЦАГААН САР ХИЙВЭЛ ШОРОНДОО ХИЙХ ЮМ УУ

202.131.243.190зочин   • 2020, 2 сарын 13. 10 цаг 10 минут

Цагаан сар ах дүү төрөл садангаа мэддэг баяр юм .Хөл хорио хийж цагаан сарыг хийж байсаныг мэдэх л юм.Хорио цээрээ сайн хэрэгжүүлэх нь чухал шүү.1975 онд гудамжны хоёр үзүүрт тэр гудамжны эрчүүдээр цаг цагаар ээлжилж харуул тавиад гудамжнаас өөр тийш айл хэсүүлэхгүй цагаан сар тэмдэглэж байсан юм тэгж ажиллах хэрэгтэй.

64.119.18.57Зочин   • 2020, 2 сарын 12. 22 цаг 54 минут

зөв

64.119.18.57Зочин   • 2020, 2 сарын 12. 22 цаг 53 минут

Маш зөв шийдвэр гаргасан байна дэмжиж байна. Гадуур хүн бүр л мас зүүж өөрийгөө болон бусдыгаа энэ өвчнөөс хамгаалмаар байх юм зарим хүмүүс огт зүүхгүй байх юм. Орон сууцнуудын СӨХ-үүдэд үүрэг болгуулж орц нийтийн эзэмшлийг ариутгалын бодисоор сайн цэвэрлэмээр байна мөн нийтийн тээврийн хэрэгслийг ариутгалын бодисоор сайн цэвэрлүүлмээр байна хаа хаанаа л ариун цэврийг сайн сахимаар байна

202.179.31.76Зочин   • 2020, 2 сарын 12. 11 цаг 31 минут

Үнэхээр тийм л гэж шийдвэр гаргуулах гээд байгаа бол тэр хятадаас орж ирсэн 442 хятад нөхөрийг яах гээд байна аа. Тэднийг хяналтанд байлгаа ч. Тэд ч монголоор нэг тэнээд вирус тараагаад яваад байгаа юм биш үү. Монголд төрийн хяналт байна уу. Юу болоод байна ааа

202.179.22.107Зочин   • 2020, 2 сарын 11. 13 цаг 04 минут

Цагаан сар тэмдэглэхийг албан ёсоор хориглож байгаа тул цагаан сартай холбоотой зар сурталчилгаа, реклам, үзэсгэлэн худалдааг албан ёсоор зогсоож хаах хэрэгтэй. Үүнд холбогдох мэргэжлийн байгууллага, хууль хяналтынхан хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

64.119.21.39ӨВГӨН   • 2020, 2 сарын 11. 12 цаг 30 минут

ЦАГААН САР УРАЛДААН БИШ БАС АЙЛ ХЭСЭЛТ Ч БИШ

64.119.21.39ӨВГӨН   • 2020, 2 сарын 11. 12 цаг 29 минут

ТАНЫ ЭРХ БАЙЖ БОЛНО ТА БАС ҮҮРГЭЭ УХАМСАРЛААРАЙ. СҮҮЛИЙН ҮЕИЙН ЦАГААН САР БАРАГ УРАЛДААН БОЛСОН ҮҮНИЙГ ЗОГСООХОД ХОРИГЛОСОН ШИИЙДВЭР НЭГЭН ТУС НЭМЭР ШҮҮ. ТӨРЛӨӨ Л МЭДЭЖ ЗОЛГО. ЦАГААН САР БОЛ АЙЛ ХЭСЭЛТ БИШ ШҮҮ

202.131.246.179kkk   • 2020, 2 сарын 11. 11 цаг 14 минут

Ах дүү садан төрлийн хүрээнд гэдэг чинь цагаан сар жинхэнэ утгаараа болж байна гэсэн үг. Энэ цагаан сар гэдэг утгагүй баярыг болих хэрэгтэй. Харин цайны ёс маягийн зүйл байвал дэмжинэ. Цагаан сараар хүүхдүүд нь аав ээж өтгөс буурлуудаа урьж цай уулгаад бэлэг өгөөд гаргадаг байвал болж байна.

202.131.246.179kkk   • 2020, 2 сарын 11. 11 цаг 11 минут

Ах дүү садан төрлийн хүрээнд гэж байгаад л халина шүү дээ. Эхний айлаар орлоо. Бага зэрэг татлаа. Зориг орлоо. Дараагийн айлаар орлоо. Нилээд халлаа. Энэ муу корона юу юм бэ? Цаашаа л байна. Би татчихсан юм чинь. Энэ муу вирус чинь спиртэнд үхдэг гэсэн.

202.9.40.177Зочин   • 2020, 2 сарын 11. 6 цаг 27 минут

Хүмүүс ах дүү төрөл садны хүрээнд ярилцаад аль болох хялбараар шийдэх хэрэгтэй.

202.9.40.177Зочин   • 2020, 2 сарын 11. 6 цаг 16 минут

Заавал захиргаадуулах хэрэг юу байна.тэгээд яахав цагаан сарын өдөр дээл өмссөн болгоныг зөрчлийн хуулиар шийтгэх үү.

91.141.3.173Зочин   • 2020, 2 сарын 11. 3 цаг 00 минут

Тэгээд ч буруу өдрөө цагаан сар тэмдэглэдэг сонин улс шүү. Хулгана жил 1-р сард гарчихсан шүү дээ.

192.82.76.50Алтан   • 2020, 2 сарын 10. 23 цаг 41 минут

Аюул осолоос ангид байх зүйтэй гэж бодоод олон зүйл ярихгүй тайлбарлахгүй амь насаа бод гал гараад газар хөдлөх үер болоход засаг шийднэ гээд хүлээгээд үхэх юм уу? Аюултай гэж мэдэгдээд байхад цагаан сар тэмдэглэн зүтгээд бичээд байх юм.өөрийн болон бусдын амь насыг бодоцгоох хэрэгтэй.

