Шинэ төрлийн коронавирусээр өвчилж байгаа хүмүүсийн тоо дэлхий даяар нэмэгдсээр байна. Хэдийгээр Хятадад өвчилж байгаа хүний тоо буурч байгаа ч бусад улсад нэмэгдсээр байгаа юм. Хятадын Эрүүл мэндийн комиссын мэдээлж байгаагаар мягмар гарагийн байдлаар тус улсад энэ сарын 3-ны өдөр шинээр 119 хүн өвчилж, 38 хүн нас барсан байна. Одоогоор тус улсад нийтдээ 80270 хүн вирусийн халдвар авч, 2981 хүн нас баржээ.
Тэгвэл БНСУ-д энэ сарын 3-ны мягмар гарагт 516 хүн шинээр вирусийн халдвар авч, 4 хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 5328 болж, 32 хүн нас бараад байна. Нийт өвчилсөн хүний дөрөвний гурав нь Дэгү хотод байгаа аж.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
дэгу хотыг яах вэ
#АНХААР!!! Д.ОЮУНХОРОЛ ГЭГЧ ХЯТАД УЛСЫН ИРГЭДИЙГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ АСУУДАЛ ЯРЬЖ БАЙЖЭЭ. ХЭРЭВ ТУХАЙН ҮЕД ВИЗГҮЙ БОЛСОН БОЛ COVID-19 ВИРУСЫН ТАРХАЛТ 2020 ОНД МАНАЙ УЛСАД ХЯНАЛТГҮЙ БОЛОХ БАЙВ!