2020 оны 2-р сарын 27
14 цаг 42 минут

МХЕГ: Өнөөдөр өглөөний 3 нислэгээр ирсэн 31 иргэнийг тусгаарлаад байна

МХЕГ-аас хилийн хяналт, шалгалтыг чангатгаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МХЕГ-ын  Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Л.Дашмягмар,  бЭрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар нар оролцлоо. 

Хэвлэлийн хурлын эхэнд  МХЕГ-ын  Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Л.Дашмягмар "Өчигдөр УОК хуралдаж, БНСУ, Япон улс руу үйлдэх нислэлийг хоёр талдаа хориглосон. Өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас болж Японоос ирэх нислэг хойшилсон. Өнөөдөр үдээс хойш 258 зорчигчтой онгоц ирэх гэж байна. Энэ бол Японоос ирэх гэж байгаа хамгийн сүүлийн нислэг. Мөн Бангкокоос өнөөдөр өглөө нэг онгоц нисэж ирсэн. Үүнээс хойш түр хугацаанд нислэг байхгүй, хорьсон. Өвчний голомтот бүс нутгаас ирж байгаа зорчигдод хяналт тавих, тусгаарлах ажлыг хийж байна.  

Нийтдээ 3 нислэгээр ирсэн 31 зорчигчийг тусгаарласан. Үдээс хойш ирэх онгоцоор Солонгост байсан 38 зорчигч ирж байгаа гэсэн мэдээлэл байна.  ОХУ-ын авиа компаниудаас хоёр том нь л ОХУ-аас БНСУ руу нислэг үйлдэхээр болсон. Бусад жижиг нислэгийн компаниуд нь нислэгээ зогсоосон. Учир нь жижиг авиа компанийн онгоцоор БНСУ-д байсан иргэд дамжиж бусад орон руу явж байгаа.  Тийм учраас  ОХУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад хяналт шалгалтыг чангатгаж байна. Тухайлбал, Баян-Өлгийн болон Алтанбулаг, Дорнодын Эрээнцэвын боомтод хяналт шалгалтыг илүү чатгатгаж, хянаж байгаа" хэмээлээ. 

Тэгвэл МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "МХЕГ-ын хяналт, өндөржүүлсэн бэлэн байдал нэгдүгээр сарын 6-ы өдрөөс эхэлсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад 225 агаарын хөлөг буусан. Агаарын хөлгөөр 38 мянган зорчигч ирсэн байна. Төмөр замаар 105 мянган зорчигч Монголд орж ирсэн байгаа.  Нэгдүгээр сарын 6-аас хоёрдугаар сарын 27-ны өдрийн хооронд нийтдээ 30578 тээврийн хэрэгсэл, 136807 зорчигч орж ирснээс 161 тохиолдлыг хилийн боомтоор илрүүлсэн байгаа.  Үүний 130-ыг нь Буянт-Ухаа боомтынхон илрүүлж, хяналтад авсан. 

Өнгөрсөн хугацаанд 15 хүнийг буцаасан. БНХАУ, ОХУ-ын иргэд байсан. Өнөөдөр өглөөний ирсэн нислэгүүд нэлээд ачаалалтай байлаа. 30 сэжигтэй хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-д хүлээлгэж өгсөн. Тухайлбал, Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 136 зорчигч ирсэн. Үүнийг 115 нь монгол, 21 нь гадаад иргэн байсан.  Үүнээс бид хяналт шинжилгээ хийгээд, нийтдээ 15 хүнийг тусгаарласан.  Түр тусгаарлахдаа бид хилийн боомт дээрээ эхэлж халууныг нь шалгаж, асуумж авна. Явсан газруудын асуумжийг аваад, түр эрсдэлийн үнэлгээ хийгээд, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийнхнийг дууддаг. 

ХӨСҮТ-ийн баг ирж нарийвчилсан шинжилгээ хийгээд, АНУ-аас ирсэн 7,  Сингапур явсан Монголын 6, Сөүлээр дамжсан хоёр иргэнийг тусгаарласан. Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 14 хүнийг мөн тусгаарласан.  Италиас ирсэн 11, Солонгосоор дамжсан 3 хүн байгаа. Хамгийн сүүлд нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нэг иргэнийг хяналтад авсан. Энэ хүн Солонгост очиж, Сөүлээр явсан юм билээ. Ийнхүү нийтдээ 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. 

Түүнээс гадна, Солонгосоос ирж байгаа Монгол болон Солонгосын иргэд ОХУ-аар дамжиж, Алтанбулагийн боомтоор дамжиж орж ирэх гэж байна гэсэн мэдээлэл бий. Тэр дагуу бид хяналтаа тавьж, ажиллана.  Сүүлийн үед иргэд хаанаас ирж байгаагаа нуух тохиолдол байна. Тиймээс Эрүүл мэндийн асуумжид өөрчлөлт оруулж, хаагуур явснаа буруу мэдээлбэл Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болсон.  Өөрөөр хэлбэл, худлаа мэдээлэл өгвөл 50 мянган төгрөгөөр торгоно.  Зөвхөн нэг хүний буруутай үйлдлээс болж маш том эрсдэл үүсэж байна.  Тиймээс иргэд мэдээллээ үнэн зөв өгөхийг сануулъя" хэмээлээ.

