PARASITE киноны найруулагч Бон Жүн ХО: Би маргааш өглөө хүртэл УУНА

2019 онд Ази тивийг төдийгүй, дэлхий дахины кино урлагийг байлдан дагуулсан уран бүтээл бол яалтчгүй "Parasite" байв.

Үүнийгээ ч Parasite буюу "Шимэгч" кино 92 дахь удаагаа зохион байгуулагдсан Оскарын кино наадмын гол "тэсрэлт"-ийг хийж батлан харууллаа. "Шимэгч" уран сайхны кино энэ удаагийн Оскарын наадамд нийт 6 төрөлд нэр дэвшиж,  "Шилдэг кино", “Шилдэг кино зохиол", "Шилдэг найруулагч", "Шилдэг гадаад хэл дээрх кино" зэрэг  4 төрөлд нь ялалт байгуулав. Товчоор хэлбэл,  Оскарын наадмын хамгийн чухал төрлүүдийг өчигдөр Өмнөд Солонгосын уран бүтээлчид "хамсан" гэхэд болно.

Сүүлийн жилүүдэд нэг ангит болон олон ангит киноны төрлөөр даацтай уран бүтээлүүдийг хийх болсон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хэр хэмжээ, цар хүрээг тодорхойлж өгсөн томоохон үйл явц боллоо гэдгийг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байлаа.

Тэгвэл кино найруулагчдын хувьд авч болох хамгийн том шагнал хэмээгддэг Оскарын наадмын "Шилдэг найруулагч"-ийн шагналыг хүртсэн Солонгос найруулагч Бон Жүн Хо өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын шилдэг найруулагчийн шагнал болон "Алтан бөмбөрцөг" кино наадмын гадаад хэл дээрх шилдэг кино зэрэг шагналуудыг хүртээд байсан юм.

Ингээд БНСУ-аас анх удаа Оскарын кино наадмын "Шилдэг найруулагч"-аар шалгарсныхаа дараагаар найруулагч Бон Жүн Хо тайзан дээрээс сэтгэл хөдлөлөө барьж ядан, баярын агшинаа ийнхүү илэрхийлсэн юм.

Тэрбээр "Баярлалаа, Олон улсын шилдэг кино төрөлд ялалт байгуулсныхаа дараагаар би өнөөдрийн хувьд шагнал дууссан гэж бодоод тайвширхад бэлэн болсон байсан. Маш их баярлалаа. Намайг кино, театрын чиглэлээр сурдаг залуу байхад миний зүрхэнд хүртэл гүн гүнзгий сийлэгдсэн үг бол "Хүн өөрийнхөөрөө байж гэмээн хамгийн бүтээлч" гэдэг байлаа.

Энэ ишлэл нь манай агуу Мартин Скорсесээс авсан юм. Би сургуульд байхдаа Мартин Скорсесийн киноноос суралцдаг байсан. Би хэзээ ч ялна гэж бодоогүй бөгөөд миний хувьд зүгээр л нэр дэвших нь маш том нэр төрийн хэрэг байлаа. Миний кинонуудын талаар Америкийн үзэгчдийн сайн мэдэхгүй, тэдэнд танил биш байсан бол Квентин Тарантино миний кинонуудыг өөрийнхөө жагсаалтад оруулдаг юм. Тэр өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа Квентин, би чамд хайртай.

Мөн Тодд болон Сэм бол гайхалтай найруулагчид, би та бүхнийг биширдэг. Хэрвээ Академи зөвшөөрвөл би "техасын хөрөө" аваад шагналаа таван хэсэг болгож хуваагаад үүнийгээ би та бүхэнтэй хуваалцмаар байна. Баярлалаа, би маргааш өглөө хүртэл ууна" гэсэн юм.

Дашрамд дурдахад, түүнтэй "Шилдэг найруулагч"-ийн төлөө 

  • Мартин Скорсесе- "The Irishman"
  • Квентин Тарантино- "Once Upon a Time in Hollywood"
  • Бун Жун У-  "Parasite"-Ялагч
  • Сэм Мендес- "1917"
  • Тодд Филлипс- "Joker" зэрэг олон шилдэг уран бүтээлчид өрсөлдсөн юм.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.123б   • 2020, 2 сарын 12. 9 цаг 35 минут

Кино чинь шинжлэх ухаан Зүгээр мөнгөтэй залуус техник худалдаж авах бол 10хувь Энэ зардлаа нөхөх ГЭж маш муухай Нүгэл сурталчилсан зурагих авч байна.

122.201.23.84зочин   • 2020, 2 сарын 12. 7 цаг 43 минут

Засгийн газар эдийн засагтаа зөөлөн хөрөнгө оруулалт хийх цаг болсон байна. Эрүүл мэнд, боловсрол, урлагийн салбартаа хөрөнгө хаях хэрэгтэй гэдгийг харуулж байна

202.9.40.110Н   • 2020, 2 сарын 11. 19 цаг 24 минут

Боловсрол, шинжлэх ухаанаа хөсөр хаясан улс оскар байтугай азиас ч гарч чадахгүй

202.179.24.213zochin   • 2020, 2 сарын 11. 11 цаг 35 минут

oyun uhaanaaraaaa delhiid terguuljiin korono baihgui boljiin shuu bas

58.122.134.15Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 30 минут

Өмнөд Солонгос дэлхийд гарч оскар авлаа. Өмнөд Солонгос КПОП дэлхийд гарчихлаа дараа нь кино нь ОСКАР авчихлаа. Дэлхий хүлээн зөвшөөрчихлаа. Харин Монгол сураггүй... сонгууль ... эрх мэдэл суудлаа булаалцалдаад бахь байдгаараа. Арчаагүй төр Азгүй ард түмэн...

103.212.119.239Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 50 минут

Зсссс, ядаргаатай шал шал.

103.57.95.238Зочин   • 2020, 2 сарын 11. 17 цаг 34 минут

😂🤣

202.179.26.197Зочин   • 2020, 2 сарын 11. 10 цаг 34 минут

negen heviin uitgartai heden dur emee uvuu gevel mendbayar guai esvel tserendavga guai za tegeed eej aaviin durd nuguu l heden togoldg duruud shine dur turh baihgui hoorondoh uil yavdaliin holboosuud ni bolhi tiimerhii l bdg mongol kino gui yahav tegeed hiij bgaad l neg l udur tesrelt hiih bhdaa fantastik arai gaigui

202.126.89.240 Нарангэрэлт   • 2020, 2 сарын 11. 13 цаг 38 минут

Уухааны Батбаатар, Золбоот, Равдан, Ялалт гээд гэмт хэрэгтэн, цагдаагийн дүрд оооогт тохирохгүй хэдэн хүн үнэндээ хэрэг алгаа. Ашгүй Хаяа,Лхагваа, Бооёо Аглуу нар киноноос овоо холдож. 37р точка дэндүү примитив, түүх гуйвуулсан, залуу үеийн толгой эргүүлсэн мөнгөний кино нэг байнаа. Спирт 17 чингэлэг энэтэр гээд хэн санхүүжүүлсэн нь илхэн...хаха

202.72.245.123с   • 2020, 2 сарын 11. 10 цаг 18 минут

монгол киноны зохиол агуулга ядуу, дүр бүтээхээ огт болж хэт жүжиглэл давамгайлсан.Гэдэс цатгалан сэтгэл өлгөсөн нүдтэй баахан хүүхэн,ганц далайлтаар асудлыг намжаах сэдэлтэй эрчүүдийн үймээнийг харуулсан хэлбэртэй гэвч асуудал нь янз бүрийн жижиг хэлбэрээр үргэлжилдэг

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.