Английн премьер лигийн 26 дугаар тойргийн ихэнх тоглолтууд болж өндөрлөлөө. Одоо хоёрхон тоглолт болоод энэ тойрог дуусна. Тэгвэл өчигдөр орой "Тоттенхэм" клуб "Астон Вилла"-гийн талбайд зочилж, тун ч чухал гурван оноо халаасаллаа. Моуриньогийн залуус эцсийн мөчид гоолдож, өрсөлдөгчөө 2:3-аар хожсон юм.
Ингэснээр 40 оноотой болж, тавдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 9, 27 дахь минутад Алдервейрелд өөрийн болон өрөөлийн хаалганд нэг нэг гоол оруулсан. Харин талбайн эздээс Энгельс 53 дахь минутад нэг гоол оруулсан бол "Тоттенхэм"-ээс Сон Хын Мин 45, 90 дэх минутад дубль хийсэн юм. "Астон Вилла" энэ тойрогт хожигдсоноор 25 оноотой 17 дугаар байрт бичигдэж байна.
Шинэ дасгалжуулагчтай болоод ч өөдөлж чадаагүй яваа "Арсенал" клуб энэ тойрогт талбайдаа "Нью Касл"-ыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 34 оноотой болж, 10 дугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 54 дэх минутад Обамеянг энэ улирлын премьер лигийн 15 дахь гоолоо оруулсан. 3 минутын дараа Пепе нэгийг нэмсэн юм. Тэгвэл 90 дэх минутад Өзил, Ляказетт нар нэг нэг гоол оруулж, өрсөлдөгчөө "бутниргэлээ"
Сэтгэгдэл бичих