2020 оны 2-р сарын 24
11 цаг 30 минут

ЭЯМ: Солонгосоос ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд байрлах эмнэлэгт тусгаарласан

ЭМЯ-аас шинэ төрлийн коронавирусийн талаар хийх ээлжит мэдээллээ өглөө. Мэдээлэлд ЭМЯ-ны удирдлагууд, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар оролцлоо. 

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж эхэллээ.  Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 29 оронд өвчлөл бүртгэгдсэн. Тэр дундаа монголчуудын хамгийн их амьдардаг Солонгос улсад 700 гаруй өвчлөлийн тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс дор бүрнээ үүргээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. БНСУ-аас өдөртөө 600-гаас 1000 хүн ирдэг.  Гэхдээ ирсэн хүмүүс маш их хүндрэл учруулж байна. Гэрийн хаягаа буруу хэлэх, шууд хөдөө явах. 14 хоног гэртээ тусгаарлагдаж байхыг сануулж байхад айл хэсэх ч тохиолдол гарсан.  Дэлхий нийтээр хаанаас, ямар хүнээс авсан нь мэдэгдэхгүй өвчилж эхэлсэн. Бүр цар тахал болох хэмжээнд хүрчихээд байна. Тиймээс дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч чадсан. Тиймдээ ч хоёр сар гаруйн хугацаанд энэ өвчлөл Монголд бүртгэгдэхгүй байлаа. Цаашид ч бүх нийтээрээ сайтар хамгаалж, иргэд үүргээ ухамсарламаар байна" хэмээлээ.  

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 223-аар нэмэгдсэн.  Нас баралт 21-ээр нэмэгдсэн байна. БНСУ-д сүүлийн 3 хоногт шинээр 446 тохиолдол бүртгэгдсэнээс 326 нь буюу 73 хувь нь сүмийн цуглаантай холбоотой тархсан.  Вирусийн эсрэг эм, вакцин гараагүй тохиолдол хамгийн найдвартай арга бол урьдчилан сэргийлэх.  Амьсгалын замын өвчлөлтэй болсон тохиолдолд амны хаалт зүүж, бусдыгаа эрсдэлээс хамгаалахыг дахин сануулж байна. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ДЭМБ-ын Ерөнхий захирал халдварын тархалтыг зогсоох боломж хумигдаад байгааг сануулж байна.  Ливан, Израиль улсуудад сүүлийн хоногуудад өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байхыг сануулж байна.  Бид Солонгост байгаа иргэдийн группээр дамжуулж, мэдээлэл өгч ажиллаж байгаа.  Мөн бүх шатны хүрээнд мэдээлэл өгч, 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Засгийн газрын нөөц сангаас гаргасан 4.2 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслийг аваад, ажиллаж байна. Мөн халдвар гарсан тохиолдолд яаж ажиллах талаар төлөвлөгөөгөө бүрэн гаргачихсан.   Солонгосоос ирсэн 17 иргэнийн Жаргалантын аманд байрлах эмнэлэгт тусгаарласан. Тусгаарлалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. 

Эмчилгээг дэлхий нийтээрээ л хайж, туршиж байгаа. Одоогоор зөвхөн эмнэлзүйн судалгаагаа хийж л байна. Япон улс энэ вирусийн эсрэг эмчилгээнд зориулж 10.3 тэрбум иен төсөвлөөд ажиллаж байгаа юм билээ. Эцэст нь сануулахад, иргэдийн ухамсар л хамгийн чухал байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүнээс вирус илрээгүй. Өчигдөр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор ирсэн 7, өмнө нь ирсэн байсан 1, нийт 8 хүнийг тусгаарлаад, хянаж байна. Сая БНХАУ-д цагаан сарын баяр болсноос үүдэлтэй энэ өвчин тархсан.  Тиймээс манай иргэд ч гэсэн цагаан сарын өдрүүдэд айл хэсэхгүй, бөөнөөрөө цуглахгүй, сар шинийн өдрүүдэд гэртээ байхыг уриалж байна.  Манай улс маш цөөн хүн амтай, нягтрал багатай учраас зохицуулах боломж байгаа. Засаг төрөөс гаргасан зөв шийдвэрүүдийг биелүүлэхэд л энэ вирусийн өвчлөлийг давж гарна" хэмээлээ.  

