2020 оны 2-р сарын 23
9 цаг 30 минут

Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу

Баасан гарагийн  өглөөний 08:30 минутын үед ажилдаа ирж байхдаа Төрийн банкны гадаа маш урт дараалал үүсгэн жагсаж зогссон хүмүүсийг харсан юм. Дараалалд зогссон хүмүүсийн ихэнх нь ахмадууд байв. Тэтгэвэр буугаагүй, элдэв тэтгэмж, халамжийн мөнгө өгөөгүй энэ үед ахмадууд юуны төлөө өглөө эртлэн банкинд дугаарлаж зогсоог сураглатал  зарим арилжааны банк  хоёрдугаар сарын 21-ний өдрөөс зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгож эхэлсэнтэй холбоотой болж таарав. Тиймээс бид  арилжааны банкнуудад нөхцөл байдал ямар байгааг  сурвалжилсан юм.

Манай сурвалжлах баг эхлээд Багшийн дээдийн ХААН болон Төрийн банкны тооцооны төвд очиход,  ямар нэгэн дараалал үүсээгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байв. Тиймээс өглөө эрт дараалал үүссэн байсан нэгдүгээр хорооллын Төрийн болон ХААН банкны салбарыг зорив. 12:00 цагийн үед  Хархорин захын ойролцоох ХААН банкны тооцооны төвд очлоо.  Банкны гадаа урт дараалал үүсгээгүй ч 20-иод хүн байв. Зарим нь сууж, нөгөө хэсэг нь гартаа барьсан цагаан цаасыг нэгэндээ үзүүлж зогсоцгооно. Харин банкин дотор  хөл гишгэх зайгүй олон хүн бужигнаж байлаа.  Тэдний дийлэнх нь эмээ, өвөө нар. Зарим залуучууд холоос ээж, аав, эмээ, өвөөгөө дагуулан ирж хань, бараа болон зогсож байгаа харагдав. 200 гаруй хүн цугласан жижигхэн байр тун бүгчим, агааржуулагч нь сайн ажилладаггүй бололтой. Гаднаас хаалгаар чихэлдэн орж ирэх шинэ хүмүүс дотор байгаа олон хүнийг хараад уулга алдаж, зарим нь яах учраа олохгүй будлиж, олны дундуур чихэлдэн номер гаргадаг төхөөрөмж рүү дайрцгаана.

Төхөөрөмжийг ажиллуулж байгаа банкны ажилтны ам, хэлийг нь  сугалах шахан ойлгомжтой, ойлгомжгүй олон асуултаар булж, бүгд л хариултаа авах гэж дайрч байлаа. Хэсэг хугацаанд хүмүүсийг ажиглан зогсож байтал, ахмадууд “Өглөө 07:00 цагт ирсэн. Намайг ирэхэд миний урд 10 гаруй хүн ирчихсэн байсан”  гэж хоорондоо ярьж байлаа. Гэтэл хажууханд сууж байсан 25-26 настай болов уу гэмээр эмэгтэй хажуу дахь  эмээгээс “Эмээ таны номер хэд вэ. Та наад номероо 20 мянган төгрөгөөр зарчихаач, миний аав хүнд өвчтэй, гадаа машин дотор хүлээж байгаа юм л даа” гэж байна. Эмээ ч толгой сэгсрээд, зөвшөөрөх шинж алга.

Гэтэл үүдний хажууд хэдэн хүүхнүүд орилолдож эхлэв. Юу болоод байгааг тодруултал, банкны ажилтнуудтай маргалдсан хүүхнээс гадна, бусад хүмүүс энд, тэндээс “Теллерууд хэтэрхий удаан байна. Авсан дугаараар үйлчлэхгүй, арын хүмүүсийг шууд дугааргүй орууллаа. Тэгээд ч хүмүүс аргаа барахдаа номер мөнгөөр худалдаж авна гэж хоорондоо ярьж байна шүү дээ. Номер 25 мянгаар авья гэсэн ч олдохгүй байгаа. Ядаж энэ мөнгийг 10 хоногийн өмнө өгсөн бол ийм хэрүүл, маргаан үүсгэхгүй байсан. Зөвхөн өнөөдөр өгөөд, 27-ын хүртэл өгөхгүй гэж юу гэсэн үг вэ. Тэтгэврийн зээлээ авч, эмнэлгийн төлбөр, эмний мөнгөө өгмөөр байна. Цагаан сар болох гэж байхад мөнгөгүй болохоор, бэлдсэн юм юу ч алга” гэж гомдоллоно.

