2020 оны 3-р сарын 13
8 цаг 20 минут

Экс Ерөнхийлөгчөө гутлаа тослож, зангиагаа засах хэрэггүй, бушуухан эх орондоо хүрээд ир

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран цэцэн үгээс цаашгүй гээд л тухайн үед улсыг тэргүүлж байхад нь олонх их л муулдаг байхад би бараг хүүхэд байлаа.

Одоо харин энэ хүний байгаа байдлыг шүүмжилж бичээд сууж байх цаг дор. Эрх мэдэл, албан тушаал мөнх байдаггүй хойно. Манай экс Ерөнхийлөгч албан тушаалаараа аархаж явахдаа баахан хэрэг тарьчихаад гадаадад гараад бүгчихсэн. Дуудуулж, даллуулсаар бүтэн жил болов оо. Түүнийг Тавантолгойн уурхайг "МСS" болон Хятадын "Шинхуа"*д өгөх гэсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авсан болон уран зургийн хэрэг, Монголбанкны Эрдэнэсийн сангийн асуудал, АСЕМ зохион байгуулсантай холбоотой гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулж АТГ-аас дуудсаар өдийг хүрэв. Сүүлдээ ч интерполоор хайлгаж байгаа сураг дуулдсан.

Манай хүн тэгэх тоолонд нь твиттер хуудсаараа ““Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд хуулийн өмнө очно” мэдэгддэг байв. Гэтэл хамгийн сүүлд цагаан сарын үеэр гадаад орноос “Парламент” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ   “Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна” гэж ярьсан. Товчхондоо бол Х.Баттулгыг Ерөнхийлөгч байсан цагт Монголдоо очихгүй гэж шуудхан мэдэгдсэн.

Гэтэл түүнээс хойш сар гаруйхан л болж байна даа. Манай Ерөнхийлөгч асан дэлхий дахинд гарсан коронавирусээс айж мэгдсэн нь илт. Ядахад манайх агаарын хилээ ээлж дарааллан хаасаар байгаа нь түүнийг ихэд түгшээсэн бололтой.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн бичсэн байх нь ёстой онигоотой. Бас өрөвдөлтэй.

Ямар ч албан тушаалтай, хөрөнгө мөнгөтэй хэнбугай ч эцсийн эцэст эрүүл мэндийнхээ төлөө өвчин зовлонгийн өмнө хүчин мөхөсддөгийн тод жишээ энэ. Тиймээс ч манай экс Ерөнхийлөгч эрүүл саруул л байвал бусад нь ч дүүрчээ гэж бодож хэлсэн амнаасаа ийн буцсан байх юм. Тэр эх орон руугаа тэмүүлж явна гэнэ. Х.Баттулгын шүүхээр шүүлгэхгүй гэж маяглаад байснаа гэнэт эх орон руугаа очиж явна гэж уяран хайлахын учир юу вэ. Олон одтой зочид буудлынхаа үнийг хүчрэхээ болив уу гэж даапаалах хүмүүс ч байна.

Уг нь ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж өвөг дээдсийнхээ сайхан сургааль бийсэн дээ. Хэлснээсээ нэгэнт буцсан хойно одоо гутлаа ч тослох хэрэггүй. Зангиагаа ч засах хэрэггүй дээ. Бушуухан л эх орондоо хүрээд ирээрэй. Эх орон тань эрхэм шүү экс минь.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.