2020 оны 2-р сарын 24
9 цаг 00 минут

Айл хэсэлгүй, гэр гэртээ сайхан шинэлээрэй

Өнөөдөр 17 дугаар жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1.  Монголчууд бидний үе уламжлал тэмдэглэж ирсэн уламжлалт Цагаан сарын баярын шинийн 1-ий өдөр.  Өглөө эртлэн босож, эзэгтэй нар мөнх хөх тэнгэр, өнөд гийн мандах алтан нарандаа цайн, сүүнийхээ дээжийг өргөж, эрчүүд зүг мөрөө гаргаж, уламжлалаа дээдэлж байгаа байх. Монголын цагаан сар ёс төр, уламжлал, хүндэтгэл дүүрэн болдог, болсоор ч ирсэн, одоо ч тийм л болж байгаа.  

Гэхдээ энэ жил л монголчууд нийтээрээ хариуцлагатай шинэлэх хэрэгтэй байна. БНХАУ-аас эхтэй шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахиныг айдас хүйдэст автуулж буй. Тэр дундаа Ази тивийг.  Хятад улсад өвчилж байгаа хүний тоо 80 мянга руу дөхөж, нас барагсад 2000-ыг даваад удлаа. БНСУ-д энэ өвчний халдвар эрчимтэй тархаж,  өчигдөр оройны байдлаа 600 давчихлаа. Нас барсан хүний тоо 5 болж нэмэгдсэн. Өнөөдөр өглөө хэд хүрсэн юм бүү мэд. 

Японд ч гэсэн зүгээргүй байгаа. Өвчлөл юу юугүй тархахад бэлэн байна.  Азийн 10 гаруй оронд энэ өвчин бүртгэгдчихлээ.  Харин одоохондоо Монголд энэ өвчин бүртгэгдээгүй. Бид тэнгэр заяатай, бурхан ивээдэг болохоор, Эзэн Чингис хааны сүр сүлд харж явдагтаа энэ өвчин бүртгэгдээгүй юм биш ээ. Төр засгаас яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, олон хүн бөөгнөрөх бүхий л боломжийг хязгаарлаж, хилээ хүртэл хаасны буян. ЭМЯ, эмч мэргэжилтнүүд нойр, хоолгүй, амралтгүй ажиллаж байна. Хууль сахиулах, хяналтын байгууллагуудын ажилтнууд ч өөр өөрсдийн чиглэлээр сайн ажиллаж байгаа. Тэр бүхний буян. 

Энэ өвчнөөс сэргийлж, идэвхжилийг бууртал тусчихалгүй, тараачихалгүй байх үүрэг одоо иргэн бидэнд ирээд байна. Төр хийх бүх ажлаа хийсэн. Цагаан сарыг хүртэл өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж, нийтийн тээврийг хүртэл зогсоолоо. Хөдөө орон нутаг руу явах бүх хөдөлгөөнийг зогсоолоо. Өөр яалтай билээ. Үлдсэн нь зөвхөн биднээс хамаарна. Өнөөдөр л , маргааш л бүгдээрээ тэвччихье.  Бужигналдахгүй, шавааралдахгүй байцгаая. Ганцхан жил ийш тийшээ жирийгээд байхгүй шинэлье. Аав, ээждээ очиж золгох нэг нь золгож л таарах байх. Бусдаар бол гэрээсээ гараад хэрэггүй шүү. Солонгост халдвар тарсан шалтгаан нь нэг эмэгтэйгээс үүдэлтэй гээд байгаа. Өөрөө том толгойлсон, эмнэлгийн байгууллага нь тоогоогүй гээд янз бүрийн л мэдээлэл гарч байна. Аль нь ч байсан гэсэн нэг хүнээс болоод олон хүн өвчин туссан нь тодорхой боллоо.