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.175з   • 2020, 2 сарын 24. 21 цаг 59 минут

солонгос руу нь буцаагаач . эрүүл хүмүүсийг золгуулахгүй гээд хориод байж өвчтэй солонгосуудыг оруулаад байх юм ямар учиртай юм бэ

66.181.161.10зочин   • 2020, 2 сарын 24. 20 цаг 37 минут

17-н хүн тусгаарлалаа гэх шиг үлдсэн үхрүүд нь өвчин нь нууц үедээ халдвар тараагч болчихсон манаргаж яваа юм биш үү нэр төдий зүйл хийж өөрсдийгөө рекламдаад та нар өөрсдийнхөө чадвараа хараач нэг бол бүгдийн тусгаарлахад тийм дарга саад болж байна нэж ил тод зарлаач

192.82.75.138зочин   • 2020, 2 сарын 24. 17 цаг 50 минут

хамгийн шалгарсан арга бол хаалттай улс орон, хот, нутаг, айлууд болж тусгаарлах шүү. цагаа олж яаралтай шүү.

192.82.68.239Зочин   • 2020, 2 сарын 24. 17 цаг 12 минут

Наад нэг зарим нэг үхэр монголууд чинь онгоцонд орохдоо шалгуулахгүй зугтаагаад онгоцонд орж байна гэсэн шүү арчаагүй тэнэг малнуудыг хариуцлага тооцох хэрэгтэй шүү.

192.82.71.233Зочин   • 2020, 2 сарын 24. 16 цаг 02 минут

Shuud hileer oruulahgui butsaaya ... bur golomtoos irsen bhad

103.229.120.122Монгол   • 2020, 2 сарын 24. 15 цаг 50 минут

Тэнэгийн дотор уужуу гэж яана даа. Хэрэв Солонгосоос ирэхдээ вирус тээгээд ирсэн бол чи... Хэлэх үг ч алга

222.111.228.138Зочин   • 2020, 2 сарын 24. 14 цаг 55 минут

нас барсан хүн 21 биш 7шүү. Эмчлэгдсэн нь 22болоод байна. Мэдээлэлээ зөв өгөөчээ.

66.181.161.6Зочин   • 2020, 2 сарын 24. 14 цаг 32 минут

Хариу нь эрүүл гарсан хүмүүс өөртөө хяналт тавьж анхаарах.Эмнэлгийн байгуулагатай холбоотой байна шүү.Гадны ямар ч хүнийг бүү оруул.тухайн улсад нь мэдэгдэх. Монгол хүн үүргээ ухамсарлан халдвараас урьдчилан сэргийлэе.Тусгаарлагдсан гадны хүн байгаа бол шууд буцаах хэрэгтэй.Хийморлог Монголд халдвар бүү орогтун гэж үргэлж залбирч байна.

202.9.46.93Энхээ   • 2020, 2 сарын 24. 13 цаг 55 минут

хилээ хаагаач.

192.82.78.158Зочин   • 2020, 2 сарын 24. 13 цаг 11 минут

Солонгос болон тэд нарт хайртай тэнд байгаа гарууд тэндээс наашаа бүү ир хэзээ ч монгол руу бүү ирээрэй мөнгөө тэврээд үхцгээ

175.223.21.223Зочин   • 2020, 2 сарын 25. 6 цаг 01 минут

Яасан виз гараагүй юу хахаха. Чи ч бас явах боломжтой бол үхэх гэж байгаа юм шиг явна шд

202.126.89.40Монгол   • 2020, 2 сарын 24. 13 цаг 03 минут

За одоо согоос ирж бййгаа хүмүүс дээрээ маш өндөржүүлсэн тусгаарлал хййхгүй бол согоосл орж ирэх магадлал маш өндөр болчлоодоо. Нууц үедээл ороод ирнэ.

103.57.93.68Гэрийн эзэгтэй   • 2020, 2 сарын 24. 12 цаг 50 минут

Анхааруулаад байхад үйлдлээ хянаж зогсоож чадахгүй байх нь аюулд хүргэдэг. Монголчууд бусдад найр тавьдаг хэнэггүй зангаасаа болж хэтэрхий холилдож хутгалдаж хоорондоо уусаад хүнд шаардлага тавьж чаддаггүй, алдаа дутагдлын хажуугаар чимээгүй өнгөрдөг. Манайх айлчин хүлээж авахгүй гэж зохих шаардлага тавьж яагаад чадахгүй байгаа юм бэ?. Өөртөө болон өрөөл бусдад гай болдогоо энэ хулгана жилээс болцгооё.