66.181.161.36ganbold   • 2020, 2 сарын 10. 22 цаг 58 минут

hil haalttai baih n chuhal baina shuudee naash tsaashaa holhij baigaa humuus l ayultai zowhon hytad bish yum haanaas ch ireh ayul baina tiim bolohoor agaar gazar buh hilee haawal haasan shig haagaachdee hoorhii muu ard tumnee daramtand oruulaad baih hereggui bolowuu

146.90.108.156Эрvvл мэнд, амь нас чухал   • 2020, 2 сарын 10. 22 цаг 55 минут

Vхэл евчин хоер байхгvй л бол ЖАРГАЛЫН ДЭЭД ЖАРГАЛ. Социализмын vед Цагаан сар тэмдэглэхгvй байгаад бид зовоод байсан юмгvй. Эрvvл байх л хамгийн чухал байна. 3 сая хvрэхгvй Монголчууд газар нутаг дээрээ амьдарч байна. Бактерлогийн зэвсэг л гэсэн vг. Сайн дураараа vхэх сонирхолтой эргvv хvмvvс бусдыгаа хорлох аюултай!!!!!!

202.126.88.64Bandigaa   • 2020, 2 сарын 10. 22 цаг 53 минут

Ger gertee zolgoj buuzaa ideed 3n sar gargaad aild ochood buuzaa idehgui yu da

103.229.120.33Зочин   • 2020, 2 сарын 10. 21 цаг 32 минут

Энэ жил өнжих хэрэгтэй . Айлуудаар золгуут хийхийг хориглох хэрэгтэй . Тэгээд дараа жилээс ойр тойрныхоо бүх айлаар орж бууз идэж, бэлэг аваарай за юу

202.21.118.174цагаан сар   • 2020, 2 сарын 11. 11 цаг 56 минут

зөв

66.181.161.72Зочин   • 2020, 2 сарын 10. 19 цаг 47 минут

Цагаан сар гэж ..үнэндээ утгаа алдчихсан..баян хоосны ялгааг л илт дөвийлгөсөн баяр..Сар шинэ өнгөрөөд хэдэн буурай ахмад настангууд бүр ядаргаанд орчихдог..энэ жил өнжвөл зүгээр байх..амьд явахад учиртай .дараа нь уулзаж .учирна..Өвчин вирус хүсэх юм биш шүү..

202.9.46.193Зочин   • 2020, 2 сарын 10. 19 цаг 23 минут

Tiim l mundag uhaaraad bgaam bol manaih temdeglehgui geed ah duu nartaa heleed l boloo yum bish uu!!! Tanaid uur tur zasgiinhan ochihgui biz dee? Horigloson shiidver farga l geed bh yum! Niitiig hamarsan zolguutuudiig horiloo, odoo ail feriin asuudlaa uursduu shiidchihej bolohgui yu? Er ni tsagaan sar ger buliin l bayar biz dee? Haa hamaagui ail hesdeg ulun garuud uursduu l hicheechih!!!!

202.9.46.11Зочин   • 2020, 2 сарын 10. 20 цаг 14 минут

чам шиг тэнэг юмнуудл тараана шуудээ

64.119.23.106Зочин   • 2020, 2 сарын 10. 19 цаг 06 минут

Ah duu naraaraa yriltsaad l shiidchih asuudliig zaaval deerees shiidverluulene geed bhiin.Bugdeeree uuriin tolgoigui boltsiimuu.

64.119.23.75зочин   • 2020, 2 сарын 10. 18 цаг 50 минут

Элдэв баяр тэмдэглээд ууж идэхдээ уургын морь шиг болсноос хойш юу дээрдэв Ардчиллын жилүүдэд цагаан сарыг сэргээгээд хэн хийморьжиж хэн баяжив М анж хятадын тулгасан цагаан сарыг хийгээд сэргээгээд 30 жилд бид хийморьжиж баяжив уу харин чэлэдэв өвчинд баригдаж хэрэлдэхээс өөрийг хийж байна уу Улс өрөнд ороод Зурхай өдөр судар нь хүртэл монгол зурхай бус болсон тул буруу замаар будаа тээж бна

192.82.70.184ДД   • 2020, 2 сарын 10. 18 цаг 41 минут

Дэлхийн талыг эзэлсэн тэнгэрийн тамгатай гэгдэх үеэсээ тэмбүү өвчинд баригдсан Монголчууд бид чинь одоог хүртэл тэрнээсээ бүрэн салж чадсан билүү. Тэгж дэмий сагсуурахаа боль, чамайг сүрхий сагсуу, тэнэгдүү юм гээд хажуугаар чинь өнгөрөхгүй байх шүү, танд хамгаас түрүүнд ч халдварлаж мэднэ. Цагаан сараа нэг өнжөөд дараа нь амгалан тайван олон жил сайхан тэмдэглэцгээе л дээ.

182.160.35.171Зочин   • 2020, 2 сарын 10. 18 цаг 38 минут

Цагаан сарыг хориглох нь тун зөв шүү

202.126.89.231Зочин   • 2020, 2 сарын 10. 17 цаг 02 минут

Hilee l haachih hilee haahgvi bj yun tsagaan sar yrih vneheer l owchin ni orj ireegvi ym bol hilee haagaach ter omnogowid mynga myngan jolooch nar ywaal bnshd yg hajuuhan haliutad ni owchin garchaad bhad ter hilee yaawal

139.5.218.171Иргэн   • 2020, 2 сарын 10. 15 цаг 31 минут

Цагаан сар яахвээ. Баар караоке ажиллаад бөөндөө бүжиглэж л байгүй спиртээр үйлчилдэг болхоор

43.228.129.119Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 59 минут

Албан ёсоор тэмдэглэхгүй гэсэн Төр засгийн шийдвэр гаргах хэрэгтэй. Тусдаа амьдралтай ах дүү 6 айл , дээр хадам аав ,ээж ,ахдүү гээд орохгүй байх аргагүй гэр бүлийн амьдралыг хэсэж золгож таарна даа . ийм амьдрал бүх хүнд шахуу байгаа очлоо Хотоор нэг золгуулга яах вэ гэх мэт . Хүмүүс олоноороо цугларах байх, тиймээс албан ёсоор тэмдэглэхгүй болгоод амралтын өдөр болгох. Өвчин авахгүй гэдэгээ сайн мэдэг , хүнд өвчин тараахгүй хадгалаад айл хэсэгдэг хүмүүс ах дүү байвал сар шинээ тэмдэглээд бүгдээрээ хүнд байдалд орох юмаа.

