2020 оны 3-р сарын 19
8 цаг 21 минут

Э.Хүслэн: Бид хамгийн азтай хүмүүс, учир нь  дуртай зүйлээ хийх боломжтой цаг үед амьдарч байна

СУИС-ийн дүрслэх урлаг дизайны сургуулийн “Монументал” уран зургийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан  Э.Хүслэнтэй ярилцлаа. Тэрбээр урлагын боловсролыг эрхэмлэж, анхны урлагын бүтээл  үүссэн хөгшин Европ тивийг зорих хүсэлтэй. Үүний хажуугаар Zoloarts.com сайтыг найзтайгаа хамтран үүсгэн байгуулж,  өөрсдийн уран бүтээлийг бусдад түгээх зорилготой хичээж яваа нэгэн билээ.

-Уран зургийг хэдэн настайгаасаа хойш сонирхсон бэ?

-Аав маань 2012 онд  “Төгс санамж” урланд н.Мөнхцэцэг багшид  шавь болгож оруулж байсан. Тэр үеэс хойш  уран зураг, урлаг, зураачдыг   бусдаас өөр биш гэдгийг ойлгосон.  Тэр цагаас хойш урлагтай холбогдсон.  Анх тосон будгаар зураг будаж байлаа.

-2012 онд дугуйланд явсаны  дараа одоогийн мэргэжлээ сонгосон уу?

-Тийм ээ. Дугуйланд явахаас өмнө зураач болох бодол байгаагүй . Би зураачдыг анхнаасаа л өөр хүмүүс байдаг.  Бараг эхээс төрөхдөө л зураач болж төрдөг байх гэсэн  бодолтой байсан. Харин дугуйланд явснаас хойш өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй  найз нөхөд болцгоосон. Сонирхол маань ч гэсэн өөрчлөгдсөн. Урлагын талаар илүү сонирхож “миний зурсан зураг ч өөрөө урлаг”   болох боломжтойг ойлгосон.

- Зураачдын  үзэл бодол, хэв маяг бусдаас өөр харагддаг.  Энэ талаар юу гэж боддог вэ. Магадгүй чи ч бас үүнд ууссан байж болох юм?

-Өөрийнхөө сонирхлыг олсон хүмүүсийн хэв маяг, зан байдал  бусдаас өөр байдаг байх. Өөрийнхөө хэн бэ гэдгийг ойлгосон хүний хандлага ч гэсэн өөр. Би ахлах ангийн сурагч байхдаа сургуулийнхаа  олон хүүхэдтэй  найзалдаг байсан. Тэгэхдээ их сургуулийн ангийнхантайгаа  харьцдаг шиг дотно байдаггүй байсан мэт санагддаг. Яагаад гэвэл өөрийнхөө мэргэжлийг сонгоод,  түүнийхээ төлөө тууштай явж байгаа хүүхдүүд, “ямар мэргэжилтэй болох вэ, яах вэ” гэсэн хандлагатай хүүхдүүдээс маш өөр байдаг. Ижил сонирхолтой хүүхдүүдтэй байхад  өөрийгөө олох бусад хандлагууд төлөвшдөг.

- Өөрийн эзэмшиж байгаа мэргэжлийн талаар яриач?

-Би монументаль уран зургийн мэргэжлээр суралцаад 4 дэх жилдээ болж байна. Момументаль уран зураг гэдэг нь барилга, архитектур, интерэртэй хосолдог уран зургийн нэг төрөл юм. Энэ үг нь сүрлэг том гэсэн утгатай. Ерөнхийдөө монголчуудын мэддэгээр монументаль уран бүтээл бол Зайсан толгойн чулуун шигтгэмэл, 120-ын барилгуудын гадаа байдаг чулуун чимэглэл, төрийн ордны том туурган хивс байгаа. Ингэж тайлбарлавал хүмүүс илүү ойлгох байх. Социализмын үед монголчууд момунеталь уран зургийг төрийн бодлогоор дэмждэг байсан.Одоо бол улсаас дэмжихгүй ч гэсэн дүрслэх дизайн урлагын дээд сургуульд энэ мэргэжлээр оюутнууд суралцдаг.

- Яагаад заавал монументаль уран зургийн мэргэжлийг сонгосон бэ?

- Би анх монументал уран зураг гэж юу байдгийг мэддэггүй байсан. Би уран зургийн төрлийг биш багшаа сонгож орж ирсэн л дээ.  Би энэ ангид орж ирсэндээ харамсдаггүй. Яагаад гэвэл маш олон техник, материалтай ажиллах боломж өгдөг. Өөр салбар руу хөрвөх боломжтой. Тосон, усан будгаар зурдаг. Хажуугаар нь чулуун чимэглэл, туурган хивс, шилэн зүймэл, пана, сграфитто гэх мэт олон төрлийн зүйлсийг хийж сургадаг. Энэ бүгдийн ойлголтыг авчихсан болохоор алыг нь ч сонгож  хийж болно.

-Зураачдын сонирхол ижил байдаг уу. Та нарын дунд ямар сонирхол илүү  давамгайлдаг вэ?

-Зураачдын хувьд нийгмийг харах өнцөг бусдаас өөр гэдгээрээ адилхан байх. Бүгд урлагын түүх сонирхдог. Бүх зүйлээс гоо зүйг мэдрэхийг хичээдэг. Жишээлбэл, кино үзэхдээ зохиомж өнгөний шийдлийг анзаардаг. Бүх хүн ингэж анзаарч үздэг болов уу.  Энэ л бусдаас ялгарах ялгаатай тал юм болов уу даа. 