Тэр олон хүмүүс дийлэнх нь  цагаан сарын бэлтгэлээ базаахаар яарч байгаа нь харц, хүлээлт, бухимдлаас нь илт мэдэгдэж байлаа. Байдлыг хэсэг ажиглаж байгаад банкнаас гарлаа. Банкны гадаа цагаан сарын гоёлын дээлээрээ гангарсан хоёр хөгшин, нухацтай нь аргагүй мөнгөө нямбайлан далд хийж байв. Хоёр хөгшин дээр очин, хууч хөөрөв.

-Та тэтгэврийн зээлээ авч, амжсан уу?

- Үгүй ээ, хүү минь. Уг нь авах санаатай ирсэн юм. Гэтэл 200 хүнд л үйлчилнэ гэсэн байна. Бид хоёр өнөөдөртөө авч чадахгүй бололтой.

-Танайх цагаан сар тэмдэглэх үү.  Ёслох бэлтгэлээ базааж амжсан уу.

-Манайх гэртээ ёсолж,  тавгаа л засна. Өөр ч юм бэлдэхгүй дээ. Угаасаа орон даяар тэмдэглэж болохгүй гэсэн юм чинь.

-Та хүүхдүүддээ тэмдэглэхгүй гэдгээ  сануулж, анхууруулсан уу?

-Тэгэлгүй яахав. Бүх нийтээрээ өвчин, зовлонгоос сэрэмжилж байхад эрүүл мэнддээ л илүү анхаарах ёстой. Тэгэхдээ ахмадууд гэртээ тавгаа засаж, ууцаа тавиад ёслоод л өнгөрнө. Заавал хүүхдүүдээ ир гэж шаардаж болохгүй шүү дээ. Эрүүл байвал өчнөөн, цагаан сар хийж болно.

-Тэтгэврийн зээл олгохыг зөв шийдвэр гэж бодож байна уу.  Хүмүүсийг олноороо цугларч болохгүй гээд сануулаад байгаа шүү дээ?

-Хамгийн буруу. Ядаж долоо, найман хоногийн өмнө өгсөн бол энэ олон хүн цугларч, ачаалал, дараалал үүсгэхгүй. Ядаж хөгшин настай хүмүүсийг бодох хэрэгтэй. Бид яахавдээ тэтгэврийн мөнгөөрөө л амьдарч байна. Бидний үр хүүхдүүд ч бас өөрсдийн  амьдралтай хүмүүс шүү дээ.

Хоёр хөгшинтэй багахан яриа өрнүүлчихээд ойролцоо харагдах Төрийн банк руу явлаа. Тэнд Хаан банкыг бодвол хүн багатай байв.  Учир нь Төрийн банк баасан гарагаас тэтгэврийн зээлийг олгосон аж. Энд байгаа 100-гаад хүний дийлэнх нь мөн л эмээ, өвөө нар байв. Банкин дотор хүн багатай, бүгчим биш байлаа.  Тэнд номер гаргадаг төхөөрөмж ажилдаггүй бололтой, гаднаас орж ирсэн хүмүүс шууд л ар араасаа жагсаж байв. Би ч нэг хүний ард очоод зогсчихов. Тэгсэн банкны зохион байгуулагч хамгийн урд зогсож байсан өвөөг түлхэн, “Алив хойшоо зогс. Мөнгө авч байгаа хүнтэй битгий наалдаад бай” гэдэг шаардлагыг чанга дуугаар хэлнэ. Дараалалд зогсож байгаа хүмүүс хоорондоо “ Ямар удаан юм бэ. Банкнууд чинь дөрвөөс хаадаг болчихсон биз дээ. Хэдэн төгрөг авчих юмсан, яана аа” гэх нь дуулдав.

Ингээд 13:00 цагийн үед Төрийн банкнаас гарлаа. Цаашлаад “Цамбагарав”-ын ХААН банкны тооцооны төв рүү очив. Тэнд түм бужигнасан хүн байсангүй. Хотын төв рүү ойртох тусам тэтгэврийн зээл авахаар ирсэн үйлчлүүлэгчид багассан мэт санагдсан. Тэнд уурлаж, уцаарлаж банкны ажилчдыг хурдан ажиллахыг шаардсан хүн байсангүй. Харин нэг, нэгэндээ “сүлжээ тасарсан, удахгүй ирнэ гэсэн” гэж дамжуулан тайван, хүлээцтэй байгаа харагдав. Банкны ханан дээр “Тэтгэвэр авагч харилцагчдын анхааралд тэтгэврийн зээлийг иргэн жилд нэг удаа, зургаа хүртэл сарын хугацаатайгаар авах бөгөөд зээлийн хүү сарын 1.4 хувь шимтгэл хураамж авахгүй. Батлан даагч шаардлагагүй. Зээл авахыг хүссэн харилцагч иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр гэсэн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай” гэсэн анхааруулгыг наасан байлаа.

