2020 оны 3-р сарын 18
8 цаг 10 минут

"Миний аав ЦЭРГИЙН ХҮН"

        Хүн болж төрсний минь хамгийн том зол заяа аав, ээжийнхээ охин нь болж мэндэлсэн минь байлаа. Хүмүүн төрлийг олж төрнө гэдэг өөрөө зүүний үзүүр дээр будаа тогтох мэт агуу завшаан. Харин тэр их золоор хүн болж төрөөд зогсохгүй, түрхэн зуурын энэхүү амьдралд хорвоод хүнд хайрлуулах ямар сайхан гэдгийг мэдрүүлсэн аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарсан минь дээдийн жаргал буюу.

Өнөөдөр Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна. Эх орны хүү болсон эр цэргүүдээ магтан дуулах эл өдөр би аавыгаа дурсахгүй өнгөрч яаж чадах билээ. Өдөр бүр аавыгаа санаж, шөнөдөө зүүдэлж, санахдаа бүр үгүйлэн бэтгэрдэг ч, ганцхан удаа амьдрахдаа цэргийн хүн гэдэг нэрийг зүүж, цолыг нь хүртэж явсан аавыгаа жил бүрийн энэ өдөр бүр ч илүү эргэн дурсаж, “Миний аав цэргийн хүн байсан шүү” гээд дэлхий даяар алдаршуулмаар санагддаг юм.

Аавынхаа цэрэг байх үеийн хөгжилтэй дурсамжийг би хэзээ ч билээ хэдэн жилийн өмнө сонсож байсан юм. Цэрэгт байхдаа ижий аавыгаа санасандаа, амраг хайртаа үгүйлсэндээ оргож эсвэл оргох оролдлого хийж байсан эр хүн цөөнгүй л байдаг болов уу. Тэсвэр тэвчээргүйдээ биш шүү дээ, тэр бол амьдралын л нэг хэсэг, амьд байхын бас нэг утга учир. Тэр хүмүүст багтаад авсан аавын минь зорилго “ээжтэй минь уулзах" байж. Ээж минь энэ талаар ярихдаа залуу насаа нүдэндээ нэг үзээд, “Аав чинь цэргийн сургуульд байхдаа зарим нэг орой нууцаар гараад ээжтэй нь ирж уулзчихаад явдаг байсан юм.        Явах замдаа өөрийнхөө гэрийн малын хашааг цэмбийтэл цэвэрлэчихээд үүрээр сургууль руугаа явчихдаг байсан сан...” хэмээн инээмсэглэж байсан юм. Ирээд явахдаа ээж аавдаа жаахан ч болов тус болох гэсэн аав минь оргосон гээд эрүүний шөл уухаас сүрдээд мэдэгдэлгүйгээр цэвэрлээд явдаг байсан нь тэр юм билээ. Ай даа, нандин дурсамж, насны хайр гэж энэ байх. Сургуулиа төгсөөд аав минь ээжийг минь эхнэрээ болгоод, Сүхбаатар аймгийн Онгон сумыг зорьж, тэндхийн отрядаас амьдралын гараагаа эхлэн тэтгэвэртээ гартлаа түмнийг хамгаалан төрд зүтгэсэн юм.

Аав минь хүнийг танихдаа гаргууд сайн, үргэлж бусдад хүндлэгдэж явсан “мундаг” нэгэн байсан. Аавын минь нэг цэрэг “Дэд хурандаа, ойрд ажил төрөл ч бүтдэггүй, танаас нэг шанаа авч хийморио сэргээдэг юм уу" гээд ирж байсан удаатай. Тийм л сайхан хийморьлог, цог золбоотой эр хүн байж, шанаа нь бусдад доромжлол бус урам зориг, шагнал болж явжээ, миний аав.

Ажил дээрээ бол айж эмээмээр сүртэй “том дарга” байсан аав минь гэртээ бол ээжийн минь сайн нөхөр, хүүхдүүдийнхээ халамжит аав байлаа. Залуудаа ах эгч нарыг минь хатуу гараар өсгөж, цэргүүд шигээ л “чангалан” хүмүүжүүлдэг байсан аав минь хэнз намайг төрөхөд ихэд зөөлөрсөн гэдэг юм. Ямар сайндаа л гаднаас орж ирээд гэр цэвэрлээгүй байвал ах, эгч нарыг номхон жагсааж байгаад л загнана. Тэгээд шкафан дээрх тоосыг хуруугаараа арчиж байгаад нүүрэнд нь түрхээд ингээд халтар явбал ямар байна, чи ингээд яваад үздээ гээд удаан гэгч нь зогсоодог байсныг санаж байна. Гэрт асуудал гарахад ах, эгч нар маань хэдийнээ номхон команд аваад зогсчихсон байдаг байж билээ. 