103.14.37.6Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 50 минут

Цагаан сарыг тэмдэглэхгүй байхаар хориг тавьж үзээрэй төр засаг минь

103.10.23.104Зочин   • 2020, 2 сарын 10. 16 цаг 38 минут

буруу

202.179.27.75Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 42 минут

temdeglehguich gesen amarna bizdee kkk

202.126.88.54TV   • 2020, 2 сарын 10. 14 цаг 32 минут

Ene heden delguur hudaldaaniihan bolioroi, Nomin, Sansar, buuzniihan gurilniihan, boovniihon bolioroi, huvia hicheej honjoo haisan naad zanchin virusenf adilhan ortono gedgiig chin martuulaad bna aa daa. FM uud ch gesen heden tsaasnii toloo undsen bodlogoosoo hazaij busdiig ovchin tarhaah baidald urialj baigaa chin heterlee.

77.161.197.34Бат   • 2020, 2 сарын 10. 14 цаг 25 минут

Та нарыг хэн айл хэсээд бууз ** гээд албадаад байгаа билээ Бууз өгнө гээд айгаад байгаа бол очихгүй байх таны эрх .....

66.181.179.105Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 24 минут

Зөв шүү! Татгалзах хэрэгтэй! Би хувьдаа ээж аав, өөрийн, өвөө эмээгийн гэр гээд 3-н гэрээрээ цагаан сар хийхгүй гэж хэлэлцүүлж шийдвэрээ гаргасан. Нэг ч айлд золгуутаар очихгүй! Нэг ч айл хүлээж авахгүй! Таны эрх миний эрхээр хязгаарлагдана! Та буузаа хийнэ үү будаагаа тавьна уу таны эрх, би л хувьдаа гэр бүлээ 1-рт тавьж цагаан сар хийлгүй өнжинө.

192.82.65.224Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 14 минут

tatgalzya. цаашдаа ч гэсэн сар шинээр аав, ээждээ зогоод л больдог байя.

139.5.218.171Иргэн   • 2020, 2 сарын 10. 14 цаг 13 минут

Нэртээгээр нь бүх албан байгуулагын үйл ажилгааг зогсоогоод бүх хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байвал яасан юм. Тэгж худлаа ярьж байхаар гадуур цэвэрлэгээгээ хийж тэр мэрэгжлийн хяналт, эрүүл ахуй байцаагч нар шалгалтаа сайн хийж бохир газрыг арга хэмжээ авч цэвэрлүүлж, яаж иргэддээ маскийн хямд хүртээмжтэй байлгахаа анхаарах хэрэгтээ

58.145.24.123Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 45 минут

Naad mask ntree heldeg gazar n l helhiig husey. End heleed yahnav dee. Tsagiin garz

202.126.88.54Nusgai huu   • 2020, 2 сарын 10. 14 цаг 36 минут

Boliish dee

202.179.27.75need support   • 2020, 2 сарын 10. 14 цаг 47 минут

Like sorry like sorry Forgive me Is all that you can't say Years gone by and still Words don't come easily Like forgive me forgive me

49.0.137.164Unen UG   • 2020, 2 сарын 10. 14 цаг 12 минут

Мал малладаг малчин түмэн л цаашид Мал мэнд онд мэнд тарган тавтай оров уу гээд л сайхан золгоцгооно л биздээ Хотын бид чинь бол утсаар л сар шинийн мэнд хүргээд л баярлачихдаг болцгоое доо!

103.57.92.182Зочин   • 2020, 2 сарын 11. 0 цаг 17 минут

Хэлээд юу гэх вээ. Нэг ч мал толлуулж узээгуй мортлоо бас хонины ууц мууцаараа орсолдохийг нь яана.

202.131.234.194Зочин   • 2020, 2 сарын 10. 17 цаг 26 минут

шинэ жилэрхүү гэрээрээ голдуу байвал болоо юм бишүү. Соц - үед УБ-д / хороо хориноос шалгалт хийгээл тавагтай боов, ууцаа орон доогуураа нуугаал, гадна амбаартаа нуугаал нтр./ тийм л байсан тэглээ гээд ах дүүнар өвөө эмээ нар аав ээж нар муудаад сүйд болдоггүй л байсан даг. аль аль нь ажил албаны боломжоороо хот хөдөөдөө жил тойрон амар мэндээ мэдээд золгоод болдог л байсан шүү .

122.201.24.164Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 11 минут

АГУУ ЧИНГЭСИЙН УДАМ , ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЛЭН ЗАРИРЧ ЯВСАН ТЭНГЭРИЙН ТАМАГТАЙ МОНГОЛЧУУД БИДЭНД ЭНЭ ВИРУС ХАЛДАЖ ЧАДАХГҮЙ , МОНГОЛЫН ЦАГААН САРАА ХИЙДЭГЭЭРЭЭ ХИЙЦГЭЭНЭ ШҮҮ МОНГОЛЧУУДАА .?