Арилжааны банкан дээр нөхцөл байдал ямар байгаатай бид танилцлаа. Улсын онцгой комисс  хоёрдугаар сарын 13-нд Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад удаагүй байна. Хүмүүсийг олноор нь цугларуулахгүйн тулд бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглож, сургууль, цэцэрлэг, Их дээд сургууль, МСҮТ болон үзвэр үйлчилгээний газруудыг хүртэл түр хаасан. Мөн цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарсан байгаа.  Гэтэл цагаан сарын өмнөхөн тэтгэврийн зээлийг буцаан олгож,  маш олон ахмадыг  нэг газар цуглахад хүргэж болохгүй юм.

Коронавирусийн дэгдэлт эрчимтэй байгаа энэ үед банкны удирдлагууд олон хүнийг нэг дор цуглуулахгүй байхад анхаарал хандуулан ажиллах ёстой. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед бүх гүйлгээг интернэт банкаар хийх гэх мэт шийдэл байж болно. Иргэд энэ шийдвэрийг хэзээ ч эсэргүүцэхгүй нь ойлгомжтой.  Мөн иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан аль болох олуулаа цуглархаас татгалзах хэрэгтэй. Өнөө, маргаашийн баяр тэмдэглэхэд анхаарлаа хандуулахаас илүү аюулт вирусийн халдвараас сэргийлж гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна. Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал биш л байлтай.  

Т.Эрдэнэчимэг 

 

62
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

62 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.73.66Зочин   • 2020, 2 сарын 28. 18 цаг 22 минут

Энэ тэнэг гэж хэлж болох шийдвэрийг гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.Яагаад төрийн бодлого ийм олон өнгөтэй байдаг юм бэ.

124.158.88.8зочин   • 2020, 2 сарын 27. 15 цаг 57 минут

Тэтгэврийн зээлийн шийдвэрийг гаргасан хүнд хэлэх ч үг алга . Банкны хүмүүсийг хар лдаа. Энд халдвартай хүн байсан бол бүгд өвдлөө. Арай арай .

66.181.185.14Зочин   • 2020, 2 сарын 27. 8 цаг 42 минут

1р хорооллын Хаан банкуудад энгийн үедээ ч ийм дараалал үүсэж байдаг Одонгийн мөнгө төрсөн эхчүүдийн мөнгө хүүхдийн мөнгө халамж буух үеэр бол энэ үзэгдэл байнга давтагдана Картаар авах боломжгүй байдаг юм уу Хүүхдийн мөнгө буухад Төрийн банк нэг иймэрхүү бас ийм битүү дарааллал 1р хоооллын хаан банканд өдөр бүр шахуу үзнэ

98.244.106.112Хэнчбиш   • 2020, 2 сарын 27. 2 цаг 39 минут

Дахиад тэглэчихэж магадгүй гэж л зээл авч байгаа шүү дээ ХНХХЯамтэглэхгүй гэсэн мэдэгдлээ эртхэн хийх хэиэгтэй дээ

202.9.46.92Иргэн   • 2020, 2 сарын 26. 12 цаг 50 минут

Зээл авч ядахдаа тавгаа засах гэсэн ядуу хөгшдийн буруу юм уу. Ард түмнээ яаж амьдарч байгааг төр засаг одоо л мэдэж авцгааж дээ. Мөнгөтэй байсан бол хар өвлийн хүйтэнд хэн ингэж зогсох вэ дээ. Хэдэн буузний төлөө гэж ядарсан хөгшдийг битгий доромжлоод бай. Хэрэв төр засаг нь олигтой байсан бол ард түмэн, ахмад буурлууд нь юу гэж ингэж гуйлгачин царайлах вэ дээ

64.119.18.89Зочин   • 2020, 2 сарын 26. 22 цаг 24 минут

Буруу ш дээ. Цагаан сар тэмдэглээд ашиг байгаа юмуу. Хүүхдүүддээ цагаан сар хийхгүй битгий ирээрэй гэж хэлэх чадвартай бай

192.82.68.76Иргэн   • 2020, 2 сарын 26. 10 цаг 42 минут

Төр засаг маань үе үе яагаад ингэж тооцоогүй юм хийгээд байнаа. Тэтгэвэрийн зээ өгөөд хэрэггүй байсиймдаа.

