2020 оны 2-р сарын 22
12 цаг 20 минут

Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байгаа.  Хотын захирагч уржигдар Налайх дүрэгт ажилласан бол өнөөдөр Багануур дүүрэгт очиж ажиллалаа.

Энэ үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2015 онд Нийслэлийн мал эмнэлгийн газраас бариулсан  300 орчим сая төгрөгийн өртөгтэй автомашиныг шүршиж ариутгах төмөр саравч ажиллахгүй олон жил болж байгааг Хотын захирагчид дуулгалаа. Энэхүү төмөр саравчийг нь анх ашиглалтад оруулахдаа нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүрэн ариутгах зориулалттай боловч баригдсан цагаасаа хойш огт ажиллаагүй, өвлийн нөхцөлд ажилах ямарч боломжгүй юм байна. Хотын захирагчийн зүгээс тус төмөр саравчийг барьсан компанийг олж хариуцлага тооцох, саравчийг хэвийн ажиллуулдаг болгох үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Хотын захирагч Багануур дүүрэг дэх Хэрлэнгийн гүүр дэх шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хэрхэн хийгдэж байгааг шалгаж, хотруу орж гарах автомашин бүрийг галгаж, зорчигч бүрийн халууныг хэмжих нь чухал гэдгийг товчоонд ажиллаж  байгаа албан хаагчдад санууллаа.  

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн зарим газар хэлтэс, агентлагийн дарга нарын хамтаар Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд дүүргийн тѳрийн албан хаагчдын тѳлѳѳлѳлтэй уулзлаа. Уулзалтад Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг тэргүүтэй албан хаагчид оролцлоо. Уулзалтын эхэнд Багануур  дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тухай болон шинэ төрлийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай танилцуулгыг  Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээллээ. 

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Дүүргийн хэмжээнд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч, олныг хамарсан арга хэмжээнд хөл хорио тогтоон ажиллаж байна. Нийт 276 газар нэгжийн 116815 м.кв талбайд халдваргүйжүүлэлтийн хийгээд байгаа. Дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскаар иргэдийг хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллаж ард иргэдийг маскаар хангах ажлыг эрчимжүүлж байна” гэв. Мөн Багануур дүүрэгт энэ жил Улс, нийслэлийн төсвөөр 2020 онд нийт 17 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөж байгааг дуулгалаа. 

Уулзалтын төгсгөлд Хотын Захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн төрийн албан хаагчидад хандан хэлсэн үгэндээ  “Дэлхий нийтээр шинэ төрлийн корона вирусын тархалт буурахгүй нэмэгдэж байна.Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л  чиглэлээр эрчимжүүлэхээс өөр аргагүй байдалтай байна.

Төр Засгийн шийдвэр гарсан хэдий ч иргэн бүр хариуцлагатай байж өөрийгөө өртөж болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх шаардлагатай. Энэ цаг үед шат шатны байгууллагын уялдаа холбоо, төрийн албан хаагчид та бүхний үүрэг хариуцлага чухал.

Мөн дүүрэг, нийслэлээ хөгжүүлэх үйл хэрэгт төрийн албан хаагчдын эрхэлсэн ажилдаа эзэн байх хандлага дутагдаж байна. Нийслэлийн есөн дүүрэгт Хотын захирагчийн хувьд очиж ажиллаж байгаа. Өмнө нь Налайх дүүрэгт ажилласан энэ удаа Багануур дүүрэгт ажиллаж байна. Төрийн албан хаагчдад асуудлыг шийдвэрлэх зүтгэл байх ёстой. Тийм учраас амьдралд дунд орж, газар дээр нь очиж ажиллаж байж шийдвэр гаргахыг чухалчилж ажиллаж байна. Бид цагаан сарын өдрүүдэд төрийн албан хаагчдыг гудамж талбайд эргүүлээр ажиллуулах шийдвэр гаргасан. Цаашдаа гудамж талбайд эргүүл томилж ажилладаг байлыг иргэд нус цэр, хогоо ил хайхгүй байх, булан тохойд бие засдаггүй байх ухамсар бий болох хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах бодолтой байгаа” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.56Рол   • 2020, 2 сарын 22. 16 цаг 14 минут

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ӨДӨР ИРЭХ ТУТАМ ЯДУУРЧ ОРЛОГОГҮЙ БОЛЖ АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭЖ ДААРЧ ХӨРЧ ГАЛД ХҮҮХДҮҮД ОЛНООРОО ГЭР БҮЛЭЭРЭЭ ӨРТӨЖ БАЙХАД ЭНЭ ҮНДСЭН ҮҮРГЭЭ БИЁЛҮҮЛЭХГҮЙ ХУДЛАА ПОПОРЧ ШОУДАХАА БОЛЬ АМАРСАЙХААН НААДАХ ЧИНЬ ЧИНИЙ АЖИЛ БИШ.ТЭГЭЭД Ч ХҮН ЦУГЛУУЛАХААС ТАТГАЛЦ ГЭЖ ДЭМБ ААС ЗӨВЛӨӨД БНА ШҮҮ ДЭЭ МАЛАА

202.55.188.81Зочин   • 2020, 2 сарын 22. 14 цаг 11 минут

Болж л байна. Гэхдээ нэг юм сануулахад энэ жил төрийн золголт энэ тэр хийж балайрмааргүй байна. Ард иргэддээ золгохыг хориглочихоод өөрсдөө болохоор ёслоод унадаг. Энэ нь зарчмын хувьд таарахгүй. Яг л сая коронавирус гээд сургууль цэцэрлэгийг хаасан өдрөө төрийн ордонд худалдаа нээдэг шиг, хөл хориог тогтоосон мөртөө ахмадын зээл тарааж байх шиг утгагүй балай үйлдэл болно. Тэр төрийн 3 өндөрлөг гээд байгаа нөхдүүд шинийн 3 өдөр хариуцлагатай жижүүр хийж энэ Амарсайхан шиг постууд дээр ажилла. Сонгуулийн реклам ч давхар болчихно.

202.21.108.221Зочин   • 2020, 2 сарын 22. 12 цаг 57 минут

Энэ хэцүү үед баахан хүн цуглуулж хуралдаж яахнав дээ

103.212.119.73Сонго уйл   • 2020, 2 сарын 22. 12 цаг 50 минут

Энэ нөхөр энэ тойрогт УИХ-д нэр дэвших юм . Тойргоо тойгдож яваа бололтой .

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.