Тэгвэл манай улсад хэн нэгэн хэнэггүй нөхрөөс үүдэлтэйгээр өвчин тарахгүй л байх хэрэгтэй байна.  Хөдөө гадаа явах хөдөлгөөнийг хаачихаад байхад л бөөн бөөнөөрөө дайраад байгаа харагдсан. Өнөөдөр ч гэсэн бөөн бөөнөөр гарч давхиад, түгжрээд, шавааралдаад байв аа. Айл хэсэлгүй, гэр гэртээ сайхан шинэлээрэй. Ганцхан жил гэр гэртээ шинэлэллээ гээд Монголын уламжлал мохоо хутганы ир шиг болчихгүй дээ.   

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.119.42МОНГОЛ   • 2020, 2 сарын 25. 8 цаг 39 минут

ХЭСЭЦГЭЭГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОЙЛГОХГҮЙ ЮМ. БУСДЫГАА БОДОХГҮЙ ЮМАА ГЭХЭД ӨӨРИЙГӨӨ БОДОЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА

202.9.46.96Зочин   • 2020, 2 сарын 25. 7 цаг 56 минут

neg orkuud gesen humuus bugd ork bj

202.9.46.96Зочин   • 2020, 2 сарын 25. 7 цаг 56 минут

hen ch haana ch hol horio togtoogoogui bna

85.49.124.54Зочин   • 2020, 2 сарын 25. 0 цаг 29 минут

Udahgvi zahaasaa avahuulaad tojiigood ehelnee. Haramsaltai ni ene hvn turhtei orkuud yn gaigaar busad ervvl saruul uhaantai hvmvvs hohirno doo

202.126.89.188Зочин   • 2020, 2 сарын 24. 23 цаг 00 минут

Гэр бүлээрээ гоё дээлээ өмсөөд шинэлж байгаа улсууд нэг тийм бүдүүлэг тэнэгдүү харагдаад байна, хөл хорио тогтоосон байгаа шүү дээ гэж хэлмээр санагдаад

192.82.70.199Зочин   • 2020, 2 сарын 24. 21 цаг 57 минут

ЗА ТЭГЭЭД БАЛИАР ХӨӨРӨГ ГЭДЭГ ХИР ДААХИНД БАРИГДСАН БӨӨН ВИРУСНЫ ГОЛОМТЫГ ЗҮГЭЭР НЭГ ДОР ЭРЧИМТЭЙ ТАРААЖ ӨГЖ БАЙГАА БАЙХДАА ЭНЭ ЗАВААН ЮМАА ОДОО БОЛИО !!! ЭНЭ БОЛ МОНГОЛ СОЁЛ Ч БИШ !!! САЙХАН ДӨНГӨЖ ХИЙСЭН БУУЗААР ДААЛИАД БОЛНО ШД

202.126.89.243Od   • 2020, 2 сарын 24. 17 цаг 55 минут

Zavaan orkuud neeree xeze ch ym oilgoxgui bxaa.Ix mongol xoroolold xaa saigui gadaa changa changa shijgiin xanialgaad l baaxn deel umssun balai orkuud ix ail xesch bnaa.Xarxaas durgui xurex ym.Estoi ork n yalgarana gsn unen ym bna.

182.160.0.124Зочин   • 2020, 2 сарын 24. 16 цаг 06 минут

manai aiamagtl law buun buunuuruu ymarch maskggui humuus ineeldej huhrulduudl heseed baindag manaid ymarch uwchin baihgui ym bishuudee baisan ch yah ch ugui ym bishuu gejl harlaa manai hadam tal tsgaan sar hiij bina irehgui bol gomdood uilj baina geed l ywah gej baindaa ochihgui bol barag uheh ym shig baina ene virusees umnu barag uhehnee ochihoosdoo

202.126.88.160Зочин   • 2020, 2 сарын 24. 15 цаг 28 минут

Өлгийтэй хүүхдээ тэвэрээд 2 жаахан хүүхдээ дагуулцан маскгүй хүмүүс айлаас гарч ирээд одоо тэр ахындаа очицгооё гэхийг 2 нүдээрээ харлаа ямар өрөвдөлтэй юмаа