192.82.73.36Геологич   • 2020, 2 сарын 26. 8 цаг 26 минут

Мөнгөгүй байхаар өвчин тусвал яадхг юм гэж байгаа хүмүүс юм байна л даа. Энэ аюултай тахал тусаад өвдөөд эхэлвэл мөнгө өө ч хэргэлж чадахгүй чад хийх байлгүй. Тахал тусна гэж нэг л санаанд буухгүй байна даа.

202.9.47.15Зочин   • 2020, 2 сарын 26. 1 цаг 23 минут

Khaan bank bolon Toriin bankni udirlagad hariutslaga tootsoh heregtei

139.5.216.68Зочин   • 2020, 2 сарын 24. 8 цаг 11 минут

Chinzorigt zurchliin huuliar arga hemjee avaarai

202.131.249.202Зочин   • 2020, 2 сарын 24. 8 цаг 03 минут

tiim chuxal muu 76 vxer ee ta nar tegeed yax yum,,,,

107.77.76.79zochin   • 2020, 2 сарын 24. 0 цаг 34 минут

banknuudiinhaa zeel olgoltiig zogsoogoochee Zud bolohoor nohoi tsadna geech bolchihiimaa

64.119.17.175Зочин   • 2020, 2 сарын 23. 22 цаг 01 минут

Уламжлалт цагаан сараа тэмдэглэхийг хориглож чадсан эрхмүүд, гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж, энэ баярынх нь өмнө та нар баярлах хэрэгтэй. Бид алиалсан юм шүү гээд тэтгэвэрийн зээл олгож байгаа нь зөв юм уу. Ер нь тэтгэвэрийн зээл амьдрал дээр ахмадуудад бараг л наалдахгүй, хүүхдүүд нь зарцуулаад байгаа нь өнөөдөр ил тод байгаа шүү дээ. Гэтэл тэтгэвэрийн зээл аваагүй өнөөдөр хүрсэн ахмадууд яаж болгоод байгааг төр нь бас бодох хэрэгтэй. Ер нь ахмадуудад тэтгэвэрийн зээл олгохдоо нэг л сарын зээл олгох нь зүйтэй

174.237.4.15Зочин   • 2020, 2 сарын 23. 21 цаг 23 минут

Yostoi neg uhernuud!!!! Odooo yu gehev!!

122.201.22.34иргэн   • 2020, 2 сарын 23. 18 цаг 27 минут

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЭЛСЭН БОЛЖ ШОУДАЖ НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ НЬ АЮУЛТ ӨВЧИНИЙ ХАЛДВАР ОЛНООР ЦУГЛАСАН ГАЗРААС АЮУЛ ГАРАХ БОЛРМЖТОЙ ГЭДЭГ НЬ ТӨР ЗАСГИЙН НӨХДҮҮДЭД ХАМААГҮЙ ЮМ БАЙНА

202.9.47.11Зочин   • 2020, 2 сарын 23. 17 цаг 46 минут

Олон ахмадуудыг нэг доор цугларахыг уриалан дуудаж ерөнхийлөгчийн зарлигийн эсрэг хийж байгаа санаатай үйлдэл бол гэмт хэрэг шүү.

85.49.124.54Зочин   • 2020, 2 сарын 23. 16 цаг 12 минут

Zaaval oocherloj bj zeel avah estoi wm uu? Tsagaan saryn daráa ugch boloogvi wm bolov uu? Tsahimaar zeel avch ugdug bj bolohgvi wu? Ene bankny erunhiilugch iig shorond hii. Zahaa haagaach ee, buh Battulga aa, Hulhitopor oo!!! Uvchin tarhval ta nart zugtaah, orog oh gazar bhgvi shvv. Yadaj uursdiinhuu ger bvliig bodooch!!

150.129.140.49Hhh   • 2020, 2 сарын 23. 16 цаг 02 минут

Ene arai l bish baina iim baij bolohgui shuu dee emch suvilagch emnelgiin buh humuus uun tsagaan sar geed noir hoolgui beltgel hiij baihad zeel geed zogsoj baidag baigaa umaa zohitsuulaad hiivel yaadag um gants udur ideed boloh um uu

202.9.40.179Зочин   • 2020, 2 сарын 23. 15 цаг 49 минут

tsagaan sariig ene udaa xiixgvi gesen shte yaagaad ingeed vr xvvxedvvdiinxee erxend orj erxlvvldeg bnaa

182.160.0.159zeel   • 2020, 2 сарын 23. 15 цаг 23 минут

tetrgevriin zeel teglesen ch turj uheh gej baih yumaa

202.131.247.254Зочин   • 2020, 2 сарын 23. 15 цаг 12 минут

yag ene yer ni bairnii mongo ogch taarahdaa yahav dee

66.181.178.152зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 52 минут

Тэтгэвэрийн ,зээлээс ,болж ,ахмадууд ,хохирлоо ,гээд ,бодлого ,гаргаад ,байсан ,одоо ,болохоор ,дахиад өгнө ,гээд ,хорлож ,байгаа ,юм аа даа. Буруу ,амлалтаа ,биелүүлсэн ,дүр ,исгэх ,гэж ,алдаа ,хийж байна. Бодлогогүй ,тарийн гай.

