2020 оны 2-р сарын 11
8 цаг 00 минут

Б.Төгөлдөр: Витамин хандивлаж байхаар ямбий 470-аа сайжруулахгүй яасан юм бэ гэж хэлсэн

 “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр энэ нийгмийн эд эс болж,  хариуцлагаа ухамсарлаж хийсэн үйлдлийг нь бусад хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа нь эмзэглүүлсэн талаар болон цаг үеийн асуудлаар чухал мэдээллүүдийг өгсөн. Та бүхэн таалан уншина уу.

-50 САЯ ТӨГРӨГИЙН ВИТАМИН ХАНДИВЛАЛАА ГЭЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ ГЭСЭН ҮГ БИШ-

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана юу хийдэг вэ?

-Намайг Б.Төгөлдөр гэдэг. “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай. Энэ ажлыг аваад хоёр жил болж байна. Манай компани 2009 онд байгуулагдаад, түүнээс хойш 11 жил болж байгаа. Тийм ч том компани биш. Монголын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг компани бас биш.  Би одоогоос 14 хоногийн өмнө коронагийн карентин зарлаж байх үеэр дүүргийн эмнэлэг дээр хамраа шаруулах гэж очсон юм. Тав хоног өдөр бүр дүүргийн эмнэлэг ороход,  эмнэлгийн нөхцөл байдалтай маш сайн танилцсан. Энгийн үеэсээ илүү тэр хүмүүс хичээж ажиллаж байна. Томуугийн ханиад маш их дэгдэлттэй байсан. Түүнийг анзаараад компанийнхаа гурван хувьцаа эзэмшигчтэй ярилцаад, бусад хүмүүсийг уриалаад, нийгмийн хиуцлагын хүрээнд туслах ямар боломж байна гэж бодсон.

-Ямар туслалцаа үзүүлэхээр ярьсан юм бэ?

-Анх нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэг байна. Тэр эмнэлгүүдэд 52 сая 500 мянган төгрөгийн 7000 витамин хандивлахаар болсон. Тэгээд шууд эмнэлгүүдээр тараагаад байж болохгүй. Яавал зүгээр вэ гээд НЭМГ-т албан бичгээр хандсан. Бид эмнэлгүүдэд, зорилтот бүлгийн хүүхэд, ахмад настнуудад  витамин хандивламаар байна гэсэн. Гэтэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай. Тиймээс энэ хоёр дүүрэгт өгсөн дээр. Зургаан дүүрэг гэвэл хүч тарамдаад, хаа хаанаагүй болчихно гэсэн учраас энэ хоёр дүүргийн эмнэлгүүдэд 52 сая төгрөгийн витамин үнэ төлбөргүй өгсөн.

-Шууд үнэгүй өгчихөөр танай компанид алдагдалтай биш үү?

-Танай компани яасан баян юм бэ гээд хүмүүс хэлж байна. Баяндаа биш. Манай жилийн борлуулалттай харьцуулвал 50 сая төгрөг их мөнгө. Томоохон групп, зах зээлд том байр суурь эзэлдэг компанийн хувьд 50 сая төгрөг гаргах нь жижиг тоо байж магадгүй. Өмнө нь манай компани ямар нэг витамин хандивлаж байгаагүй юм. Гэтэл хүмүүс танай компани бэлэнчлэх сэтгэлгээг нийгэмд нэмж суулгах гээд байна гэж шүүмжилсэн. Хэдэн залуу маск үнэгүй тараа, ажлын цагийн багасга гэж ярьсан даа. Тэр энэ хоёр бол өөр. Тэр хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээ гаргаж, зүгээр суухыг хүсээд байна. Дүүргийн эмнэлэг дээр нөхцөл байдал хүнд үед бид дархлаажуулалт гэж ийм тийм гэсэн сургалт хийхээс илүү шууд галыг дарах нь чухал учраас зорилтот бүлгийн хүмүүст, өдөр,  шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа эмч нарыг амин дэмээр хангах нь чухал гэж үзсэн. Энхийн цагт манайх бол хэзээ ч үнэгүй витамин өгөхгүй шүү дээ. Компанийн зүгээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг сонгосон учраас би өөрөө үзүүлж явсан Хан-Уул дүүргийн эмч, ажиллагсдад хоёр сая төгрөгийн амин дэмийг баярласан сэтгэлээ илэрхийлж өгсөн.

-Үнэгүй витаминжуулалт авахыг хүссэн газар олон байгаа байх даа?

-Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг, хуучин долдугаар төвөөс утасдаад “Манайд олон хүүхдүүд байдаг. Бидэнд туслалцаа байна уу” гэсэн. Гэтэл яг үнэндээ манайх 52 сая төгрөгийн витамин гаргачихсан учраас дахиад нэмж гаргах боломжгүй болчихсон. Тиймээс адил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага, том компаниудыг уриалсан. Гэтэл миний уриалга буруу тийшээ явчихсан.

-Яагаад буруу тийшээ эргэсэн гэж?

-Яасан гэвэл зарим компаниуд Эрүүл мэндийн яаманд 1000 маск хандивлалаа л гэнэ. Ариутгалын бодисыг Засаг даргын тамгын газарт хандивлалаа ч гэнэ үү. Төрийн захиргааны төв байгууллагад өгөнгүүт цааш нь мэдээж эмнэлгүүд рүү явуулж байгаа байх л даа. Гэхдээ л яагаад анхнаасаа өрхийн, дүүргийн эмнэлэгт, улаан гал дээр халдварын эсрэг тэмцэж байгаа хүмүүст биш төрийн байгууллага руу чиглээд байгааг би гайхаж байна. Нэр олж авах гээд байгаа юм уу. Зорилгодоо нийцэхгүй л байна гэж харж байна. 

-Одоо тэгээд үнэгүй юм тараасан хүмүүс их хардлагад өртдөг болсон шүү дээ. Ингээд 50 сая төгрөгийн витамин тараачихаар хүмүүс юу гэж байна?

-Хийхгүй байхаар хийсэнгүй гэд байдаг. Хийгээд эхлэхээр маш их хардлага гардаг юм байна. Миний эргэн тойрныхон утсаар яриад “Чи 2020 онд иргэдийн хуралд үзэх гээд байгаа юм уу” гэсэн. Бас манай машин зардаг найз “Чи наад ямбий 470-аа он гайгүй 200 болгочихгүй яасан юм бэ. Шал дэмий юманд мөнгө үрж байх юм” гэж хэлсэн. Би сонгуульд өрсөлдөх гээд байгаадаа биш энэ нийгэмд өсч өндийчихсөн, нийгэмдээ хувь нэмрээ оруулах гэж байгаа хүн учраас үнийг хийж байгаа юм. Гэтэл сөрөг талаас нь харддаг хандлага манайд их байна. Ганц дайчин ганцаарддаг л юм байна. Нийгмийн дэмжлэг авах эсэх нь хамаагүй. Гагцхүү надад үлдэж байгаа зүйл нь би чадах бүхнээ зориулсан. Сүүлд нь харамсаж байснаас ганц ч гэсэн лаа асаа гэдэг шүү дээ.Одоо коронавирустэй тэмцэж байгаа БНХАУ-ын Ухань хотын иргэд нэгэндээ хоол хүнсээ, маскаа хуваалцаж байна гээд сошиалаар магтаад байна. Энэ бол суурин соёл иргэншилтэй амьдардаг хүмүүсийн хэв маяг. Бусдын эрхийг хамгаалж байж өөрийнхөө эрхийг хамгаалах боломжтой. Чи эрүүл байхын тулд танай хөрш Дорж ч эрүүл байх шаардлагатай. Би 50 сая төгрөгөөр машинаа сайжруулж уналаа гээд миний гэр бүл ямар нэг байдлаар халдвар аваад, эрсдэлд ороод, хамт ажилладаг хүмүүс маань эрсдэлд орчих юм бол би машинаа сольсондоо харамсана.

-ХЭЗЭЭ Ч МАСК ЗҮҮЖ БАЙГААГҮЙ АРД ТҮМЭН МАСК ЗҮҮХИЙГ ХАРЛАА-

-Коронавирус гэх айхтар ханиадны халдвар дэгдсэн энэ үед бид дархлаагаа яаж дэмжих ёстой юм бэ?

