Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Италийн төлөөлөл, анх удаа Аваргуудын лигт оролцож байгаа "Аталанта" клуб талбайдаа Испанийн "Валенсия" багийг хүлээж авч, 4:1-ээр хожиж, шуугиан тарилаа.
Тоглолтын 16, 62 дахь минутад Хатебур дубль хийсэн. Харин Иличич 42 дахь минутад нэгийг нэмсэн бол Фройлер 57 дахь минутад нэг гоол нэмэрлэжээ. Зочин багаас 66 Орос тоглогч Денис Черышев нэр төрийн ганц гоол оруулсан юм. Ийнхүү Италийн "Аталанта" клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарах маш өндөр боломжтой боллоо. Хариу тоглолт Испанид болоход тэд хоёр гоолын зөрүүтэй хожигдоход л дараагийн шат руу орох эрхтэй болно гэсэн үг.
Сэтгэгдэл бичих