Францын Лиг-1-ийн 26 дугаар тойргийн хүрээнд "ПСЖ" клуб талбайдаа "Бордо"-г 4:3-аар буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Эдинсон Кавани нэг гоол оруулсан. Ингэснээр 33 настай Уругвай довтлогч "ПСЖ" клубын төлөө бүх тоглолтод 200 дахь гоолоо орууллаа.
Тэрбээр 298 тоглолт хийхдээ 200 гоол оруулж байгаа нь энэ юм. Тэрбээр Лиг-1-т 138, Аваргуудын лигт 30, Францын цомын тэмцээнд 32 гоол оруулсан байна. Мөн тэрбээр "ПСЖ" клубын бүх цаг үеийн мэргэн бууч юм.
Клубын түүхэн дэх шилдэг 10 мэргэн бууч:
1. Эдинсон Кавани - 200 гоол
2. Златан Ибрагимович - 156
3. Педро Паулета - 109
4. Доминик Рошто - 100
5. Мустафа Далеб - 98
6. Франсуа М’Пеле - 95
7. Сафет Сушич - 85
8. Килиан Мбаппе - 84
9. Анхел Ди Мариа - 81
10. Раи - 72.
Сэтгэгдэл бичих