2016, 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг Шинэ Делигээс манайхны болон өөрийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Набира Эсенбаевад 4:6-аар ялагдсан ч Казахстаны Гаухар Мукатайг цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн Азийн аваргад энэ шатанд таарч ялагдаж байсан Японы Наоми Рүикэд цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Эсенбаеватай дахин таарч, даагаа амжилттай нэхэж 7:4-өөр ялснаар хүрэл медалийн тавцанд зогсов.
Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд Энэтхэгийн нийслэлд аваргалж чадаагүй ч гурван мөнгө, төдий тооны хүрэл, гурван бөх тавдугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Сэтгэгдэл бичих