2020 оны 2-р сарын 27
10 цаг 37 минут

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хүн бүр хувийн сахилга баттай байцгаая

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая.

Нөхөж баршгүй хохирол учруулж буй шинэ коронавируст халдвар дэлхий дахиныг түгшээж байна. Өнөө өглөөг бид “Шинэ коронавируст халдвар 42 улсад бүртгэгдэж, халдварын улмаас 2800 орчим хүн нас барлаа” гэдэг харамсалтай мэдээгээр угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд төрийн удирдлага, шат шатны байгууллага шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч, олон нийт түүнийг дагаж мөрдсөний үр дүнд коронавируст халдвар манай улсад бүртгэгдээгүй байгааг Та бүхэн мэдэж буй биз ээ.

Гэсэн ч та бид коронавируст халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй хэмээн сэтгэл амарч болохгүй өдрүүд үргэлжилж байна.

Хөрш зэргэлдээ улсуудад вирусний тархалт идэвхтэй хэвээр байгаа энэ цаг үед та бид сонор сэрэмжээ улам чангатгаж, хүн бүр хувийн сахилга баттай байж, гэр бүл, хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалах нь чухал байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс эдгээр өдрүүдэд байнгын үйл ажиллагаатай байж, коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд зохих шийдвэрүүдийг цаг тухай бүрт гарган ажиллаж байна. Үүний зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид болон төрийн захиргааны байгууллагын алба хаагчид та бидний төлөө өөрсдийн гэр бүл, хайртай хүмүүсээ орхин цаг наргүй ажиллаж буйг Нийслэл хотын иргэд маань харж, сонсч байх аа.

Нийслэл хотын иргэнд үүрэг, хариуцлага, эрх бий. Вирусний халдвараас сэргийлэхэд Нийслэлчүүд та бүхний оролцоо тун чухал. Иймд нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхнийг үүргээ ухамсарлаж, Эрүүл мэндийн яамнаас хүргэж буй заавар зөвлөгөөг ягштал мөрдөж, өөрийгөө болон бусдыгаа коронавируст халдвараас хамгаалахыг хичээнгүйлэн хүсье.

Нэг дор олуулаа цуглах, ах дүү нараараа айлчлах, амны хаалт зүүхээс татгалзах нь гэр бүлээ эрсдэлд оруулж буй гэдгийг та бүхэн ойлгоорой.

Таныг их хотын иргэний үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаална гэдэгт итгэж байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.68Гэрийн эзэгтэй   • 2 сарын 27. 11 цаг 13 минут

Хүмүүсийг шаардлагагүй байж айл хэсэх, найз нөхдийнхөөрөө орж гарахыг нь хориглох хэрэгтэй. Зарим том толгойтой, эх захгүй, дураараа авирлаж, нийтийн хэв журам байнга зөрчиж амьдраад сурчихсан, амьдралын буруу зуршилтай хүмүүс гэр орондоо хүмүүс цуглуулж гэр бүл, ах дүү, албан газар, эргэн тойрныхондоо хал балтай байна. Энэ нь бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж эрсдэлд оруулж байгаагаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй агаар нэг биз дээ.

Шинэ мэдээ

Тусгай үүргийн онгоцоор ирсэн Аса аварга тусгаарлах газрыг голж, албан хаагчдад хүндрэл учруулжээ9 цаг 52 минутын өмнөЖүжигчин Jack Black нүцгэн "Карантины бүжиг" хийлээ4 сар 3. 17:55Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ4 сар 3. 17:50Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ4 сар 3. 17:45Цусны ерөнхий шинжилгээгээр 50 төрлийн хорт хавдрыг илрүүлнэ4 сар 3. 17:40"Таны заавал сонсох 500 цомог" №403 Lynyrd Skynyrd4 сар 3. 17:35Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ4 сар 3. 17:31Крис Полын энэ улирлын шилдэг тоглолтын бичлэг (2019-20)4 сар 3. 17:30Бельгийн лигийг өндөрлүүлэхээр санал нэгдэв4 сар 3. 17:25Google 3D амьтан хэрхэн гаргах вэ4 сар 3. 17:20Гэрийн тусгаарлалт гарсан иргэдийн анхааралд4 сар 3. 17:15Орон орны цар тахлын үеэрх оршуулгын үйлчилгээ4 сар 3. 17:10Ө.Энхтүвшин: АНУ, Европоос дамжин ирсэн өндөр эрсдэлтэй иргэд өнөөдрийн нислэгээр ирлээ4 сар 3. 17:06Японы Засгийн газар орлого нь буурсан иргэддээ дэмжлэг үзүүлнэ4 сар 3. 17:05Боксын спортын талаарх хүмүүсийн боддог буруу ойлголтууд4 сар 3. 17:00Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ4 сар 3. 16:59Багийн онгоцоор 1,2 сая ширхэг маск тээвэрлэн ирэв4 сар 3. 16:55ВИДЕО: Дроноор гал унтраадаг болжээ4 сар 3. 16:50Фото мэдээ: “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтын тайзны ард...4 сар 3. 16:45Малын хорогдол хоёр дахин нэмэгджээ4 сар 3. 16:40МАН: Бүлгийн хурлыг онцгой комиссын шаардлагын дагуу зохион байгуулна4 сар 3. 16:38Хэрхэн харшлаас урьдчилан сэргийлэх вэ4 сар 3. 16:35Үндэслэлгүй шийдвэрээр Нийслэлийн АН-ыг Л.Түвдэндорж гартаа оруулсан уу 4 сар 3. 16:30Дотоод ертөнцдөө тогтвортой хүн ганцаардлыг мэдэрдэггүй4 сар 3. 16:30ВИДЕО: ТИК ТОК дээр "Naked Challenge" нэртэй шинэхэн чалленж давалгаалж эхэллээ4 сар 3. 16:252020 оны хавар, зуны шилдэг сонголтууд4 сар 3. 16:20“Toyota” компани Япон дахь үйлдвэрүүдээ түр хаана4 сар 3. 16:15Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаан болдог4 сар 3. 16:10Хуульч Х.Бат-ялалт хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна4 сар 3. 16:05Гараа зөв угааж хэвшицгээе!4 сар 3. 16:05
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.