64.119.17.183Зочин   • 2020, 2 сарын 10. 20 цаг 27 минут

турж үхсэн хог вэ идэхгүй бол бэлэг авахгүй бол үхлээ юү өлбөө минь

202.9.46.11Зочин   • 2020, 2 сарын 10. 20 цаг 18 минут

ухсэн баасний чинэ чингэс чамд чингэсийн ымарч мэлэгэ байхгуй худлаа сагсуурч ывхаар увчин тараалгуй ухэж далд ор

58.145.24.123Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 46 минут

Uuchlaarai uuruu yag Mongol hun munuu. Mongoloo gesen setgel bnuu

66.181.179.105Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 27 минут

Joke bailguidee. Virus gedeg zuil huniig Chingisiin udam ni bnu, jamuhiin udam ni bnu ogt yalgahgui hyaruulah huchtei. Um sain unsh! Uvchin tusaad uheh muruuruu uhne biz! Ger bul tani buruugui l bmaar

98.253.30.34Kkk   • 2020, 2 сарын 10. 14 цаг 21 минут

Balaaraid bgaarai

112.72.15.42Зочин   • 2020, 2 сарын 10. 14 цаг 10 минут

Цагаан сарыг цуцал

139.5.218.171Иргэн   • 2020, 2 сарын 10. 14 цаг 09 минут

Та нар хэт хүний эрхэнд халдаж байна шдээ. Тэмдэглэх үгүй нь хувь хүний эрх. Харин албан байгуулага анги хамт олноороо хэсдэгийг болих хэрэгтээ.

64.119.17.183Зочин   • 2020, 2 сарын 10. 20 цаг 29 минут

чи өвчин тусвал яана тэнэг

103.26.193.151Tuugi   • 2020, 2 сарын 10. 17 цаг 55 минут

Temdegleed ovchin avakhgui bol yamai da

202.126.89.67ИРГЭН   • 2020, 2 сарын 10. 14 цаг 08 минут

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙГАА САХИМААР БАЙНА. ШҮД НЬ ӨВЧТЭЙ, УЛААН ХООЛОЙ ХООДООДНЫ АСУУДАЛТАЙ АМНААСАА ӨМХИЙ ҮНЭРТҮҮЛЭЭД БАС ШҮЛСЭЭ АГААРТ ЦАЦААД АЙЛУУДААР ОРООД АЯГА ТАВАГ БОХИРДУУЛААД ХЭСЭЭД ЯВДАГ НЬ ЯМАР ШААРДЛАГАТАЙ ЮМ ВЭ. ҮНЭХЭЭР Л ТЭНЭГ БИШ УХААНТАЙ

202.126.89.67ИРГЭН   • 2020, 2 сарын 10. 13 цаг 58 минут

ЯМАРЧ ЭРГЭЛЗЭЭГҮЙ ХИЙХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ МЭНД ЭРҮҮЛ УХААНААР Л АМЬДРАН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД БИД ХЭТ ИХ БАЯРЛАЖ СОЛИОРЧ БАЙНА. ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМРАЛТ БАЯР ЦЭНГЭЛТЭЙ ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ХАРЬЦУУЛЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ ШҮҮ. ЭНЭ ИХ АМРАЛТ БАЯР ЦУГАА ЦЭНГЭЛИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. ХҮНИЙГ ЗАЛХАМААР САНАГДУУЛДАГ УЧРААС...

66.181.177.35цагаан сараа боль   • 2020, 2 сарын 10. 13 цаг 40 минут

цагаан сарыг ганц удаа өнжлөө гээд үхчихгүй ээ. эрүүл мэнд хамгаас чухал энэ жил хийхгүй байя

192.82.72.107Зочин   • 2020, 2 сарын 10. 13 цаг 33 минут

Цагаан сарын үеэр нийтийг хамарсан хөл хорио тогтоох нь зөв. Хятадын халдвар дэгдэлтийн гол шалтгаан цагаан сар. Их ,дунд сургуулийн хөл хорионы үр дүнг ч энэ баяр будаа болгоно. Хамгийн гол нь эрүүл мэнд.

202.9.40.148Зочин   • 2020, 2 сарын 10. 13 цаг 31 минут

Гэр гэртээ золгоход л болно шдээ. Гадуур тэнэх шардлага байхгүй

188.156.90.19Zochin   • 2020, 2 сарын 10. 13 цаг 29 минут

DEMJIJ BNA. DEMJIJ BNA.DEMJIJ BNA.

202.126.89.209Зочин   • 2020, 2 сарын 10. 13 цаг 21 минут

ДЭМЖИЖ БАЙНА

66.181.161.119Зочин   • 2020, 2 сарын 10. 13 цаг 19 минут

zass medq medq hedii bolgtol hul horio tavih yum orood iruul mongol shig jijig gazar suurneldee oruulj irq talaar ni yum hiigeechee yum humaa beldsen ger buliin hureend geed huvi hunii songolt hiih hiihgui ni

202.70.33.242би   • 2020, 2 сарын 10. 13 цаг 13 минут

цагаан сар хийх хийхгүйдээ биш захирамж гаргаж ёар шинийн хэдэн өдөр хөл хорио тогтоовол зүгээр байх хилээ хаагаад гадуур ажиллах үйлчилгээний газруудаач гэсэн хязгаартай ажиллуулах хэрэгтэй байна. Хэрвээ сар шинээр 9 хоног хилээ хаагаад хөл хорио тогтоочвол өвчин тархалт гайгүй байх ядаж өглөө оройд харах хүнгүй хүүхдүүдээ эцэг эхчүүд нь нийтийн тээврээр чирээд айлд авайчиж орхихгүй хэд хоновол зүгээрсэн дэ

202.126.89.39zochin   • 2020, 2 сарын 10. 13 цаг 03 минут

ЗӨВ.ДЭМЖИЖ БАЙНА.ХҮЧИРХЭГ ХЯТАД САНДАРЧ БАЙХАД МАНАЙХ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ

66.181.161.39Зочин   • 2020, 2 сарын 10. 12 цаг 30 минут

er ni shuud lzahiramj gargahgui l bol alag tsoog hiivel mash hortoi. Nuguu lam nar yu bodoj bgaa bol. Zahiramjaa gargasan ni l onono.neg saihan nartai udur zolgoj bolno sh dee.

