Коронавирусийн халдварын улмаас үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа сүмо бөхийн Хаврын тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр Ёкозуна Хакухо М.Даваажаргал, Какирю М.Ананд нар барилдаж, Хакухо М.Даваажаргал түрүүллээ. Тэд хоёр хоёр унаатай байсан бөгөөд сүүлийн барилдаанаар ийнхүү ялагч тодорлоо.
Ийнхүү Хакухо М.Даваажаргал Японы мэргэжлийн сумогийн 44 дэх түрүүгээ авч байна.
Сэтгэгдэл бичих