Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас 8 бөх гарч барилдаж, 3 нь хүрэл медалийн төлөө шалгарч үлдлээ. 52 кг-ын жинд өрсөлдсөн Б.Хорлоодой хагас шигшээд Францын алдарт бөх Амандин Бучардтай барилдаж, боолтоор цэвэр ялагдлаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Харин Л.Сосорбарам торгуулийн тойрогт Испанийн бөх Ана Перезтэй тулж, яллаа. Ийнхүү манай бөх хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Гэхдээ манай хоёр бөх хоорондоо медалийн төлөө барилдах юм.
57 кг-ын жинд барилдсан олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа хагас шигшээд Канадын бөх Жессика Климкаиттай барилдаж, цагийн төгсгөлд базари үнэлгээ алдсанаар ялагдав. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна. Тэрбээр хүрэл медалийн төлөө Израйлийн Тимна Нельсон Левитэй барилдана.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
энэ бѳхчүүд тамирчиддаа дасгажуулагч багш нар нь барилдахыг заахаас гадна сахилга бат биеэ авч явахыг зааж ѳгмѳѳр юм.Ялагдчихаад ёсолгоогооч хийхгүй дэвжээнээс буух,чадахгүй мѳртѳѳ их зантай иймэрхүү оркуудыг тэмцээнд авч явж мѳнгѳ үрэх хэрэггүй шүү.
End zugeer l hunii setgel hicheel zutgel tesver tevcheer heregtei odoogiin mongolchuud mash ih tevcheergui chin setgeleesee handdaggui zugeer l tuhain ueiig argalaad unguruh setgelgeetei bolson yaahav baigaliin baga zereg sain ugugdul baidag gehdee orchin ued uuniigee hugjuulehguigeer amjilt gargah yamarch bolomjgui shinjleh uhaan oyun uhaan mash ih hugjij baigaa