66.181.161.27энхээ   • 2020, 2 сарын 10. 12 цаг 11 минут

цагаан сараа тэмдэглээгүй байлаа гээд юу нь болохоо байчих гээд байгаа юм бэ? Дулаан хоновол 1000 лан гэдэггүй билэв үү! Утсаараа баяр хүргээд ерөөл дэвшүүлээд болоо биздээ!!! ирэх жил болно биз. аюулгүй байдлаа 1 тавих нь зөв өө гэж бодож байна.... Энэ төр засаг зөв шийдвэр гаргах байхаа гэж хүлээж байнаа

202.179.31.39зочин   • 2020, 2 сарын 10. 12 цаг 02 минут

Монголын цагаан сарыг хориход их хэцүү Захиргаадалтын үед яаж байлаа даа. Төв суурин газраар хорьсонч хөдөөдөө яах л бол. Үүний оронд үнэхээр л өвдөхгүй гэвэл хилээ хаа. 2 боомтоор гэж байгаа Замын үүдийн залгаа Эрээн хот 1-р зэрэг л гэнэ халдвар чөлөөтэй орж гараад явж байна даа. Цагаан сар тэмдэглэхгүй хилээ задгай орхих нь дээр үү? Хилээ хаагаад Монголын цагаан сараа тэмдэглэх үү? Хэн ч бодсон ойлгомжтой л зүйл.

66.181.161.39emee   • 2020, 2 сарын 10. 12 цаг 34 минут

Ter ungursun on jiliin tsagaan saraar iim aimaar uvchin bgaagui shuu.ene jil bol shal uur .mash ayultai.

139.5.218.171Иргэн   • 2020, 2 сарын 10. 13 цаг 36 минут

Тушаал гархаар л хийхээ болин гэж юу байсан юм. Эний оронд олон нийтийн газар нийтийн тээврээ цэвэрлэж ариутгах хэрэгтээ

192.82.65.146зочин   • 2020, 2 сарын 10. 12 цаг 02 минут

Юун цагаан сар вэ !!!!! золгож тэврэлдээд ханиадаа халдаагаад блэгний мөнгөөрөө дараа нь бөөн эм тан авна больсон нь дээр

103.229.121.58Болд   • 2020, 2 сарын 10. 11 цаг 57 минут

Маскны хvртээмжээ сайжруулаачээ! Тодооддоо хийж болдоггvй юм уу?

202.126.89.133Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 54 минут

Сэжигтэй тохиолдол илэрлээ,дараа нь сөрөг гарлаа гэж зарласаар залхаж гүйцжээ.Хөдөөгүүр маск зүүхээ болисон байна.Хамаатан садан биш ах дүү нар гэхэд нэг айлд дор хаяж 100.н хүн цугларна.Угаасаа цомхон эрсдэлгүй юм хийж сураагүй улс.

202.131.231.26Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 49 минут

Цагаан сарыг тэмдэглэх нь зөв. Тэгэхдээ гэр бүлийн хүрээнд. Төрсөн эцэг эхдээ очиж золгоод, хүүхдүүдийг үнсэж үлгэхгүй байх хэрэгтэй. Холын хамаатнууд бол нэгийгээ хэсээд дэмий байхаа

64.119.17.183Зочин   • 2020, 2 сарын 10. 20 цаг 34 минут

тэнэг өвчин гараад байхад юун баяр т

66.181.161.39emee   • 2020, 2 сарын 10. 12 цаг 40 минут

Ter ger bul gedeg chini dor hayad 50 n hun neg dor buugnurnuu l gesen ug.gertee hiij bna geed haalgaa tailahgui gesen ug uu.ene bolomjgui. Tur zasag zahiramjaa l gargachih

202.9.46.245Зочин   • 2020, 2 сарын 10. 12 цаг 16 минут

Зөв

139.5.218.171Иргэн   • 2020, 2 сарын 10. 11 цаг 43 минут

Соц үед захиргааталтын доор хийлгэхгүй гэж хэдэн арван жил тэмцээд чадаагүй юмыг худлаа шийдвэр гаргаж байхаар хэрхэн сэргийлэх вэ гэдэгт л анхаарах хэрэгтээ. Эхлээд нийтийн тээврийг ариутгахгүй бол тэр бариул дотор тал нь яг л хэвээрээ хир шороо юун короно нөгөө вирус нь өөрсдөө айгаад зугтмаар байна.

66.181.161.35Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 28 минут

Haniadaa diilehgui Mongol uheed duusna shu tenger tetgej tsagaan sar n 1 sariin daraa bolloo 1sardaa bolson bol...

66.181.182.39зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 24 минут

Зүйтэй,Дэмжиж байна.

66.181.167.53БОДЛЫН ХУЛГАЙЧ   • 2020, 2 сарын 10. 11 цаг 23 минут

ЭНЭ ЖИЛДЭЭ ЦАГААН САРАА ӨНЖИЕ. АРД ТҮМЭН МИНЬ ЦАГААН САРАА ЭНЭ ЖИЛЭЭ ХИЙГЭЭД ДУУСАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ. ТЭР АЮУЛТАЙ ӨВЧИНӨӨР ӨВДВӨЛ БИД ЧИНЬ ҮНДСЭЭРЭЭ ДУУСНА ШҮҮ ГЭДГИЙГ БОДОЛЦООРОЙ. МИНИЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ ШҮҮ

202.9.47.33Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 22 минут

Айлчин Бөөнөөрөө ах дүүсээрээ Бүлэг Хүүхэдээ Чирчихсэн Айл Донсуулчилаад Сурчихсан Гарууд Цагаан сараар Айл хэсэхгээд Дургүйцаад байгаа Наад Малнууд чинь Адгуус амьтадаас Доор!!!

64.119.17.183Зочин   • 2020, 2 сарын 10. 20 цаг 35 минут

тиймээ өлөн өлбөөнүүд

103.212.116.135zz   • 2020, 2 сарын 10. 11 цаг 19 минут

UB, Darkhan, Erdenet, aimgiin tuvuuded temdeglehgui shiidver gargaachee.

202.179.25.100Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 15 минут

Цагаан сарыг тэмдэглэх хүмүүс нь хотоос гадагш хөдөөдөө тэмдэглэ. Харин дараа нь тэднийг хот уруу орж ирэхэд нилээн хорио цээрийн шалгалт болж хэд хоногоор хөл хорио тогтоон зардал гарган магадлах хэрэгтэй болно.

