Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед Монгол Улсын прокурорууд өөрсдийн санаачилгаар нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа. Тэгвэл өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин прокуроруудын төлөөллийг Төрийн ордонд хүлээж авч уулзаж, баярласан талархсанаа илэрхийлсэн юм.
Прокурорын төлөөлөл "Засгийн газар, УОК-оос энэ өвчнийг Монголд оруулахгүй, тархаахгүй байх чиглэлээр өдөр шөнөгүй ажиллаж байгааг дэмжиж прокуроруудын санаачилгаар нэг өдрийн цалингаа хандивлаж байна" хэмээлээ.
Харин Шадар сайд Ө.Энхтүвшин "Дэлхий нийтийг түгшээж байгаа шинэ коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжиж та бүхэн нэг өдрийн цалингаа хандивлаж, түүчээлж байгаад баяртай байна. Баяр хүргэе. Шинэ төрлийн коронавирусийн тархалт маш хурдацтай байна. Өчигдөр дэлхийн 33 оронд бүртгэгдлээ гэж байсан бол өнөөдөр өглөө 42 болоод нэмэгдчихлээ. БНСУ-д хоногтоо 136 орчмоор халдвартай хүний тоо нэмэгдэж байсан бол одоо 370 гаруйгаар нэмэгдэж эхэллээ. Энэ нь вирусийн тархалт ямар хэмжээнд байгааг харуулж байна. Монголд одоогоор энэ өвчин бүртгэгдээгүй байгаа нь Төр засаг яаралтай шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, иргэд ч сайтар дагаж мөрдөж байгаагийнх. Ийм хүнд үед бид бүгдээрээ, дээр доргүй хамтарч ажиллаж байж л аюулт өвчнийг давж гарна.
Сая цагаан сарын тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Иргэд маш сайхан хүлээж авч, дагаж мөрдөж байна. Постонд ажиллаж байгаа хүмүүсийг ч иргэд дэмжиж, цагаан сарын өдрүүдэд буузаа жигнээд, цайгаа чанаад авчирч өгч, дайлж байна гэсэн. Энэ бол үнэхээр сэтгэлээсээ дэмжиж байгаа хэрэг. Мөн төрийн байгуулагууд түүчээлээд, нэг өдрийнхөө цалинг хандивлаж байна. Хандивыг төрийн албан хаагчид, тэр дундаа эмч, мэргэжилтнүүдээ хамгаалах чиглэлээр зарцуулна. Чухам ямар үйл хэрэгт зарцуулснаа та бүхэндээ эргээд танилцуулах болно" хэмээлээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Yu ch gej surug yum bichsen prokuroruud turiin alba haagch nariig tuucheelj sain uils hiisen bn, udur shunugui ajillaj bga haldvartiin emnelgiinhen, ontsgoi bdal, tsagdaagiinhand mash tom tus hurgesen bn
Maash mundag shiidel bn.. Bohir mungu l gehiin.. Yahaaraa iim har baraan setgeltei bdiim be..comnii araas neg l hudlaa yarisan hvn.. Yag handiw tsugluulaad, tus dem bolson yumgvi bj ingej bolohgvi shdee.. Setgel gargaj bgaa hvmvvs dee bolon hicheen zvtgej bgaa turiin Alban haagchdaaraa baharhaj bnaa.. Mundag mundag
Бусад хүмүүс өөрсдөө сохор төгрөг ч өгч чадахгүй байж хуцахаа боличооч. Сайхан сэтгэлээр 1 өдрийн цалингаа өгч байна, болоо юм бишүү. Эргүү малууд их байхымаа.
Abilgachdaas sain ab
Хүний цалинг долигнож өгчээ
прокурорууд нэг өдрийнхийгөө өгчихлөө одоо шүүгчид нэг өдрийнхөө авилгыг өгчихвөл човоо л юм болно доо
saihan medee bn busad baiguullaguud ch gesen demjih bh
маш том нэмэр хандив ш дээ. амжилт
Бохир мөнгө
Прокурорууд болж бна ,бусад нь хэцүү ш дээ.Юу нь цалин үйлчлэгч нар бол үгүй бх .Эд нар чирэгдэж бгаа бх,
Сайхан мэдээ. Сайхан сэтгэл мандтугай. Хэрэг хийе гэж хийдэг хүн ховор байдаг. гэнэтийн гайгаар, хог шаарнуудын гүтгэлгээр хэрэгтэн болж хохирох тохиолдол гардаг. хууль шүүх нүдтэй байх ёстой. Тийм хүмүүсийг суллах хэрэгтэй! Ард түмэнд амьдрал хэрэгтэй!
мөнгөтэй гаруудад юу ч биш ямар цалингаараа амьдардаг биш
За яахав дээ. Өчүүхэн ч болтугай гэгээлэг зүйлд талархаа хө.