192.82.74.56Зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 47 минут

зээлийг нь 00 болгосон. цагаан сар хийхгүй байх шийдвэр гарсан. цагийн байдал маш хүнд байхад зээлээ ядахдаа 3 сараас өгч болоогүй юм уу .хэн ийм юм хийгээд байна аа

103.229.120.220Зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 37 минут

Монголчуудын амьдрал ямар байгаагийн илэрхийлэл энэ байна. Хөгшид сайндаа, цатгаландаа ингэж үймэлдэж байгаа юм уу?! Зээл авах тийм сайхан уу? Зээл авсан хэдэн сардаа яаж амьдрахаа ч мэдэхгүй л байдаг...Гол зогоож, бэрхшээлийг давах арга олдох байх л гэж горьдож байгаа шүү дээ...Монгол залуус аа! Хөгшид нь тээр болоод байна уу?...

66.181.177.135Зочин   • 2020, 2 сарын 23. 14 цаг 28 минут

Тэнэг төрийн тэргүүн,тэнэг бялдууч их хурлын гишүүдээс болж монгол улс маань тартагтаа тулах бололтой.Зээлийг тэглэнэ гэдэг бол утгагүй ухаан муутай хүний шийдмэр юм. Харин авсан зээлийн хүүг нь тэглэнэ гэсэн бол арай ухаалаг гэж хэлж болох юм.Авсан зээлийг нэгэнт тэглэж байгаа бол тэр тэглэж мөнгөн дүнг Ерөнхийлөгч,УИХ-ын гишүүд хувинхаа өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хармаанаас төлөх нь зүйтэй.

202.179.24.195MUNGU UG   • 2020, 2 сарын 23. 13 цаг 24 минут

ARHACHAAN,YAADII DAHIAL UUNASHDE

155.4.39.118Зочин   • 2020, 2 сарын 23. 13 цаг 15 минут

BUGDEERE TAHLAAR UHEJ BHDAA TAARSAN HUMUUS DEE

66.181.161.54Ү   • 2020, 2 сарын 23. 12 цаг 32 минут

Энэ нэг Баттулга гэж бас нэг худлаа хулгайч сүг бичий.юундаа нээх өөрөөсөө юм өгөх гэж бга юм шиг худал бялдуучилаж хүнд сайн хүн болж харагдах гэж юу гэж он гарж бид тэгэж хувцаа.энэ луйварчин хүнээс илүү юм юу ч бхгүй боловсрол туршлага гээд энүүнээс л бүх юм болж бна.одоо энэнээс хариуцлага нэхэх л хэрэгтэй.ийм тэнэг юм төрийн тэргүүн гэхээр бөөлжис цутгахын.дээр нь монголчууд дэндүү арчаагүй өлөн бна.бүгд үхвэл таарна.

192.82.74.240Mongol yalna   • 2020, 2 сарын 27. 14 цаг 48 минут

Chi Mongol bush.Amidralaas hundii deed surguulin diplom bolovsrol bish,Erdemtei hun dulguun.Tahaltai hot ailiig bumbugddug,Ardyn daisnaa ustgadag ulaan orsyn boolyn setgehyi chini bolovsrol uu?Battylgyn humsand ch chinii bolovsrol hurehgui.Chiniiheer Bol Chingis haan bolsrolgui yu? Cham shig booluud uhej duussan tsagt l Mongol maani hugjinu

66.181.161.49Зочин   • 2020, 2 сарын 23. 12 цаг 15 минут

Ингэж зээл ѳгѳх байсийн бол яах гэж ТЭГЛЭВ? Улсаа хорлогч МАН гэж...

103.26.194.173Зочин   • 2020, 2 сарын 23. 12 цаг 46 минут

Баттулга биз дээ

192.82.69.113з   • 2020, 2 сарын 23. 12 цаг 12 минут

ард түмнээр даажигнаж байна. хөл хорих хэрэгтэй гэдэг нь тоглоом бололтой. зээл өгнө гэхэд л эрүүл мэндийн яамны ажил будаа болж байнааг харж байгаа биз.

