Европа лигт Английг төлөөлж байгаа гурван багаас хоёр нь шөвгийн 16 руу орлоо. Харин "Арсенал" клуб талбайдаа Грекийн "Олимпиакос"-т 1:2-оор хожигдсоноор энэ тэмцээнээс мултарч байна. Эхний тоглолт Грект болоход "Арсенал" өрсөлдөгчөө талбайд нь 0:1-ээр хожсон. Гэвч талбайдаа 2 гоол алдаж, хэдийгээрээ 2:2-оор тэнцсэн ч "Олимпиакос" цааш шалгарлаа.
Айлын талбайд олон гоол оруулсан учир Грекийн баг хүчтэй өрсөлдөгчөө хожиж, дараагийн шат руу орлоо. Энэ удаагийн тоглолтын 53 дахь минутад Сиссе гоолдож, "Олимпиакос" тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч 113 дахь минутад Абумеянг унаж татаж гоолдож, нийлбэр дүнг 2:1 болгосон юм. Харамсалтай нь "Арсенал"-ынхан үлдсэн хэдхэн минутад хамгаалж чадалгүй, 119 дэх минутад гоол алдсан. "Их буучид"-ыг тэмцээнээс хассан гоолыг 119 дэх минутад Эль-Араби оруулсан.
Тэгвэл Английн өөр нэг төлөөлөл болох "Вулверхэмптон" клуб Испанийн "Эспаньол" багийн талбайд зочилж, хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Английн баг талбайдаа өрсөлдөгчөө 4:0-ээр буулгаж авсан. Хариу тоглолтод "Эспаньол" 3:2-оор хожсон ч нийлбэр дүнгээр 6:3-аар "Чоно"-нууд хожлоо.
Энэ тоглолтод талбайн эздээс Жонатон Кальери 16, 57, 90 дэх минутад хет-трик хийсэн. Тэгвэл зочин багаас Траоре 22, Доэрти 79 дэх минутад нэг нэг гоол оруулж, багаа дараагийн шатанд шалгарах боломжийг нэмж өгсөн юм.
Сэтгэгдэл бичих