2020 оны 2-р сарын 21
15 цаг 57 минут

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!

Түрээслэгч нар дуу хоолойгоо нэгтгэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалж эхэлжээ. Тодруулбал, дэлхий дахинд дэгдсэн "корона вирус"-ын халдвараас сэргийлж Монгол улсад онц байдал тогтоосонтой  холбогдуулж худалдаа эрхлэгчид, түрээслэгчид, бизнесүүд нэгдсэн уриалга гаргажээ. Тэд энэхүү уриалгаа  "DYRBERG KERN" брэндийн Монгол дахь төлөөлөгч, "Супер Рубин" ХХК-н захирал Э.Халиунаар дамжуулан Ерөнхий сайдад захидал болгон илгээжээ. 

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Дэлхий дахинд “корона вирус" гарсантай холбоотой Монгол улсад ОНЦГОЙ БАЙДАЛ зарлаж ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насанд санаа тавин ажиллаж буй танд болон Эрүүл Мэндийн Яаманд гүнээ талархал илэрхийлж байна.

Гэвч энэхүү онцгой байдал нь Монгол улсын зах зээлийн томоохон хувыг эзлээд буй зах үйлчилгээний газраас эхлээд тансаг зэрэглэлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчид бид болон бидний ажилтан албан хаагчид түүний ар гэрийнхэнд сөрөгөөр нөлөөлж байна. Эргэлтийн орлогоор өдөр тутмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилчдын цалин, компанийн үйл ажиллагааны түрээс, банкны зээл, нийгмийн даатгал, татвараа төлдөг бидэнд асар хүнд тусч байна.

Түрээслүүлэгч байгууллагуудыг бид энэ ноцтой хүнд байдалд мэдээж 100% буруутгахыг хүсээгүй. Тухайн байгууллага, компани, хувь хүнтэй холбогдон тогтвортой хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлт хүссэн боловч, татгалзан хариунууд ирснээс үүдэн энэ асуудлуудыг төрөөс зохицуулж өгөөч хэмээн нийт түрээслэгчдийг төлөөлөн хүсэлт гаргаж байна.

Асуудлууд:

  1. Онцгой байдал, хөл хорио тогтоосноос үүдэн ард иргэд үйлчилгээний газраар явахаа больсон
  2. Дэлгүүр, ресторанууд үйлчлүүлэгчгүй болсон учир орлогогүй, мөн ажилчид албан хаагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалан түрээслүүлэгч байгууллагуудад онцгой байдал зарласантай холбоотой дэлгүүр үйлчилгээний газруудаа хаах, ажиллуулахгүй байх хүсэлт тавьсан
  3. Түрээсийн төлбөрийн тухай мэдэгдэл хүсэлтээ илгээхэд түрээслүүлэгч байгууллагаас дарамт шахалт ирэн, түрээслэгчийг сэтгэл санаагаар дарамтлан ирээдүйн бизнесээ алдах айдаст автан, эсэргүүцэх чадваргүй болсон
  4. Ихэнхи үйлчилгээний компанийн ажилчид орлого борлуулалтаараа цалинждаг учир түрээсийн төлбөр, байрны ипотекийн зээл, цалингийн болон бусад зээлүүд, нийгмийн даатгал, орлогын албан татварийг төлөх боломжгүй болсон
  5. Түрээслэгч бид түрээсийн төлбөр өгч чадахгүйн улмаас түрээслүүлэгчидэд авах ашигаас гадна байгууламжийн ашиглалтын зардал болон тэдгээрийн зээлийн төлбөрийн асуудалтай түрээсийн орлого шууд хамааралтай болсон
  6. Хувь хүн болон албан байгууллагуудад банкууд болон Банк Бус Санхүүгийн бүхий л байгууллагуудын дарамт шахалт ихэссэн

Байж болох санаа шийдэл:

1. Онцгой байдал бүрэн дуустал
а) сар бүрийн түрээсийн төлбөр биш түрээслүүлэгчийн тогтмол зардлыг
/ус дулаан, цахилгаан г.м/ түрээслэгч бид төлөх
б)Хамтран ажилласан жилийн хэмжээгээр дүгнэн тусгай хөнгөлөлт эдлүүлэх
/Жишээлбэл: 1 жил түрээсэлж буй бол 30%, 3 жил түрээсэлж буй бол 60%, 3-аас дээш жил бүрэн чөлөөлөх гэх мэт /

2. Түрээслүүлэгчид ч гэсэн зээлтэй байх тохиолдол их учир бүх төрлийн бизнесийн зээл мөн байр орон сууц, цалингийн зээлийг богино хугацаанд буюу зөвхөн “онцгой байдал” -н хугацаанд царцаах
3. Өндөр хадгаламжтай иргэд болон компаниийн орлогын хүүг хэсэг “онцгой байдал” -н хугацаанд зогсоох. Үүнд: 100.000.000 төгрөгнөөс дээш хадгаламжтай

Хууль зүйн хүрээнд:

1. Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан шинэчилсэн хууль гаргах
2. Онцгой байдалын үед төрөөс зохицуулан гаргасан шийдвэрийг зөрчсөн хувь хүн компанид хариуцлага тооцуулах гэх мэт ...

Энэ давагдашгүй хэний ч тооцоолж төлөвлөөгүй хүчин зүйлсээс болон дундаж давхрагын ард иргэд жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч хоолгүй, бизнесгүй болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна! Хятад, Хонг Конг зэрэг улс орнууд бизнес эрхлэгчидээ дэмжин онцгой байдлын хүрээнд түрээсийн төлбөрийг ихэнхи газар “тэглэн” ажиллаж байгааг харахад сайхан байна.

Жижиг дунд бизнес эрхлэгчид, дунд давхрагын ард иргэд биднийг Та дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол улсын нийт түрээслэгчдийг төлөөлөн:

"DYRBERG KERN" брэндийн Монгол дахь төлөөлөгч, "Супер Рубин" ХХК-н захирал: Э.Халиун

Хавсралт: 150 гаран түрээслэгчдийн гарын үсгийг хавсаргав!

Бизнес эрхлэгчид та бүхэн дэмжиж байвал share хийж түгээгээрэй!

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.112Zochin   • 2021, 4 сарын 22. 2 цаг 11 минут

Haha ene yanhan hudlaa poporhoo bolimoor um hugshin sugar daddy nuhriinhuu boowiig huhuud baij bai

202.126.89.223Зочин   • 2020, 2 сарын 27. 6 цаг 43 минут

Ene tsugluulsan gariin usegtei baih uulgaj dund ni naiz nariinh ni business lav haragdahgui bna

197.210.52.60Зочин   • 2020, 2 сарын 22. 16 цаг 33 минут

DO YOU NEED AN URGENT LOAN FOR BUSINESS? IF YES, CONTACT US VIA: skywealthloanfirm@gmail.com

202.55.188.45Зочин   • 2020, 2 сарын 21. 21 цаг 10 минут

Юу нураах гээд байгаа юм бэ, ардууд аа? Түрээсийн асуудал ярьж байхад чинь. Юун нураах дуртай юм бэ. Ядаж буулгах гэлдээ.

202.55.188.45Зочин   • 2020, 2 сарын 21. 21 цаг 07 минут

Бүх түрээс, зээлийн үйлчилгээ, барьцаанд энэ онцгой нѳхцѳл үйлчлэх ёстой. Форс Мажор билүү. Заавал ч хуулийн заалт дурьдахгүйгээр Аан, хувь хүмүүс ѳѳрсдѳѳ ухамсраараа үүнийг зохицуулж уян хатан ханаж болно шүү дээ. Бизнесийн орчин царцанги болж байна. Худалдан авалт байхгүй. Юм үзээгүй юм шиг байхаа больцгооё. Биесдээ боломж олгоё. Монголчууд бид адилхан бас цѳѳхүүлээ шүү дээ. Хятадууд ургац алдсан нэгэндээ зээл хүртэл босгож ѳгдѳг уламжлалтай. Бид ч бас дутах юу вэ?