66.181.161.39emee   • 2020, 2 сарын 10. 12 цаг 44 минут

Demjij bnaa.

202.9.47.33Иргэн   • 2020, 2 сарын 10. 11 цаг 12 минут

Балайн Холын хамаатангууд Ичихгүй Хүүхэдээ чирээд ороод ирнээ Сийхгүй Гарууд бий!! Албан ёсоор цуцалаач!!!

43.228.129.119зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 02 минут

Цагаан сарыг бүх нийтээрээ татгалзах Төрийн албан ёсны шийдвэр хэрэгтэй. Гэр бүлээрээ дотороо тэмдэглэж болно гэдэг чинь төрсөн ах дүүгээрээ орох болно, Ингээд бүх хүмүүс явна Монголоор нэг цагаан сар иймд хориглох хэрэгтэй. Зүгээр сайхан амарцгаах хэрэгтэй. Мишээл захын мах сүү,ааруул, тос гээд ханиагаад зарж байгаа хүмүүсээ болиулаач .

202.9.47.2зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 01 минут

дэмжиж байна

59.153.87.167Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 58 минут

Ийм их эрсдэлтэй үед цагаан сарыг цуцлах нь зөв. Эрүүл явбал сумын наадам үзнэ гэдэг үгээр амьд байцгаавал цагаан сарыг хийлгүйдээ

66.181.178.13Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 49 минут

сонгуулиасаа ч татгалз, сонгууль энээ тэрээ гэж мөнгө барж,хүмүүсийг үймүүлээд яахав гэр гэртээ тайван сууж зурагтаа харж байхаас өөр хийх юм байхгүй болжээ,идэж уухаа ч боль гараа сайн угаа,ам хамар -энгэр заамаа сайн хааж бүс -тэлээгээ чангалж явцгаа я .

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 49 минут

Хөдөө нүүцгээ амьд гарах магадлал их,эрүүл агаарт эрүүл байцгааяа!Цагаан сар хийгээд бөөгнөрөөд байвал ханиад томуу вирусын дэгдэлт,халдвар маш хурдан тархаж хар нулимс болон хохирцгооно гэр гэртээ биеэ бод,хайртай бүхнээ хамгаал өөр гаргалгаа байхгүй бидэнд

66.181.181.97Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 46 минут

Зөвөө дэмжиж бн баахан хүн нийлээд бөөн хүүхэд дагуулаад айл хүндрүүлээд тэнэдэг нөхдүүд болих хэрэгтэй жоохон соелтой баймаар байнаа

202.70.33.242irgen helew   • 2020, 2 сарын 10. 10 цаг 44 минут

9 honog hul horio togtoogood uzwer uilchilgee baar tsengeenii gazriig haachwal neree uchin tarahgui baih daa humuusee

66.181.161.107Бат   • 2020, 2 сарын 10. 10 цаг 42 минут

Академич Нямдаваа ярилцлагандаа 1м-c ойр зайнд хүнтэй ойртохгүй бол маск зүүхгүй байж болно гэсэн утгатай юм ярьснаас хойш хүмүүс маск зүүхгүй болсон байна

202.9.40.75Bi   • 2020, 2 сарын 10. 10 цаг 38 минут

Turuus shiidver garsan garaagui manaih ene jil temdeglehguie.iim aimar diildehgui virus garchaad baihad bayar temdeglene gej Yu gesen ug uu? Bie bienee hairla.Tom gurnii hajuud jijig bid Yu ch bish shu! Uhaantai baitsgaay.hilee haagaad gadnaas irsen humuusee tusad ni tusgaarlah heregtei bna shde.7-14 honogt nuuts uedee baigaad ilerj bna gesen.Er ni delhii dayar edgej baij manaihad ayulgui shde.dor burnee hynamgai baiy

66.181.190.239irgen   • 2020, 2 сарын 10. 10 цаг 35 минут

Demjij baina shiidveree hurdan gargaad boliul

203.91.115.37Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 34 минут

Аав ээждээ хайртай бол цагаан сараа энэ жил цуцал

103.57.94.163Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 33 минут

neteer, utsaar shinelehedl bonoshdee..virus .shuvuuni haniad gd buun tahal bhad,,1 jil ungueej bolnodoo,yadal baktsin ch garaagvi uvchin hajuud b.adaa..bvgd ervvl unguruh yumsadaa

64.119.25.24Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 33 минут

Манай цагаан сарын бэлтгэл гэж бараг хот хадөөгийн бүх хүн хоршоо дэгүүр захаар явдаг нэг зуршил байна Энэ л корона вирус тараана шүү. Шинийн нэгэнд халуун ам бүлдээ цолгоё

202.179.25.31ИРГЭН   • 2020, 2 сарын 10. 10 цаг 30 минут

ТӨРИЙН БӨӨРӨНХИЙ ШИЙДВЭРИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОХГҮЙ БНА.Ц.САРАА ХИЙ ГЭХДЭЭ ГЭР БҮЛДЭЭ.ГЭР БҮЛ ГЭДЭГТ ЯМАР ХҮМҮҮС НЬ ХАМААРАХЫГ ЗААЖ ӨГСӨНГҮЙ.НЭГ ГЭР ГЭДГИЙГ БӨӨРӨНХИЙ Ч БАЙ ДӨРВӨЛЖИН Ч БАЙ ТЭНДЭЭ Л ХИЙ ГАДАГШАА БҮҮ ХЭСҮҮЧИЛ ГЭЭД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ИЙМ ТӨРТӨЙ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ.БӨӨРӨНХИЙ ГЭРТЭЙ БӨӨРӨНХИЙ ТӨРТӨЙ БӨХӨЖ БАЙГАА МОНГОЛ.