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн н.Цогтсайхан багш их зөв зүйл ярьсан байсан. Маш энгийнээр. Та өлсөх юм бол сайн ид. Нойр хүрэх юм бол сайн унтаж амар гэж. Хүн сайн унтаж амрах юм бол стресснээс хол байх боломжтой. Орой 10:00 цагт унтах юм бол өглөө 07:00 цагт сэрээд,  хоол хиймээр болоод, дуу аялмаар санагддаг байхгүй юу. Сайн ид гээд байгаа нь шим тэжээлтэй хоол ав гээд байгаа юм. Ингэвэл бодисын солилцоогоор явагддаг дархлаа сайн дэмжигдэнэ. Хувь хүний түвшинд амьдралынхаа хэв маягийг хэдэн арван жилээр нь өөрчилдөггүй юмаа гэхэд ядаж сар, хоёр сарын хугацаанд өөрчлөөч ээ гээд байгаа юм. Би ажлаа тараад орой гэртээ харих замд өмнө нь шоу цэнгээн хэсдэг байсан хүмүүс бахь байдгаараа шоудаад л баарны гадаа бөөгнөрөөд байж байна. Тэр хүмүүс хэчнээн мянга маск зүүгээд, витамин уугаад шөнө нойргүй яваад, алкохоль хэрэглээд байх юм бол өөрсдийгөө эрсдэлд бүлэгт оруулж байгаа.

Ингэхээр эргээд гэр бүлийнхнийгээ, хамт ажиладаг хүмүүсээ өвчлүүлнэ. Энэ цаг үед хүмүүс маань эрүүл амьдралын хэв  маягийг дагаж мөрд. Эртхэн унт. Сайн шим тэжээлтэй хоол ид. Хоол тэжээлээс авч чадахгүй бол витаман уу. Хоол тэжээлээс хэрэгцээт витаминаа авчихвал заавал витамин уух ямар ч шаардлага байхгүй. Байгуулагууд ч гэсэн ажилчиддаа анхаарал халамт тавиач. Дархлаажуулалт, витаминжуулалтдаа анхаараач. Хүмүүстээ яаж эрүүл зөв хооллох сургалт аваад хийлгэж болно. Хүмүүсийн бөөгнөрөл бий болгохгүй байх нь бас чухал. “Рамада”-гийн ажилчид над руу яриад “Та манайд ирээд нэг өрөөнд нь суугаад лайв хийгээд сургалт өгөөч. Бусад өрөөнөөс нь бид лайваар сонсъё” гэсэн санал хүртэл тавьсан.

-Архи уувал энэ томуугийн ханиадны вирус дарагдаад байна гээд хүмүүс ярих юм. Үнэний ор байна уу?

-Маск яагаад зүүгээд байна гэхээр халдварыг шууд авахаас сэргийлж байна. Бидний өмсөж байгаа хувцас дээр магадгүй томуугийн төрлийн хэчнээн вирус наалдсан байж мэднэ. Ариутгалын бодис, спирт хэрэглэ гээд байгаа нь тэр бодисууд вирусыг идэвхижихээс өмнө үхжүүлнэ гэж үзээд байгаа юм. Гэтэл түүнийг өөрөөр ойлгож архи уувал вирус үхнэ гээд байгаа. Архи ууснаар бие нь түүнийг боловсруулна. Тэгээд спирт хүний дархлаа унагадаг. Вирус харин ч идэвхижинэ. Хүмүүс алкохоль хэрэглэсний маргааш бие тавгүйрхдэг шүү дээ. Яагаад гэвэл алкохоль хэрэглэснээсээ биш, шөнө орой хүртэл нойргүй явснаас болж тавгүйрхдэг. Нойр гэдэг ийм чухал.

-Аньс, чацаргана, сармис энэ вирусны гаралтай ханиадыг улам сэдрээгээд байна гэх мэдээлэл сонссон. Үнэн үү?

-Аньс, чацаргана бол байгалийн гаралтай С витамин учраас яг жимсээр нь буцалгаад уувал маш сайн. Гадуур зарагддаг аньс, чацарганы бэлдмэлүүд бүгд сахартай. Сахар зуурч уугаад таны дархлаа сайжирна гэж байхгүй. Сахар хүний дархлааг дарангуйлдаг. Адууны махтай аарцтай шөл сайн гэж ярьдаг. Адууны мах уураг ихтэй. Амин хүчил ихтэй. Аарц нь байгалийн гаралтай С витамин учраас танд сайн хоол болно. Тэгээд хөлрөхөөр вируснууд хөлсөөр дамжаад гардаг.

-Бид жил бүр л томууд дарлуулах юм. Ер нь яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ. Ямар энгийн арга байна?