182.160.35.165Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 42 минут

Цагаан сараар бөөгнөрөхгүй бай л гэх юм. Энэ чухал ч хамгийн аюултай зүйл нь солонгосоос ирж байгаа хүмүүс боллоо. Солонгост хүмүүсийн нягтрал ихтэй, наад зах нь метрогоор хэдэн зуун сая хүмүүс зорчдог, халдвар тараах эрсдэл маш өндөр. Тэр байтугай халуун хэмжих юу ч биш болоод байна. Халууны эм уучихаад орж ирээд байна гээ биз дээ. Одоо та нар ярьдаг юмаа арай өөр түвшингийн юм сэтгээд ярьцгаа. Өчнөөн хоног бөөнөөрөө цуглахгүй, хэдэн ор гаргачлаа гэсхийгээд л .

103.57.95.47Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 36 минут

golomtmoos neisleg avahaa boliocheee

103.57.93.68Гэрийн эзэгтэй   • 2020, 2 сарын 24. 12 цаг 35 минут

Гадуур хүмүүс хүүхдүүдээ дагуулчихсан айл хэсэж байгаа нь цонхоор харагдаж байна. Хүмүүсээ гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөдөө эрсдэлд оруулахгүйн төлөө төр засгийнхаа гаргасан дүрэм журмыг чандлан сахиж иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлээчээ.

68.146.199.167Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 23 минут

Erunxii said xojimdoj uureg uguugui bgaasai gej naiday!!!

103.57.95.47Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 23 минут

onts bdal togtooson ornoos nisleg hvleej avahaa boliochee,, bidch 3han say shvvdee

202.9.47.26Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 17 минут

СОЛОНГОСЫН НИЛЭГ ЗОГСООХ. ЭНД ИРЧИХЭЭД ТЭНЭЖ ЯВАА ХYМYYС Л ГАЙ БИТГИЙ АВЧИРСАН БАЙГААСАЙ

103.57.95.47Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 09 минут

busdiigaa bomoor yumdaa.ger bvld ni haldaad tarhval so yavsnaas iisen yumbolnoshdee,uhamsartai bai gj buuhadni yaria hiigeechee,,so,n svmiinhnig oruulj bolhgvishdee,,tsuglaad haldvar avsan bgaadadaa,,bid tsuuhvvleeshvv,,so chyahav 50say

64.53.234.130Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 06 минут

orood irchihsen yum baina gej oilgoloo arisaa hamgaalah nuhee uhatsgaagaad ehellee

64.119.16.214мэдэх юм алга   • 2020, 2 сарын 24. 12 цаг 01 минут

энэ хүндрэл учруулаад байгаа малнуудыг дураар нь байлгаж байхаар хорьж болдоггүй юмуу үүний цаан үндэсний аюулгүй байдал яригдаж байхад тэгээд ингээд байна гэж байхаар сонин л юм . гэртээ бай бай гээдл гэртээ л байнш дээ айл хэссэн юм алга харин гол асуудал солнгосс ирж байгаа хүний өөрийнгүй хүмүүс болчихоод байна

192.82.67.175з   • 2020, 2 сарын 24. 11 цаг 39 минут

балайраад байгаач Солонгосоос яах гэж хүн оруулаад байгаа юм бэ хамаг амралт бузарлаад хаячихлаа дараа нь наана чинь орсон хүн өвдөнө ш дээ

66.181.161.41АТБ   • 2020, 2 сарын 24. 11 цаг 38 минут

Та нар аягүй сонин юмаа айл хэсхгүй шүү л гээд нэг үгээ хичнээн давтах юм үүнд төрийн төмөр нүүр гаргаа айл хэсвэл зөрчлийн захиргааны хуулиар торгоно гээд зааж өг энэ балай эх орон нь хэцүүдлээ гээд зайлцгаасан новшнууд ирэхээр хууль сахиул юун гэр гэрт нь буцааж нэгдсэн журмаар тусгаарлаж гарах зардлыг нь төлүүл үхсэндээ шийрэгнээд байгаа юм чадахгүй бол Сарангэрэл сайдаар удирдуул тэр хүн чадна

103.229.121.69Иргэн   • 2020, 2 сарын 24. 11 цаг 37 минут

Иргэнд засаг төрөөс гаргаж байгаа шийдвэрийг биелүүльеэээ

202.70.34.70Монгол   • 2020, 2 сарын 24. 11 цаг 37 минут

СОЛОНГОСЫН БӨӨН ЖУУЛЧИД Е-МАРТАД МАСКГҮЙ ЯВЖ БАЙНА. ДАЛД ВИРУС ТАРААГЧИД ЗОРИУД ОРЖ ИРСЭН ЮМ БИШ БИЗ??????

103.57.95.47Зочин   • 2020, 2 сарын 24. 12 цаг 07 минут

e martaar oroltgviee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.