Одоогийн байдлаар хойд хилийн боомтуудад бөөгнөрсөн асуудал байхгүй байгаа. Зорчих хөдөлгөөн багассан байгаа гэдгийг ч тэд хэллээ.   

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.252зочин   • 2020, 2 сарын 27. 17 цаг 38 минут

Үр хүүхэд ойр хавийнхан нь Элбэгдоржийг яалаа гэж хамгаалах бил ээ. Тусгай хангамж устгана гэж гарч ирээд хамгийн их хангамжтай тэнүүлч болсон нь бодит баримт.

66.181.189.228Хангай   • 2020, 2 сарын 27. 17 цаг 15 минут

МИАТ нислэгүүдээ зогсоосон. Туркиш манай авилгач түшмэдийн дэмжлэгтэй нислэгээ үргэлжлүүлсээр байна. Казахстанаар дамжин Солонгосоос хүмүүс ирэх магадлал маш өндөр. Энэ хоёр компанийн нислэгийг зогсоохгүй юм бол МИАТ-г зогсоох шаардлага байхгүй.

202.21.127.183зочин   • 2020, 2 сарын 27. 16 цаг 48 минут

Хилээ найдвартай хаагаачээ Хувийн бизнес байдаг юм уу ? Болиоч Эргэн тойрон хилээ хаагаач

202.21.97.30Зочин   • 2020, 2 сарын 27. 16 цаг 42 минут

МЭДРЭЛ СДАКУУДАА БҮХ НИСЛЭГЭЭ ХААГААЧЭЭ ЯМАР МЭДРЭЛ ЮМБЭЭ ХААНААС Ч ХАМААГҮЙ НИСЛЭГЭЭР ОРУУЛЖ ИРЭЭД БОЛООД БАЙГААН БОЛ БҮХ ЗАМАА НЭГЭЭЧ ТЭНЭГ МЭДРЭЛ ЮМУУ УХААН САНАА ЧИНЬ ЗЗҮГЭЭР ҮҮҮҮ АЙН

66.181.182.91Зочин   • 2020, 2 сарын 27. 15 цаг 35 минут

Оношлуур нь хэр найдвартай вэ.Солонгос Япон гэлтгүй бүх хилээ хаавал яасан юм бэ.Энэ өвчин ороод ирвэл манайх хэцүүднэ шүү.Бид чинь Хятад Солонгосыг бодвол дэндүү цөөхүүлээ шүү

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 2 сарын 27. 15 цаг 17 минут

МОНГОЛД ДОТООДДОО ХАЛДВАР ГАРААГҮЙ БАЙХАД ОРУУЛЖ ГАРГАХГҮЙ БАЙГАА ХЭРНЭЭ ГАДААДААС ХАЛДВАРТАЙ ГАЗРААС БОЛОХООР АГААРААР ОРУУЛЖ ИРЭЭД БАЙГААГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. АГААРЫН ХИЛЭЭ ХААЛАА ГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ, ХААГААГҮЙ БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ? ВИРУС ДОТРООСОО БИШ ГАДНААС Л ОРЖ ИРНЭ ШҮҮ ДЭЭ, ЭНД БОЛОХООР НИЙТИЙН ТЭЭВРЭЭ Ч ЯВУУЛАӨХГҮЙ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН БАЙЖ ГАДААДЫН НИСЛЭГИЙГ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ ЮМ??? ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ???ОРУУЛЖ ИРЭЭД Л ХЭЧНЭЭН ОЛОН ХҮН ТУСГААРЛАЖ БНА? ДАЛД ҮЕ ГЭЖ БДАГ ГЭСЭН? ГАДНААС ХҮН ОРУУЛЖ ИРЭХЭЭ БОЛЪЁООО???

103.229.121.120zochin   • 2020, 2 сарын 27. 15 цаг 14 минут

500000 bolgo

68.146.199.167Зочин   • 2020, 2 сарын 27. 15 цаг 03 минут

Torguuli n baga bna. Xoridog umuu ysvjiin!

103.57.92.250Зочин   • 2020, 2 сарын 27. 15 цаг 00 минут

Наад тэнэмэлүүд чинь улсын төсөвт их дарамт учруулж эхлэлээ дээ. Тусгаарлах бүх зардлыг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргах хэрэгтэй.

66.181.182.73Зочин   • 2020, 2 сарын 27. 14 цаг 49 минут

gariin vseg zuruulaad.sain asuuh heregteishvv,,torguulini baga yumshg b.adaa,,heneggvi tenedeg hvmvvs bh yum

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.