-Хэзээ ч маск зүүдэггүй ард түмэн маск зүүж байгааг харж байна. Дархлаажуулалт, витаминжуулалтын аян сонирхдоггүй байсан компаниуд хүртэл ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч эхэлж байна. Энэ нь их эерэг. Уг нь бид коронавирус дэгдсэн энэ үе гэлтгүйгээр ханиад томууны дэгдэлтийн 11-4-р сар хүртэл маск зүүгээд, амин дэмээ сайн аваад, сайн унтаад, идээд ханиад томуунаас сэргийлээд яваад байх боломжтой. Бид коронавирусаас сэргийлж байгаа шигээ энгийн үед яг ингэж сэргийлж чадах юм бол эмнэлэг ингэж их ачааллахгүй. Та өмнө нь маск зүүдэг байсан уу. Зүүж болоод байна. Тэгвэл ирэх жил томуугийн дэгдэлтийн үед яагаад маскаа зүүж болохгүй гэж. Яагаад гэртээ байгаа үр хүүхдүүд дээрээ ханиад авч очих ёстой юм бэ.

Хамт ажилладаг хүмүүстээ ханиад халдаагаад, эргэн тойрныхныгоо өвчлүүлэх ёстой юм бэ. Өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд бусдын эрхийг хамгаал. Бусдад шаардлага тавих нь нээлттэй.  Хамт ажилладаг хүндээ маскаа зүүгээч, эрт унтаж амраач дээ гэж хэлж байга нь тэр хүний эрхэнд халдаж байгаа биш. Би өөрийнхөө эрхийг хамгаалаад байгаа хэлбэр. Үүнийг л хүмүүс ойлгодог болох хэрэгтэй байна.  

 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.167.140Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 53 минут

Hulsuur gardag virus? Ingej shaaj bolohguie

182.160.38.197pop   • 2020, 2 сарын 11. 11 цаг 44 минут

MASHIN ZARDAG NAIZIINHAA DALI MAAAR UURIIGUU 470-GAA SURTALCHLAAD HAHA, ****** PATSAAN REKLAM SHAATSAN, ULAAN ZAGALMAIN TUSLAMJAAR UNEGUI IRDEG VITAMIN L SHAAGAA BIZ HAHAHA

103.229.121.186Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 27 минут

Жинхэнэ тусч гэгээлэг хүн бол өрийгөө суртачлах гэж хүнд тус болдоггүй . Чимээгүй тусалдаг , энэ нөхөр сайндаа ч биш өөрийгөө л рекламдаад байна.

202.131.229.34Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 20 минут

Хүний хийсэн сайн зүйлийг дэмжиж сурмаар юмаа. Өөрсдөө юм хийхгүй байж хийсэн нэгнээ муулах гэмтэй юмуу манайхан. Мундаш залуу байна ажилт хүсье.

150.129.140.120Зочин   • 2020, 2 сарын 11. 10 цаг 46 минут

Би одоо болтол маск зүүгээгүй тэнэгтээд л явж байна. Одооноос зүүнээ. Хөөрхөн хүүхэд байна.

202.21.108.201Зочин   • 2020, 2 сарын 11. 10 цаг 23 минут

Zov bodoltoi uhamsartai zaluus olon boloh boltugai

122.201.21.68Зочин   • 2020, 2 сарын 11. 10 цаг 06 минут

за бас нэг худлаа гар худлаа ухаантай царайлсан ичиддэгүй гар л байна

103.229.121.198Зочин   • 2020, 2 сарын 11. 10 цаг 17 минут

Гэгээлэгээр бодож ,мэдэрч, бичиж сур .

202.21.113.238Зочин   • 2020, 2 сарын 11. 10 цаг 02 минут

Мундаг залуу байна аа.

150.129.142.182Зочин   • 2020, 2 сарын 11. 9 цаг 11 минут

SAIN BAINA ER N SONGUULID CHAM SHIG EH ORNOO GESEN SETGELTEI ZALUUS URSULDUH HEREGTEI SHUU DEE

103.111.68.3zochin   • 2020, 2 сарын 11. 9 цаг 07 минут

mundag zaluu bna amjilt husey

103.229.121.69Зочин   • 2020, 2 сарын 11. 9 цаг 00 минут

Хүмүүс өөрсдөө нийгмийн сайн сайхны төлөө юм хийж чадаагүй бол хийж байгаа залуусаа битгий буруу нүдээр хараарай

203.91.118.180Зочин   • 2020, 2 сарын 11. 8 цаг 21 минут

Их зөв бодолтой залуу байна. Эхлүүлсэн сайн үйлс нь үржигдээд өөрт нь буцах болтугай. Бусад боломжтой хүмүүс нь үлгэр аваасай даа.

66.181.179.82Zochin   • 2020, 2 сарын 11. 8 цаг 16 минут

Zuv bodoltoi zaluu bn amjilt huse sain uils delgereh boltugai

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.