103.212.118.243Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 45 минут

Хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийгээд крантинаар өөр юу хийсэн юм. Ганц хүн эмчилсэн биш.

202.9.47.3отгон   • 2020, 2 сарын 21. 14 цаг 23 минут

нураах нь зѳв шүү.хотын ѳнгѳ үзэмжийг муухай харагдуулдаг байсан шүү

202.179.24.68Цэндээ   • 2020, 2 сарын 21. 14 цаг 21 минут

Маш зөв шийдэл боллоо. Хүмүүсээ хуулийн дор амьдарч сурцгаая. Бүрэн нурааж шинэ барилга бариад, ариун цэвэр, эрүүл ахуйн талаасаа холбогдох хууль , тогтоол шийдвэр, дүрэмд нийцсэн байх нь чухал. Одоо энд байгаа түрээслэгчид ёстой маш муухай, бохир, хүн харах аргагүй, ямарч эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй орчин бүрдүүлж ажилладаг. Үйлчлүүлдэг хүн ч цөөхөн байх. Харин шинэ барилга барихад 30 түрээслэгчид нь үнэ төлбөргүй өгөх талаар шийдэх ёстой.

203.91.117.8Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 09 минут

Маш зөв шийдвэр болжээ. Тэр хэдэн түрээлэгч гэж нөхөдүүд цааш нь давхар түрээслэж ашиг олох санаатай бгаа нөхдөд хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Тэр хэд эрх ашигаа хамгаалах гэж хууль бус юм хийвэл, залилан хийсэн хэрэгээр шоронд хийх хэрэгтэй.

124.158.95.187Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 04 минут

Зөв. зөв шийдвэр байна.

182.160.32.246Зочин   • 2020, 2 сарын 21. 13 цаг 57 минут

МАШ ЗӨВ . ДЭМЖИЖ БАЙНА.

66.181.165.91одоо яаралтай нураа   • 2020, 2 сарын 21. 13 цаг 45 минут

үнэн бохир заваан , төр өдий хүртэл зогсоож чадаагүй нь харин гайхалтай

66.181.165.91одоо яаралтай нураа   • 2020, 2 сарын 21. 13 цаг 44 минут

одоо яаралтай нураа

66.181.165.91зөв өө зөв зуун хувь дэмжиж   • 2020, 2 сарын 21. 13 цаг 43 минут

192.82.78.33zochin   • 2020, 2 сарын 21. 13 цаг 20 минут

zuw uu

64.119.26.13Билэг   • 2020, 2 сарын 21. 13 цаг 02 минут

Ус, цахилгаан, дулааныг хаахаар зогсоно доо.

66.181.186.103Зочин   • 2020, 2 сарын 21. 12 цаг 59 минут

МОНГОЛЧУУДАА УЛС ТӨРИЙНХӨН ХӨГЖИЛД СААД БОЛЖ БАЙГАА 2 ТОМ АСУУДАЛ БЭ. АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ НЬ АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БООМИЛЖ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ ЯАВУУЛАХГҮЙ САНХҮҮГИЙН АСАР ТОМ БОЛОМЖИЙГ ХААЖ БАЙНА.МОНГОЛ АГААРЫН ТЭЭВРИЙН ГОЛ ТОМ ТОГЛОГЧ БОЛОХ ҮҮДИЙГ САНААТАЙ ХААЖ БАЙНА ЭНЭ БОЛ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА. 2. ГАДААДЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХГҮЙ БН.ГАДААДЫН БАНК ОРЖ ИРВЭЛ ЖИЛИЙН 2 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ БОЛОМЖТОЙ БОЛНО.ХЭДЭН БАНКИР УЛС ТӨРИЙНХӨН Л ЯЗАРТАЛ БАЯЖИЖ БОЛМООРГҮЙ БН. ДЭЭ

90.188.54.82туяа   • 2020, 2 сарын 21. 12 цаг 48 минут

заваан үнэн бохир

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.