124.158.113.3Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 07 минут

Yaaag zuv, gereesee garahguigeer temdeglen uu gehees ail ail hesvel trgrrd l duussa shtee bohir zavaan aed tumen shuu dee, manai ard tumen

202.179.26.39Зочин   • 2020, 2 сарын 12. 10 цаг 53 минут

Тэмдэглэвэл айл хэсэж л таарна. Өглөө гэртээ тэмдэглэсэн хүмүүс ганц 2 чухал айлаар орно гээд өдөр гараад ч явна. Тэгээд цаашаа айл хэсчихнэ

202.70.33.242zochin   • 2020, 2 сарын 10. 10 цаг 27 минут

22-01 hurtel karintiilaad hul horchwol zow zuil bolno doo humuus hunsee bildeed gertei saihan uwchin namjtal gertei am buleerei baij baiwal ene uwchin degdehgui baih

139.5.219.232Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 17 минут

demjij baina.

103.111.68.3zochin   • 2020, 2 сарын 10. 10 цаг 08 минут

demjij bna yaraltai horigloh shiid gargaachee

202.179.25.221ИРГЭН   • 2020, 2 сарын 10. 10 цаг 07 минут

БУСАД ОРНУУД ХЯТАДААС ИРСЭН ХҮМҮҮСЭЭ ГЭРИЙН ХОРИОНД 14 ХОНОГ Х.АТУУ ХЯНАЛТТАЙ БАЙЛГАЖ БАЙНА.МАНАЙХ ЯАГААД ТЭГЭЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? БУСАД ОРНЫ ТУРШЛАГЫГ АВ Л ДАА. ГАДУУР МАСК МАШ БАГА ХЭРЭГЛЭЖ БАЙНА.БААР БОЛОН НИЙТЭД ҮЙЛЧИЛДЭГ ЗАРИМ ГАЗРУУДАА ХУРДАН ХААЛ ДАА.ЯАГААД ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?

202.179.25.221ИРГЭН   • 2020, 2 сарын 10. 10 цаг 02 минут

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ХӨГЖИЛ МУУТАЙ УЛС ЯЛАНГУЯА ХЯТАДТАЙ ХИЛ ЗАЛГАА МАНАЙ УЛС МАШ АЯУЛТАЙ ГЭСЭН.ЯАГААД ГЭВЭЛ ОЙЛГОМЖТОЙ.АЙМШГИЙН ВИРУС БАЙТУГАЙ ЭНГИЙН ХАНИАДААР ӨНГӨРСӨН ЖИЛ 470 ГАРУЙ ИРГЭНИЙХЭЭ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ.ТЭГВЭЛ АЙМШГИЙН ХАНИАД ГАРВАЛ СҮРЭХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР.ДЭЛХИЙД АНАГААХ УХААНААРАА ХӨГЖИЛТЭЙ УЛСУУД ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.МАНАЙ АНАГААХ УХААН,ЭМНЭЛЭГҮҮД ҮНЭХЭЭР ЮУ Ч ЧАДАХГҮЙ.ЭНГИЙН ХАНИАДААР МОНГОЛЫН БҮХ ХҮМҮҮС БҮГД ХООРОНДОО ХАЛДВАР АВДАГ.ТИЙМЭЭС ЦАГААН САР БАЙТУГАЙ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ Б

202.70.33.242Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 01 минут

Ганц жил тэмдэглэхгүй байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Өнжсөн нь дээрээ.

203.91.117.8зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 00 минут

дэмжиж байнаа

202.126.88.38Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 56 минут

Denjij bn

103.57.93.232Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 55 минут

Tsagaan saraa er n unjuj ahmadin bayrtai hamt hiimerr bn udiud ma h n diildgee bj habar tarchig tsagtai ubchin n diildehyyi bn

198.16.74.203Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 51 минут

маш зөв

202.179.31.64Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 48 минут

2 тэрбум жуулчин байх даа яахав дээ.дэлхийн гуравны нэг нь цагаан сар үзэхээр Хятадад очсын болж баына уу.наад тоо баримтаа нягталж тавьж байгаач.

103.14.38.10Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 41 минут

Harin ch ene jil tsagaan sariig horih yum bol MAN -n ner hund usnu shuu Deer bichsen niitleliig buren demjij bnaa TSAGAAN SAR NO,No,NO ......

122.201.21.194Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 38 минут

Бид дөнгөн данган 3 хан саяулаа тул болгоомж хэрэгтэй нэг л ороод ирвэл сүйрнэ шүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш онож хэлсэн "Бид 3 хан саюулаа ороод ирвэл биднийг хядчихана шүү" гэж Тэгэхээр Монгол ахан дүүс минь энэ удаа Цагаан сараа өнжицгөөе

203.169.49.110Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 34 минут

tsagaan sariig temdeglexgui bx ni zov tsaashdaa ch temdeglex xereg bn uu er ni malchidiin tsagaan sar gedeg bayariig xotinxon xogshin zaluugui temdeglej xavtgairuudag bolloo sanhuugiin bololtsootoi xun ch bna bxgui xun ch bna torol sadangiinxaa dund xamgiin axmad xunteigee zolgolt xiideg bayar bolgomoor bna ail bur xun bur temdegleed bx shaardlaga bxgui

202.9.46.132Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 32 минут

хурдан шийдвэрээ гаргаач ээ дэндүү оройтк байнаа

66.181.161.4Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 24 минут

Дэмжиж байна.Энэ удаадаа өнжие

66.181.166.134Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 22 минут

Цагаан сарыг хорьж болохгүй. Түүний оронд хилээ маш сайн хамшаал. Хилээр л энэ өвчний вирусийг нэвтрүүлэхгүй байхад хангалттай. Ард түмний үндэсний ганц баярыг хорьж хэзээ ч болохгүй ээ. Ямар Чойбалсангийн үе биш дээ.Цагаан сарыг хорих юм бол МАН нэг ч суудалгүй үлдэнэ.

