2020 оны 2-р сарын 28
21 цаг 14 минут

Онгоцны нисгэгч, үйлчлэгчдийн хандиваар цугларсан 10 сая төгрөгийг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ

“МИАТ” ХК-ийн  Гавьяат нисгэгч, Агаарын хөлгийн дарга Г.Мөнх-Очир, “Боинг -767” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч Б.Булган, “Боинг- 737” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч О.Тулга, Агаарын хөлгийн ахлагч, үйлчлэгч Б.Сэндэр нарыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзжээ.

Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавирусын халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай бүхий арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Түүнчлэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль, дүрмийг сахиулахаар цаг, наргүй ажиллаж байна.

Тэгвэл коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн нисгэгч, үйлчлэгч нарын хандиваас цугларсан 10 сая төгрөг, 1000 ширхэг амны хаалт, 300 ширхэг бээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгчээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “МИАТ ХК-ийн ажилтан алба хаагчдаар монголын ард түмэн бахархаж байгаа. Та бүхэн БНХАУ-д тархсан шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 31 монгол оюутныг эх орондоо авчрах ажлыг шуурхай зохион байгуулсан. Өнөөдөр ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачлага өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлан хандив тусламж үзүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Мөнгөн цагаан хөлгийн эзэд та бүхэнд баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.47Хаа   • 2020, 2 сарын 29. 7 цаг 48 минут

САЙХАН СЭТГЭЛТ НИСГЭГЧ НАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ Ч ТЭР ХАНДИВИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ТӨРИЙН ХУВЦАС НӨМӨРСӨН ОБЁГ ДЭД ДАРГА АРИУНБУЯН ГЭГЧ НЬ АРМИАС ХАЛАГДСАН АХМАД ЦОЛ Ч ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭДГЭЭР ОНЦГОЙД ОРЖ ЦОЛ ЗҮҮСЭН МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА БАДРАЛТАЙГАА НИЙЛЖ ОЛОН ТЭРБУМЫН ХЭРЭГТЭЙ ОДОО АТГ ЭЭС ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН УДАХГҮЙ ШОРОНГИЙН ЯЛТАН НӨХӨР ТӨРИЙН НЭРИЙГ ГУТААХ ЮМ ДАА ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧ НАРЫГ ШУУД ХАЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.МӨНГӨ ЧИНЬ ЗӨВ ГАЗРАА ОЧИХ БАЙГАА ДАА ШАЛГААРАЙ НИСГЭГЧ НАРАА

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.