Энэ сарын 19-ний өдөр БНСУ-ын Парламентын ордонд нэгэн арга хэмжээ болсон юм. Энэхүү арга хэмжээнд оролцсон Солонгосын багш нарын холбооны Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор парламентын гишүүдийг халдвар авсан байж болзошгүй гэх хардлага бий болсон байдаг. Тиймээс өчигдөр 18.00 цагаас эхлэн 24 цагийн турш Парламентын ордонг хааж ариутгал хийсэн аж.
Мөн тухайн арга хэмжээнд оролцсон парламентын гишүүдийг шинжилгээнд оруулсан байна. Тодруулбал, БНСУ-ын Үндэсний Ассемблейн гурван гишүүний шинжилгээний хариу сөрөг буюу вирусийн халдваргүй гэж гарчээ. Үндэсний Ассемблейн халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ өнөөдөр дууссан ба маргааш өглөө 09.00 цагаас хэвийн ажиллаж эхэлнэ.
БНСУ, Сөүл хот
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Их хурлын нэг гишүүн халвар авсан нь тогтоогдсон шдээ. Түүнээс болоод хурлын танхимаа ариутгалд оруулсан