2020 оны 2-р сарын 15
10 цаг 00 минут

Тойм: Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр гарч, улсын хилийг бүрэн хаалаа

Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг гаргаж, Засгийн газар дэмжив 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан.  Тэр дундаа Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг үүрэг болгосон. 

Засгийн газар ч энэ дагуу хуралдаж, дэмжсэн. Тиймээс цагаан сартай холбоотой бүхий л үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг зогсоосон.  Иргэдийг ч цагаан сараар аль болохоор айл хэсэж, хөд хөдөлгөөн үүсгэхгүй байх. Гэр гэртээ сар шинээ тэмдэглэхийг уриалж байгаа билээ.  

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ долоо хоногийн дундуур Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж байгааг зарласан юм. Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /"ХЭСЭГЧИЛСЭН" байдлаар/ шилжүүлж байна" хэмээсэн. 

Өндөржүүлсэн байдлын үед Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотголыг хэрэгжүүлэх ажлыг нэн даруй хийж хэрэгжүүлэх. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх.  Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэх.  Шаардлагатай үед хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд ЗГ-ын шийдвэрээр, орон нутагт бол тухайн Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм байна. 

ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өглөө 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч, сонгуульдаа бэлтгэхээр болсноо мэдээлсэн нь өнгөрч буй долоо хоногийн нэг сонирхолтой үйл явдал байлаа. Тэрбээр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, ажлаа өгч буйгаа зарласан юм. Түүний оронд ажлыг нь Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Ө.Шижир авч байгаа ажээ. Тэрбээр ажлаа өгөхөө мэдэгдэх хурлын үеэр "Би хэнтэй ч ам мурийж, муудалцаагүй ээ.  Би чинь амиа бодмоор байна шүү дээ. Сонгууль болоход гуравхан сар үлдчихээд байдаг. Түрүүчийн сонгуулиар би онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан.  Одоо гурван сар аль нэг тойргийг сонгож очоод, тэндээ бэлтгэл хийх гээд байна. Түрүүчийн алдаагаа давтахгүйн тулд" хэмээн ярьсан юм.  

Ч.Сайханбилэг иргэншлээ солих хүсэлтээ өгсөн, өгөөгүй 

Өнгөрч буй долоо хоногийн бас нэг дуулиантай сэдэв нь Ч.Сайханбилэгийн иргэншлээ солих хүсэлтээ өгсөн, өгөөгүй гэх асуудал байлаа.  ЕТГ-ын дарга асан З.Энхболд хэвлэлийн хурлынхаа үеэр түүнийг гадны орноос иргэншил хүсэж, манай улсад байгаа Элчин сайдын яаманд хүртэл хандсан хэмээсэн. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ ч гэсэн тийм албан бус мэдээлэл ирсэн гэж ярьсан. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулж "Иргэншлээ сольж, эх орноо худалдахгүй" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг иргэншлээ солих хүсэлт өгсөн гэх мэдээллийг МАН-д үйлчилдэг хууль, хяналтын байгууллагынхан гаргаж ирсэн хэмээн цахим хуудсандаа бичсэн байсан юм.  Харин Ч.Сайханбилэгийг АТГ-аас хэрэгт хамаарал бүхий этгээдүүдтэй уулзахыг хориглосон байх үед хуулийнханд мэдэгдэлгүй Солонгос руу ниссэн, интерполоор хайхад АНУ-д очсон гэсэн мэдээлэл ирсэн хэмээн тус газраас мэдэгдсэн. 

Монгол Улс БНХАУ-тай хиллэх хилээ бүрэн хаалаа 

Засгийн газар пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, Монгол Улс БНХАУ-тай хилээ бүрэн хаах шийдвэр гаргасан юм. Энэ талаар 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "2020 оны хоёрдугаар сарын 14-өөс БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өөрөөр хэлбэл,  маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана" хэмээсэн юм.  

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.30Ахмад судлаач.   • 2020, 2 сарын 25. 9 цаг 41 минут

Монголын хууль хяналтын байгуулага болон Монголчуудаар даажигнасан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын даварсан нохдуудийг, хаана байгаа газраас авч ирж, хийсэн хэрэгт нь тохирох ял эдлуулж, освор залуу уеийнхэндээ улгэр дуурайлал узуулье дээ.