202.9.40.100Цэдэнбал   • 2020, 2 сарын 23. 11 цаг 58 минут

Энэ хүмүүүсийн үр хүүхэд хуурамч дипломтой амьдрах чадваргүй

202.9.40.100Зээл авдаггүй ядуу өвөө   • 2020, 2 сарын 23. 11 цаг 54 минут

Авсан зээлийг ньэрх баригчид улсаар төлүүлээд банк баялуулна. Аваагүй хүний хохь.

192.82.74.182Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 47 минут

6 saya hurtel zeel tegleed uldsend ni 1 saya togrognii vaycher ogoh gj bgaa ni denduu yalgavarlan gaduurhsan hereg mon biz d

122.201.22.249Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 45 минут

НААД АСУУЛТАА МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГИЙГ ЦӨЛӨМСӨН ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА ДЭЭРЭМЧИН ТОНУУЛЧДААС АСУУ

66.181.181.33Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 38 минут

хөгшчүүл цагаан сар хийх сонирхол байнаа сүүлийн үед залуучуудаас илүү төрийн халамж хүртэж байгаа биз дээ

66.181.189.101Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 30 минут

Тэтгэвэрийн хүмүүсийн амьдрал дорой байна. Цагаан сар болоод мөнгөний хэрэгцээ байна. Зээл авах гэж байгаа тэтгэвэрийн хүмүүсийг бүү доромжил. Хорио тавьсан гээд гэртээ мөнгөгүй, үр хүүхэдээ тэжээх мөнгөгүй сууж байх уу?!!!!

192.82.68.136Зочин   • 2020, 2 сарын 23. 13 цаг 30 минут

Нэг удаа зээл аваад бусад цагт нь юугаараа амьдардаг юм бэ ? Ингэж зээл нэрээр беен менге аваад дараа нь тэглуулж завших шиг сайхан юм юу байхав дээ ?Тэтгэвэргуй хэдэн сар яах ч угуй амьдарч болоод байгаа хумуус ихэвчлэн зээл авч завшиж бна !!Битгий худал царайлаад бай л даа

202.9.46.62Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 07 минут

Заа даа тэтгэвэрийн хөгшчүүд ч хэцүү шүү? Хэл ам хэрүүл шуугиан гаргана голцуу авгай нар л хэл ам хэрүүл тэмцэл хийнэ эмээ нар ч дутахгүйээ дутахгүй дарааллын урдуур дайрна эмэгтэй хүн эх хүнээс гарамгүй авир л гарна шүү дээ? Ямар сайндаа 1кг будаа авах гэж дайраад нэгийгээ няц гишгэж алж байхав тэд чинь дийлэнхи нь эмэгтэй хүмүүс байдын тэтгэвэр авах гэж байгаа хүмүүсийн 70-80 % нь эмэгтэй хүн эмээ нар байдаг эмнэлэгт мөн ялгаагүй нөгөө л авгай чавганц нар мөн дараалал дайраастай ер нь энэ жээндэр мээндэр гэгчээ одоо болимоор юм.

182.160.0.120Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 05 минут

Занданшатар гэж мэдэн будилсан эргүү нөхөр тэтгэврийн зээл тэглэлээ,шинээр зээл цагаан сарын өмнө олгохоор банкны удирдлагуудтай тохиролцлоо гээд сайрхаад байсан,учирч болох эрсдлээ тооцоход яадаг юм.Сонгууль дөхөхөөр ахмадуудаар даажигнах юм.

202.21.109.120Хараал идмэрүүд   • 2020, 2 сарын 23. 11 цаг 05 минут

ЕР НЬ МОНГОЛЧУУДАД ТАНГАДЫН ****** ТАГТ НЬ ТУЛТАЛ ХҮРСЭН ГЭЖ ХЭЛДЭГ ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛТОЙ. Дээрээ идэж ууж эрх мэдэлд бялуурах, доороо мунхарч доройтон, цагаан сар хийж аваад л үхэхээр хэмжээнд очиж. Улс үндэсээрээ хийж гийгүүлсэн зүйл нэгээхэнч үгүй. Тун мөд тангад, төвд, манжуудынхаа араас түүхийн тавцангаас арчигдах үндэстэн монголчууд гэдэг нь тодорхой болж. Энэ хорвоо дээр ****** шилэт тангадын шар шашин зөвхөн энэ 4 үндэстэн дотор л дэлгэрснийг энэ хүмүүс мэддэггүй нь тун харамсалтай. Мөхөл сүйрэл нь дуудсаар бнда

66.181.182.254Зочин   • 2020, 2 сарын 23. 15 цаг 28 минут

ТАРХИ ТОЛГОЙ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ.

