Германд болж буй "Их дуулга" ангиллын тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Дөнгөж саяхан 52 кг-д барилдсан Л.Сосорбарам Маврикийн арлын бөх Кристианн Легентильтэй барилдаж, торгуулиар цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Манай бөх дараагийн тойрогт Их Британийн бөх Челси Жайлстай барилдана.
Тэгвэл 48 кг-д зодоглосон Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогт Японы алдарт бөх Фуна Тонакид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү өнөөдөр барилдах 8 бөхөөс гурав нь тэмцээнээ дуусгаад байна.
Сэтгэгдэл бичих