149.154.237.17Teneg   • 2020, 2 сарын 16. 15 цаг 46 минут

ELDEGDORJ BAYARTSOGT SAIHANBILEG nariig shuud buud Ter Saihanbilegiin avgaig ni baritsaal ter oyuntolgoin munguur baiguulsan baigal delguuriig shuud ulsiin orlogo bolgo Eniig hiigeegui MAN AH iig 20 onii songuuld gants suudal.bitgii ug

202.9.47.18Зочин   • 2020, 2 сарын 16. 15 цаг 45 минут

Tsagaan sariin shiniin negend gamshigiin dohio ulaanbaatart asaaj onts baidal zarlah heregtei bn

66.181.191.16Иргэн   • 2020, 2 сарын 16. 10 цаг 22 минут

Оюутолгойг хөдөлгөсөн Баяр,Баярцогт, Сайханбилэг нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнах хэрэгтэй?!?!?! Харин олоо эсэргүүцээд байгаа нөхөд бол манай зарим хөрш орны тагнуулууд байх

66.181.177.198Зочин   • 2020, 2 сарын 16. 11 цаг 52 минут

ЭНЭ АЛУУРЧИН, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ГЭМТ ХЭРЭГТЭНГУУДЭД ГИШГЭХ ГАЗАР ҮЛДЭХ ЁСГҮЙ. ӨӨРӨӨ ӨРИЙНХӨӨ ХЭЛСЭН АЛДАРТАЙ УГЭНДЭЭ ОРООГДОН ЯЛЫН ГОГЦОО ХҮЗҮҮ ДЭЭР НЬ УЛАМ ЧАНГАРСААР‼️‼️‼️

202.179.25.112kkk   • 2020, 2 сарын 16. 10 цаг 00 минут

hai mana shoohuza

202.9.46.171Зочин   • 2020, 2 сарын 16. 9 цаг 01 минут

Корона вирус монголд орж ирэхгүй гэх баталгаа байхгүй

202.9.40.103Зочин   • 2020, 2 сарын 16. 6 цаг 01 минут

Зогсонги байдалд орсон ОТ-г хөдөлгөсөн,Эрдэнэтийн гадна байсан хувьцааг Ямарч байсан эрсдэлтэй шийдвэр гаргаж оруулж ирснээр одоо Улс авлаа.гавьяа нь илүү хүн.

31.164.60.21Unshigch   • 2020, 2 сарын 16. 15 цаг 31 минут

Aluurchin elbegdorjiin baasaar amidragch hutsaad. Byh umiig Ted Portion avsan baisan malaa. Oyutolgoin gadaad Kompanien ashig 6 terbum dollor, mongolchuudiin oyutolgoin gadaad ezdee toloh or 10 terbum, byh umaa uhuulj, achuulchihaad

202.131.249.202Зочин   • 2020, 2 сарын 16. 4 цаг 02 минут

darui buudaj alax xvmvvs 1 ochirbat,2 bagabandi 3 enxbayar,4elbeg dorj,5 saixan bileg,5 c,erdene,7 nyamdorj,8 cv,batbold,9c,bayartsogt,,, za za er ni baragdaxgvi yum bna, 90 onoos xoish tor barisan nertyei togloson bvx xulgaichuudiin xorongiig xuraaj buudan xoroox xeregtei baina,

66.181.186.42!!!   • 2020, 2 сарын 15. 21 цаг 04 минут

Muu balag mini Mongol hunii nuur harah ichguurtei baigaa biz muu balag !

66.181.177.198Зочин   • 2020, 2 сарын 15. 22 цаг 30 минут

ОТ-н ГЭРЭЭ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛИЙН #ХӨРӨНГИЙГ ХУРААХ САНААЧЛАГА ГАРГАВ‼️‼️‼️ ИЙМ ХУУЛЬ БАТЛАГДАХ ЁСТОЙ. ДЭМЖИЖ БАЙНА‼️‼️‼️ #ЛУЙВАРЧИД ЭЦЭГ, ЭХ ЭГЧ ДҮҮС, ЭХНЭР, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НЭР ДЭЭР ОЛОН АРВАН САЯ ДОЛЛАРЫН ХУЛГАЙН МӨНГӨНИЙ ХАДГАЛАМЖ НЭЭГЭЭД ГАДААДААР АЯЛЖ БАЙШИНГУУД АВЦГААЖ ХУУЛИЙГ ДЭНДҮҮ ДОРОМЖЛОН СУУЦГААЖ БАЙНА. ГАНЦХАН ЖИШЭЭ, ОХИДЫНХОО НЭР ДЭЭР АВСАН С.БАЯРЫН АМЕРИК ДАХЬ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 8 БАЙШИНГ УЛС ХУРААЖ АВАХ ЦАГ БОЛСОН. ҮҮНИЙГ ОДОО ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ‼️‼️‼️

66.181.189.101Зочин   • 2020, 2 сарын 15. 17 цаг 28 минут

Зи ямар хорчин юм бэ

202.179.27.197Зочин   • 2020, 2 сарын 15. 13 цаг 23 минут

zass zail kkk

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.