124.158.113.3Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 25 минут

Uvchin tusaad uhvel yun tsagaan sar yun shine jil, haniad hatgaagaa ch diilehgui suid bolj baihad ene ayultai ivchin chin orood irvel ta yah hun be

202.179.25.100Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 21 минут

Хотынхон хотоо өөриймсөг эзний сэтгэлээр авч яван аливаа өвчин тахал, халдвараас хамгаалах шаардлагатай байна. Хөдөөний хүмүүс хоноцын сэтгэлгээгээр хандан түр зуурын баяр цэнгээний газар болгох гээд байхийн. Хэрэв хотод энэ өвчин гарвал хөдөөнийхөн бүгд хотоос зугтаагаад нутагтаа очоод бүгчихнэ. Хотын иргэд бид нар хотдоо л үлдэнэ.

203.98.76.100хотын иргэн   • 2020, 2 сарын 10. 12 цаг 00 минут

энэ ч үнэн шүү

103.57.94.163Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 31 минут

nam yarih uhaa b.aa bas,,uvhcin hajuud ni bhad,,ger bvlee boddogvil hvn yumdaa

202.55.191.194зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 55 минут

энэ бол ганцхан цагаан сар гэсэндээ гол биш хүний амь нас бүр цаашилбал улс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болоод байгаа ойлгох хэрэгтэй.халдварлах зам зөвхөн амьгал агаар дуслаар бус гар хуруу хүний хүрэлцэх бүх байдлаар халдварлаж байгаа нь бүр аюултай.өвчин эмгэггүй бол баярыг хэн хэзээ ч тэмдэглэж болно, энэ аюулт өвчнөөс өөрийгөө үр хүүхэд аав ээж ард иргэдээ хамгаалах нь чухал ойлгох хэрэгтэй хүмүүсээ.

202.9.46.132Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 30 минут

малаа чи ганцаараа ухэж далд ор

124.158.113.3Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 26 минут

sanal neg bna

202.21.124.28эмч   • 2020, 2 сарын 10. 9 цаг 19 минут

зөв шүү аюулын харанга хажууд ирчихлээ юун цагаан сар энэ маш аюултай тахал бид өөрийгөө ойр дотны хүмүүсээ хамгаалах ёстой ингэхийн тулд нэгдүгээрт аль болох цөөхөн хүнтэй харьцах нь байна...

202.9.46.13зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 16 минут

Яг яөв. Ер нь энэ цагаан сарыг нэг жаахан дэг журамтай болгохгүй бол нэг л бишээ. Ерөнхийлөгч зарлиг гаргаж насны байдлаар нь дагаж мөрдөх журам гаргаж цэгцэлмээр байгаа юм аа.

103.194.176.116Зочин   • 2020, 2 сарын 10. 11 цаг 18 минут

Зөв санал байна, нээрээ Ерөнхийлөгч журам гаргавал хэрэгтэй

49.0.137.164!!!!   • 2020, 2 сарын 10. 9 цаг 14 минут

Manai baiguulaga 40 garan huntei Toriin baiguullaga yum l daa bid Bugdeeree ene udaagiin Zagaan saraa onjihoor sanal negdezgeesen !

103.57.95.246Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 02 минут

Zuv

203.91.118.180Иргэн   • 2020, 2 сарын 10. 9 цаг 01 минут

Монгол иргэд шим сайтай малын махаа хэрэглэж байгаа тулдаа л дархлаа тогтоод тэсээд байгаа болохоос хамгаалалт сайтайдаа биш гэж бодож байна. Аюултай өвчин хаянд байхад чинь юун баяр хийх. Эрх бүхий хүмүүс нь шийдвэрээ гаргаад олон үзэсгэлэн худалдаагаа хумиж, энэ удаагийн баярыг хягаарлах шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ аюулыг сайн анхаарч давах хэрэгтэй.

202.21.108.186Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 00 минут

МАШ ХУРДАН ШИЙДЭЭСЭЙ

202.9.46.245Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 00 минут

Хэдийгээр ул боов ууцаа авч буузаа бэлдчихсэн ч цагаан сарын баярыг тэмдэглэхээс татгалзацгаая

103.57.95.246Зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 45 минут

Дэмжиж байна. Энийг чинь харин жинхэнэ сэтгүүлч зүй гэнэ шүү дээ

103.229.122.202зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 45 минут

Шиидвэр тушаалаа эртхэн гаргах нь маш зөв ш дээ , Эрүүл саруул байвал эрх жилийн цагаан сар ойрхон байна даа

202.21.109.54zochin   • 2020, 2 сарын 10. 8 цаг 44 минут

zasgiin gazar yaralti shiidveree gargamaar bna.

66.181.161.28Зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 40 минут

Зөв нэг удаа тэмдэглэхгүй байлаа гээд яав л гэж

202.9.40.89зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 38 минут

Зөв шүү дээ.Эрүүл байвал болно доо.

92.239.170.82Зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 35 минут

Zuv demjij bna. Ger orondoo hool undaa hiigeed heden udur haluun am buleeree saihan amraad av! Humuusee!

192.82.66.172Зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 34 минут

Зөв байнаа тэмдэглэж хэрэггүй,эрүүл байхаа бодоцгооё

103.26.195.7Зочин   • 2020, 2 сарын 10. 8 цаг 33 минут

Төр засаг нь хурдан шийдвэрээ гаргаачээ дүлий царайлаад суугаад байх юм. Дэмжиж байна

103.26.195.252Иргэн   • 2020, 2 сарын 10. 8 цаг 29 минут

Дэмжиж байна. Төр засаг шийдвэрээ гарга.

103.111.68.3zochin   • 2020, 2 сарын 10. 8 цаг 24 минут

zov temdegleed hereggui

202.21.116.171Дэмжигч   • 2020, 2 сарын 10. 8 цаг 18 минут

Төр засаг шийдвэрээ гарга харин ухарч няцахгүй хариуцлага тооцохоор Үндсэн хуульд заасан эрх,үүргээ иргэн бүр биелүүлэхээр шийдвэр гаргаарай.Дэмжиж ард иргэд,хайртай дотнын хүмүүсээ хамгаалая

202.131.225.14зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 32 минут

дэмжиж байна , Засаг зарлаачээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.