Намайг төрсөний дараа зөөлөрсөн аав минь намайг том болсон хойно бүр л их хайлж, нэг л мэдэхнээ бидний хувцасыг оёчихсон сууж байдаг “тэтгэврийн өвөө” болсон байсан юм даа. Өглөө босоход сүүтэй цайтай, үдэш ирэхэд халуун хоолтой сууж байдаг сан. Аавын минь хийдэг цуйван хэчнээн амттай гээч. Ердөө мах, гурил л орсон давс ихтэй тэр цуйвангийн амтыг би өөр хаанаас ч амтлаагүй, амталдаггүй, амтлахгүй. Тэр бол зөвхөн миний аавын хийдэг цуйван байсан. Дахиад ганц идэх юмсан даа...

Олон аавын хүүг хүмүүжүүлж, өөрөө ч мөн тэндээсээ суралцан хүмүүжин үүрэгт ажилдаа үнэнчээр зүтгэж явсных нь шан буюу аав минь “Дэд хурандаа” цол хүртэл дэвшиж явсаар тэтгэвэртээ гарч байлаа. Цэргийн хүн эрт тэтгэвэртээ гардаг болохоор аав минь ч бас тэр үед ахмад гэж хэлэхээргүй л цэх сайхан нуруутай, сүр бараатай сайхан залуу хэвээр байж билээ.  Тийм ч болохоор залуугаасаа хөдөлгөөнтэй байж дадсан зуршлаараа зүгээр сууж чадалгүй ажил хийж, хэдэн жилийн дараа Онцгой Байдлын Ерөнхий Газарт Дэд хурандаа цолтойгоо ажиллаж, цэнхэр дүрэмт хувцас өмссөн юм. Гунигтай боловч аавын минь өмссөн сүүлийн дүрэмт хувцас тэр байлаа.

Бурхан сайн хүмүүсийг бүр илүү ядрахаас нь өмнө амраая гээд дууддаг юм болов уу, эсвэл сайн хүмүүсийн ачаар жаргаж яваа бусдыг нь өөрийн хүчээр амьдар гээд хатуужуулах гэж тэднийг эрт авдаг юм уу хайртай аав минь дэндүү эрт биднийгээ орхисон юм шиг санагддаг юм.

Аавынхаа бийд хорвоог эцэс хязгааргүй мэт бодож явсан охин нь

Ахиад ирэхгүйгээр явахад нь хагацал биднийг хязгаарлаж байдгийг ухаарлаа

Дахиад уулзахгүй гэдгээ мэдэхгүй муухай аашилж явснаа бодоод

Дараа нь хичнээн харамсаад даанч харж ч чадахгүй гэдгээ мэдлээ

Амьд ахуйд тань би танаараа бүхлээр нь гоёдог байсан

Аав минь энэ байна гээд бүгдэд онгирдог байсан

Одоо байхгүй ч хамаагүй ээ, би танаараа гоёсоор байна

Олонд хүндтэй хэвээр буй нэрээр тань хүртэл өөрийгөө чимсээр байна

Баяртай өдрүүддээ таныхаа орон зайг үгүйлж

Бэрхшээлтэй үедээ таныхаа түшгийг үгүйлж

Хүйтэн өвлөөр даарахдаа таныхаа нөмрийг үгүйлж

Хүний энэ хорвоод ерөөсөө л аав таныгаа би санаж байна...

Хайрт охин Б.Отгонтуяа. 

2020.03.18

 

 

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.110Зочин   • 2020, 3 сарын 23. 9 цаг 51 минут

Яасан мундаг охин бэ. Аавынхаа тухай ингэж сайхан нийтлэл бичиж байдаг. Аавтай чинь хамт ажилладаг байлаа. Төрийн тусгайд Баазын дарга хүртэл дэвшин ажиллаж бсан. Олон офицер ахлагчийг хүмүүжүүлж бсан үлгэр жишээ сайхан офицер бсан юм.

174.193.201.83Zochin   • 2020, 3 сарын 19. 4 цаг 55 минут

88-90 ond ongonii 0184 r angid hamt bailaa daa Batja gej duuddag blaa.Haruuliin tsereg zodoj bgaad barigdaad huniulah shanaj bj bilee,ergen bodohod goe dursamj yum daa.

139.5.217.75Зочин   • 2020, 3 сарын 21. 10 цаг 30 минут

Tiim shuu Batja darga tiim huuli bus zuild ih durgui hun bj bilee

203.91.115.48Зочин   • 2020, 3 сарын 18. 16 цаг 15 минут

Mundag yum bodogduulsan niitlel bndaa buh ih deed surguuliin oyutanuudad unshuulmaar yum shig sanagdlaa iim l erchuudiin nuruun deer Mongol uls bidend irjdee ! Bugded ni er tseregiin bayariin mend hurgie !

