Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын барилдаанууд өнөөдөр болсноор тэмцээн өндөрлөх юм. Манайхаас нийтдээ 6 бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана барилдах юм. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Луи Майтай барилдахаар учраа таарлаа.
Тэгвэл 100 кг-д Л.Отгонбаатар барилдаж байгаа. Тэрбээр D хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Унгар болон Швейцарийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +100-д О.Цэцэнцэнгэл, Б.Тэмүүлэн нар зодоглож байна. О.Цэцэнцэнгэл А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Солонгосын бөх Ким Мин Жонтай барилдана. Харин Б.Тэмүүлэн D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Итали болон Австрийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд О.Мөнхцэцэг барилдах учиртай. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Италийн Валерия Ферраритай барилдахаар учраа таарлаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Э.Гандиймаа барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Азербайжаны Ирина Киндзерскаятай барилдахаар оноолт таарсан. Эхний хоёр өдөр манай бөхчүүд 4 хүрэл медаль хүртсэн билээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хэзээнии мэдээ вэ минии бодлоор наад тэмцээн чинь дуусаа биздээ
иран тавдугаар байранд орсон тэр цэцэнцэнгэлийг шигшээгээс хас ямар л еедтэй юм байгаа аж ундэсний бееер арслангийн хэмжээнд барилдахыг нь л лав хараагуй дэг нутгийн арслан бадрахын болоод тувшинбаяр аваргын хелийн чигжий хуруунд ч хурэхгуй
Эрс амжилт нь буураад байгаа Отгонбаатар-100, Дагвасүрэн-81, Хэрлэн-66, Алтанбагана-90 зэрэг бөхчүүдийг шигшээ багаас хасмаар юм. Бэлтгэлээ хангаад гарвал тэр л биз. Хэрэг алга. Хүрэл медалиас өөр юм хүртэхээ байж дээ.
Нөгөө Иран гаралтай монгол бөх яасан бэ