202.9.40.9Зочин   • 2020, 2 сарын 24. 13 цаг 56 минут

sem xeseed bx shg bxiin

103.26.193.33Zochin   • 2020, 2 сарын 24. 13 цаг 47 минут

Hvmvvs ail heseed l bnooo

202.126.89.4зочин   • 2020, 2 сарын 24. 20 цаг 42 минут

Хүний мууд дуртай тэнэг гэдэг нь

85.49.124.54Зочин   • 2020, 2 сарын 25. 0 цаг 24 минут

Chinii ah dvv turul sadan chini nas baraad ehelbel wu geh bol?

24.19.4.149Зочин   • 2020, 2 сарын 24. 13 цаг 04 минут

Unuudur ugluu hed hurtsiin buu med.

103.212.117.248Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 55 минут

Гандангийн үрэлтэй нь айл хэс

202.9.40.164Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 08 минут

иргэд хуулиа дагаад гэртээ л байж байна харин энэ тор засаг удирдаж байгаа хумуус иргэдээ уруу татаж элдэв мэндчилгээ явуулахаа болино уу

182.160.0.124Зочин   • 2020, 2 сарын 24. 16 цаг 07 минут

manai end heseedl ineeldeed ywj baindag

103.229.122.226зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 47 минут

Гэртээ байгаа хүн бараг алга даа Бүгд золгууд хийнэ гээд машинаа унаад гарцгаалаа Ёр нь монголчуудын ихэнх нь архичид мулгуйнууд болсон баяр ёслол болгон архичид мулгуйчуудийн л баяр болж хувирсан шүү дээ Төр нь үүнийг мэдсээр байж энэ аюулт тахлын үёд тэднийг дэврэгээд л юу л болох гээд байна даа

103.26.193.33Зочин   • 2020, 2 сарын 24. 13 цаг 47 минут

Tiim bn

139.5.217.58Зочин   • 2020, 2 сарын 24. 11 цаг 43 минут

Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, түмэн олныхоо эрүүл энхийг үнэн сэтгэлэсээ хүсч байгаа болохоор гэртээ шинэлж байна оо. Энэ жил харин анх удаагаа өглөө аажуу уужуу тайван сайхан баярлаж үзэж байна аа. Хэзээ цагаан сараар эмэгтэй хүмүүс зурагт үзэж байлаа даа. Хүн рүү олигтойхон ч харах завгүй өөд уруугүй хоол цай хийгээд баярын сүүлийн өдрийн орой л амасхийдэг билээ. Энэ жил үнэхээр сайхан тайван, амар байна. Цаашдаа ч ингэж жишиг болгомоор юм байна шүү

182.160.0.124Зочин   • 2020, 2 сарын 24. 16 цаг 09 минут

hiihgui geed gertee shinelj baital hadam tal duudaad buun ym bolloo tur zasgiin shiidwer iim baina getel baragl uheheeree ailgalaa ochihoos uur argaggui bolloo

103.57.92.100Зочин   • 2020, 2 сарын 24. 13 цаг 50 минут

Xarin tiim

122.201.24.252Зочин   • 2020, 2 сарын 24. 11 цаг 20 минут

Төр засгийнхаа шийдвэруудийг хундэлж уургээ гуйцэтгэж байгаа ард тумнийхээ төлөө ажиллаж байгаа хумуустээ цагаан сарын мэнд хургэе

202.9.40.170Zochin   • 2020, 2 сарын 24. 10 цаг 43 минут

Иргэд болж бүтэхгүй зүйл зөндөө л хийсэн харагддаг,гэтэл энэ жил цагаан сараар золголгүй бол болохгүй мэт юмыг ном журмаар нь хийх гэж байгаа мэт дайрч буй нь гайхалтай, эрүүь байвал золгох цаг хангалттай гарна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.