“Чингис хаан” олон улсын нисэх буудал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчид болон нисэх буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийг орох, гарах хаалган дээр хянан халууныг хэмжин давхар ажиглалт хийж байна.
Олон улсын болон орон нутгийн нислэгийн зорчигчдыг мөн термокамераар халууныг хэмжиж байна. Өнөөдрөөс эхлэн тус буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй болов. Зөвхөн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна.
Эх сурвалж: montsame.mn
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ard irged 3 xonogiin umnuus buyu yag tsagt n Solongosiin nislegiig zogsoj uguxiig social orchnoor tur zasgaas xussen bolovch tsagt n yaraltai arga xemjee avch chadsangui. Odoo xuvi xaya xaash ergexiig xuleex l uldlee!!!!
өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг монгол зүйр үг мэдэх үү баахан солонгос нэвтрүүлсэн хойноо худлаа ажил хийсэн болж байна уу