-Их сургуулийн 4 жилийн амьдралын талаар, дүрслэх урлагын сургуулийн онцлог юу вэ?

-Бид  4 жилийн хугацаанд багш нар болон өөрсдөөсөө суралцдаг. Хүүхэд бүр өөрсдийн бололцоо, ур чадвараар хөгждөг. Манай сургууль хүүхэд бүрийн ур чадварт тохируулж урлан сургалтаар хичээлээ явуулдаг. Манай сургуулийг хүмүүс их муугаар хэлдэг л дээ. “Бүгд буруу зуршилтай, урлаг хөөсөн амьдралгүй нөхдүүд байдаг” гэх мэт. Гэвч тийм биш шүү.  Орчин үеийн чиг хандлага  бүх хүмүүсийг завгүй байлгаж байна. Оюутан ч гэсэн ялгаагүй. Өнөөдрийн нийгэмд урлагын боловсролтой хүмүүс  ажилгүй байх нөхцөл байхгүй.  Бүх зүйлс гоо  зүйг шаарддаг болсон.  Тийм учраас гоо зүйг шаарддаг болсон нийгэмд  урлагын боловсролтой бүх хүмүүс  ажилтай байна гэсэн үг.

-Та нар оюутан байх хугацаандаа томоохон  бүтээл гаргадаг уу?

-Бид  одоохондоо томоохон бүтээл гаргаагүй. Одоо би дипломын бүтээлээ хийж байгаа.  Яагаад гэвэл 4 дүгээр курсийн дипломын ажил бол оюутны ажил биш багш оюутны хамтарсан бүтээл гэж явдаг. Тэр бүтээл  сургуулийн өмч. Бидний анхны уран бүтээлийн гараа гэж хэлдэг ч багш оюутны хамтарсан бүтээл гэж явдаг.

-Сургуулиа төгсөхөд ажлын байр бэлэн, нийгэм хүлээж авна гэдэгт хэр их итгэлтэй байдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд,  би маш их итгэлтэй байдаг. Яагаад гэвэл дуртай ажлаа хийгээд явж чадах цаг үед амьдарч байгаадаа азтай. Өөрийнхөө зургаар хаана ч очсон үзэсгэлэнд оролцох боломжтой. Өөрөө амбицтай байвал болохгүй, бүтэхгүй юм гэж байхгүй. Бүгд болно. Нийгэм ч хүлээж авна гэсэн итгэлт дүүрэн байдаг.

-Уран зургийн сургууль төгссөн хүмүүс төгсөөд ихэвчлэн хаана, ямар ажил хийдэг вэ?

-Би сургуулиа төгсөөд Европод магистер хамгаалах зорилготой байгаа. Хөгшин Европ бол анхны урлаг үүсэж төлөвшсөн газар. Би өөрийнхөө сонгосон мэргэжлээр  амьдралынхаа ихэнх цагийг зарцуулна.  Тиймээс энэ зүйлийн эхэлсэн цэг руу нь тэмүүлэх нь зөв байх аа. Монголд дүрслэх урлагын  дээд сургууль үүсээд 70-80 орчим жил болж байна. Харин Европчууд бол монголчууыг нум сум харваад явж байхад тэнд зураг зураад явж байсан хүмүүс шүү дээ.

-Өөрийн шинэ бизнесийг эхлүүлсэн гэж дурьдсан. Zoloarts  онлайн шопыг хэзээ нээсэн бэ?

-Би 2012 онд Золзаяа гэдэг найзтайгаа анх “Төгс санамж” урланд суралцаж байсан. н.Золзаяа маань ШУТИС-ийн архитектурын ангид сурдаг.  Бид он гарахаас өмнө шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөсөн. Төгсөх курсийн оюутнууд учраас хамтарч шинэ зүйлийг санаачилж, зорилго тавьсан. 2020 оны 1 сард Zoloarts.com домен нэрээ худалдаж аваад мөн пейж хуудсаа хөгжүүлээд явж байна.

- Шинэ ажлын зорилго, залуучуудын хүсэл тэмүүлэл хаана очих вэ?

- Төгсөх ангийн оюутнууд ярьдаг л даа. “Одоо төгслөө, ингээд хог дээр үсэрнэ” гэдэг.  Зөвхөн зураг зураад амьдрах хэцүү шүү дээ. Зурсан зургаа өөрөө зарж чадахгүй тохиолдол их байдаг. Тиймээс  “төгсөөд өөр ажил олж хийнэ дээ. Тэр ажлынхаа цалинг цуглуулаад гадаадад магистер хамгаална даа”  гэдэг. Бид энэ хандлагыг ажиглаад залуучууд нэг нэгнийгээ дэмжиж бүтээл зарах, хамтарч монгол сувинер хийдэг ч юм уу үйлдвэрлэлийн түвшинд гаргахыг хүссэн.  Сургуулиа төгссөн, хийж бүтээх эрмэлзлэлтэй залуучуудын  багийг бүрдүүлсэнээр олон боломжийг өөрсдөдөө нээнэ. Мэргэжил нэгт залуучуудыг нэгтгэж, хамтдаа урагшлах нь бидний зорилго.

 Т.Эрдэнэчимэг 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.