202.9.46.55сс   • 2020, 2 сарын 23. 11 цаг 04 минут

тэнэг монголчууд миний нам гэж. алуурчин хулгайч луувирчидийг уурсэдээ гаргичаад хохи чинээ малуудаа.

203.91.117.8Зочин   • 2020, 2 сарын 23. 11 цаг 02 минут

ХЭДЭН ХӨГШЧҮҮЛЭЭ ИЙМ БОЛГОСОН ТӨР ЗАСАГТАА ХЭЛ СЭТГҮҮЛЧ ГУАЙ

122.201.19.99зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 52 минут

Төрийн 3-өндөрлөг нь тэнэг болхоор ийм байна дааа 76-нь хятадын тагнуулууд шургалсан хэцүүч орон юмаа хөөрхий

192.82.74.182Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 45 минут

Zeel teglej zeel avaagui humuusee yalgavarlaagui bol iim baidald hurehgui bsn. Tor zasag buruutai

66.181.161.63Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 42 минут

Төр засгаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байхад зээл олгоно гэж хүмүүсийг бөөгнөрөл үүсгэж байгаа банкны удирдлагуудад Монгол төрийн бодлого, хууль хамаагүй юм байхдаа. Эсвэл зориуд санаатай хийж байгаа хорлон сүйтгэх ажиллагаа юу? Хатуу арга хэмжээ авч төр байдаг гэдгийг харуулах хэрэгтэй Хүрэлсүх сайдаа!!!!!!!!

202.9.46.57Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 33 минут

ХУЛГАИЧ ЛУИВАРЧИН ОФШОРЧИН ӨГЗӨГ ХҮЧИНДЭГЧ АЛУУРЧИДЫГ ТОЛГОИ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД ТЭДЭНТЭИГЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮИ ЯВЖ БАИГАА АРД ТҮМНИИ ӨӨРСДИИН БУРУУ ........БАНКИНД АЛАЛЦДАГШИГЭЭ ГАРААД ШУДАРГА БУС ЗҮИЛ ХИИДЭГ ЛУИВАРЧИДТАИ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭЭД ТЭМЦЭЖ БАИГАА ЗАЛУУСЫГ ДЭМЖЭЭД ХАМТ ТЭМЦЭХ НЬ ЯАСИИН

203.91.115.37зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 17 минут

хулгайч луйварчин еренхийлегч, уих- ын гишууд поп хурэлсух нарын сонгууль угтсан ажлын ур дун ядаад гарчигаа зев биччиж байлдаа

202.55.188.85Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 17 минут

Эндээс бид нэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Эрүүл сэтгэлгээний үүднээс аваад үзвэл гажиг гэмээр үйлдэл явагдаад байгаа биз дээ? Төр засаг хүртэл энэ явдлыг зохицуулах биш бүр дэвэргэж байгаа юм. Төрийн эрх баригчдад ч яахав өлөн зөлмүүн ходоодтой сонгогч хүн бол тэдний хувьд лабораторийн амьд хэрэглэгдэхүүн юм. Тэдэнд ийм л хүмүүс хэрэгтэй байдаг. Саналыг нь худалдаж авахад хэзээд хялбар байдаг болохоор. Гэхдээ бид өөр талаас нь харах хэрэгтэй байна. Бид яагаад ийм сэтгэлгээний гажигтай болов оо? Орлого байдаггүй. Гэтэл зарлага өсөөд байдаг

202.55.188.85Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 20 минут

. Яг энэ чинь шүү дээ. Байхгүй байгаа орлогыг нөхөж бид зарлагыг хаахын тулд эрүүл мэндээ хүртэл гаргуунд нь гаргаж байна. Ийм эрсдлийг хийх зүрх гаргаж байгаа хэрэг. Мунхаг зориг. Зээл авах гээд зогсож байгаа хүний хувьд бол энэ бас л зайлшгүй. Утсаа сунгамаар байдаг. Хүн байна даа энэ чинь цагаан сараар ганц ууц тавья л даа. Өнөө хүүхдүүдийн байрны зээл төлөх хугацаа хэтэрчихсэн. Гэх мэтчилэнгээр. Одоо үүнийг бүр алсаас нь харъя. Бид бүхнийг зайлшгүй, гарцаагүй байдалд оруулж буй энэ хэрэгцээ хаанаас гараад ирэв ээ? Бид бүхнийг зайлшгүй байда