202.179.8.4zochin   • 2020, 3 сарын 18. 15 цаг 51 минут

Baja ahtai nileed heden jil hamt ajillaj, haaya TZ yavj ehneriinhen ajil deer ochij hool tsohison shigee yavj. hugatsaa ch hurdan unguruh yum.

202.179.8.4Зочин   • 2020, 3 сарын 18. 15 цаг 59 минут

hamt hugluj yavsnaa bichih heregtei sanagdlaa. Turiin hamgaalaltad b/had Marshiin temtseen zohion baiguulah uureg bidnii alband noogdoj, ah bid 2 HHEG-iin 150 angi ruu guilgaar yavah bolj ter ued yum hovor bi Exsel mashintai hul zalguulah bolovoo. Huntei uulzahad yum hereg bolno geed Burhan haldun geh arhiig ajliinhaa neg hoshuuchaar shuud uildverees ni undaanii savand hiilgej avaad zamaaraa 2 laa heden hooson shilend yuleed yavdag yum b/na. 150-r angiinhan saihan huleej avlaa tsaaduul ch hool, und yumaa gargaj b/na bi ch nuguu arhia ...

202.179.8.4Зочин   • 2020, 3 сарын 18. 16 цаг 04 минут

buten arhi zadlah met l zadlaad suulaa bi ch uuruu suuldee halaad hariutslaga aldaad shuud gargaj irj barigdaad balarsan yum bolj bilee. Gehdee 2 laa buh ajlaa buteesen.

202.179.8.4Зочин   • 2020, 3 сарын 18. 16 цаг 02 минут

... buten arhi zadlaj b/gaa ayatai l zadlaad suulaa suuldee bi hariutslaga aldaad halchihsan hun yahav shuud gargaj irj ahiin nuuriig neg sain tulj bilee. Naizuud medeed ug hayad gehdee ah ch ineedem bolgood 2 laa buh ajlaa buteegeed irj bilee. Ter ued ch tsag saihan baij.

63.742.98.21Зочин   • 2020, 3 сарын 18. 12 цаг 02 минут

Хүний дээд байсан даа та. Өглөө ажилдаа ирээд л ээж нь яаж байна, эхнэр нь яасан, хүүхдүүдээ ингэсэн үү, тэр нь юу болж байна гээд үргэлж ажилчдынхаа ар гэрт санаа тавьж, туслах үедээ туслаж дэм болж байдаг билээ. Та бол жинхэнэ удирдагч байсан. Даанч дэндүү эрт хорвоогоос явсан даа. Маш харамсалтай

182.160.32.220Зочин   • 2020, 3 сарын 18. 11 цаг 05 минут

Эгэлгүй таны өмнө мэхийн ёсолж хүндлэе. Эрхэт төрийнх нь сүлд үр хойчис, эрхэм ханийг тань тэтгэн ивээж байгаад итгэнэ.

66.113.874.25Зочин   • 2020, 3 сарын 18. 10 цаг 22 минут

Зөвхөн сайн аав байгаагүй ээ дарга маань. Ажлынхаа бүх хүнтэй ижил тэгш харьцдаг, шулуун шударга зантай, тусархаг, ажилчдынхаа ар гэрийнхэнд үргэлж санаа тавьдаг, хөгжилтэй, жинхэнэ эр хүн байсан

202.21.113.238Зочин   • 2020, 3 сарын 18. 10 цаг 19 минут

Сайхан бичжээ.

66.181.161.62Зочин   • 2020, 3 сарын 18. 10 цаг 12 минут

миний аав мундаг хүн шүү санаж байна

202.55.188.39Зочин   • 2020, 3 сарын 18. 10 цаг 05 минут

Тиймээ ах минь гэр бүл үр хүүхэд ах дүү нарынхаа бахархал үлгэр дуурайлал болсон хүний дээд нь байсан даа

202.21.113.238Зочин.   • 2020, 3 сарын 18. 9 цаг 54 минут

Мундаг, хүнлэг, тусархаг, жинхэнэ хүний дээд байсан.

192.82.66.151Зочин   • 2020, 3 сарын 18. 9 цаг 54 минут

mundag

202.9.46.3Зочин   • 2020, 3 сарын 19. 22 цаг 07 минут

sain darga blaa tsereg in bolson doo bayrlaj yavdag yum neg yum xelxed gomdood ajilaa tsaslaad alga bolloo kkkk 3 xonogiin daraa ineej bgaad l untal tsoxichxood ajilaa xurdan xii gexed in bayrlaad l guij bsan aa genet bi gomdson biluu gui biluu gej bodoj blaa ger buld in sain saixan buxeniig xusey

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.