Мэргэжлийн Хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамж, дүүргийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдааг зогсоох чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран байнгын хяналт шалгалтыг хийж байна. Дээрх хяналт шалгалтын хүрээнд тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын гаднах талбайд ил задгай зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 5 иргэний үйл ажиллагаанд хорооны цагдаа, хэсгийн ахлагч, хуваарьт эргүүлтэй хамтран шалгалт хийн үйл ажиллагааг зогсоож, цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхлэхгүй байх талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
bumguriin gvvrni dor zadgai hvns zaraadl bdiishd..zagasnii mah ch bh shg b.alee
аугаа ажил хийждээ, нөгөө оймсондоо мөнгө нуудаг хулгайч нар хэчнээн хэмжээний хор оруулж ирж хэдэн хүн хордуулсан бол. ядарсан дээрэлхэж чадах хүндээ бол үнэхээр хүчийг үзүүлж чадаж байгаам шүү. халдварт өвчин тараахгүй гэвэл ***** нараа оруулхаа зогсоолдоо. гудамны үзүүрт байгаа ганц түц хэдэн мянган хүн холхисон е-март 2-н аль илүү эрсдэлтэйв. хөгийн бүр нэг иргэдийг ажилгүй орлогогүй болгох зорилго тавицан юм шиг, тэгээд тэрийгээ нэг их гавьяа байгуулцан аятай зарлан тунхаглана.