202.55.188.85Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 23 минут

лд оруулж, юу ч хийхээс буцахгүй болгодог энэ хэрэгцээ. 00 цааснаас авахуулаад, утас, интернет, байр, машины зардал гээд энэ бүхэн? 90 онд бид ер нь 00-н цаас хэрэглэж байсан юмуу? Хүн амын бараг 90 хувь нь хэрэглэдэггүй байсан байх аа. Тэгсэн мөртөө тухайн үеийн Монгол улс хүн амынхаа хөгжлөөр нэг айхтар хол хаягдсан бол байгаагүй шүү дээ. Өнөөгийн энэ бүх соёлч хэрэглээ, технологийн дэвшлийн ололт болсон үнэтэй цайтай эд хэрэгслүүдийг бид худалдаж аваад бидний амьдралын чанарт хэр өөрчлөлт гарсан бэ? Орлогоо зарлагаасаа давуулахын тулд 35 м2

202.55.188.85Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 27 минут

гэрт амьдрах, 20 м2 түрээсийн сууцанд амьдрах, 45 м2 ипотекийн байранд амьдрах, 110 м2 тансаг сууцанд амьдарсанаар хэр бодитой нөлөөг бий болгосон бэ? Олсон нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хойд хормойгороо урд хормойгоо нөхөж явахад бенц унах, ланьд200 унах, эсвэл зүгээр 2 зээрдээрээ таваргах энэ бүхэн хэр нөлөөлж ялгардаг хэрэг вэ? Энэ бүхнийг бид бодож эрэгцүүлэх түүхэн мөчлөг дээрээ ирээд байгаа юм биш үү? П.Очирбатын эхлүүлсэн алт хөтөлбөр үнэхээр гайтай хөөтэй юм байжээ. Уг нь энэ санаачилгын үр дүн явсаар манай ДНБ-г 1 тэрбум доллараас 15

202.55.188.85Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 30 минут

тэрбум доллар болгосон юм шүү дээ. Хувь хүндээ хуваагаад 200 доллар хүрдэггүй байсан үзүүлэлтийг өнөө лавтай 4000 гаруй доллар болгочихоод байгаа юм. Энэхүү тоон талаас нь харвал үсрэнгүй хөгжил гэмээр. Гэвч бодит байдал дээр монголчууд дор бүртээ аз жаргалгүй, өрний хүүдийнүүд болцгоожээ. Энэ Очирбатын буруу юм уу, шинжлэх ухаан буруу тооцолдогийнх уу, эсвэл бидний сэтгэхүй ухамсарт байгаа хэрэг үү? Энийг л хулгана жилээс эхлүүлэн дор дороо бодоцгоож эхлэх болтугай, ионгол түмээн. Тэнхлүүн, цараатай явах үедээ хүн ер нь аливааг эрэгцүүлж бодох

202.55.188.85Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 34 минут

тун дургүй байдаг шиг байна. Чухам л олох гэж байгаа мөнгөний тоо л оюуны мэлмийг таг хаачихаад байдаг хэрэг юм болов уу. Тэгвэл бид бүхнийг модыг нь бариулж мэдэх их хямрал босгон дээр ирчихээд байна. Чухам л бид 30 жилийн өмнө ямар байсантайгаа дуртай ч дургүй ч дахин нэг нүүр тулах тун магадгүй болчихоод байна. Энийг завшаан болгоё. Бодож эрэгцүүлцгээе. Хамтдаа. Бид ер нь хаанаас эхэлсэн юм бэ? Очирбатын балаг уу, бидний буруугаар тогтсон сэтгэлгээний төөрөгдөл үү? Энэ л завшааныг ашиглаж мордохын хазгайгаа тэгшилж авцгаая.

192.82.74.240Mongol yalna   • 2020, 2 сарын 27. 14 цаг 59 минут

Mundag Hun tsetsetshevel uhaan ni shaldan baigaa ni haragdaj baina.Ichih nuur baidag Bol chi bushuuhan nuuree dar

66.181.161.86Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 05 минут

ЧУХАЛ ЧУЛАХ БИШ

66.181.190.78Зочин   • 2020, 2 сарын 23. 9 цаг 58 минут

Чухал гэдэг үгээ зөв бич.

150.129.143.187zochin   • 2020, 2 сарын 23. 9 цаг 54 минут

Zeelee avaad tsagaan saraa hiigeed hed n ch bolov tsaashaa harag . Tsagaan saraar neg sain tsadaj avaad uhe gej bga ym bna . Manai ene hogshchuul zaluuchuudaasaa doloon dor bolson ym bna lee .

202.179.26.168Зочин   • 2020, 2 сарын 23. 9 цаг 43 минут

Төрийн бодлого ийм байдалд оруулж байна даа

202.179.31.106Зочин   • 2020, 2 сарын 23. 9 цаг 36 минут

bankaa khaagaach

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.