Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэн гуравдугаар тойрогт эзэн орны бөх Доминик Рессельтэй барилдаж, торгуулиар ялагдлаа. Ингэснээр өнөөдөр гарч барилдсан 69 бөхийн 3 нь тэмцээнээ дуусгав.
Тэгвэл 63 кг-д барилдаж буй Б.Ганхайч Их Британын бөх Алиса Шлесингертэй гуравдугаар тойргийн барилдаанаа хийж, дарах мэхээр цэвэр яллаа. Манай бөх шөвгийн наймд Японы алдарт бөх Микү Таширотай барилдана.
Харин 73 кг-д барилдаж байгаа Ц.Цогтбаатар дөрөвдүгээр тойрогт эзэн орны бөх Игорь Вандкитэй тулж, жийх мэхээр цэвэр ялж, шөвгийн найм руу орлоо. Хэсгийн аваргын төлөө Азербайжаны алдарт бөх Рустам Оружавтай барилдана.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
юун 69 бех вэ