2020 оны 3-р сарын 23
8 цаг 20 минут

METRO хот: Өглөөний цаггүй Улаанбаатар

Өглөөний гайхамшиг. Өглөөний цагийг зөв ашиглацгаая. Хүн өглөө эрт босвол ажлын бүтээмж нэмэгддэг гэх мэт ишлэлүүдийг сонссон л биз дээ. Орой эрт унтаад,  өглөө эрт босож хэвших нь хувийн төлөвлөлттэй холбоотой.  Тэгэхдээ монголчууд бүх нийтээрээ унтамхай ард түмэн. Учир нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад,  өглөөний ажлын хуваарь гэдэг ойлголт огт байдаггүй мэт. Төрийн албан хаагчдын ажил  зуны улиралд 08:00, бусад үед 09:00 цагт эхэлдэг. Өглөөний 08:00  Япон, Солонгос, Хятад гэх мэт Азийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын хувьд бараг л өдрийн цаг гэсэн үг. Сөүлд үүрийн 04:30 минут гэхэд л метро дүүрэн үүрэглэсэн хүмүүсийг олж хардаг гэсэн танилын яриа санаанд оров. Тэр Сөүл хотын хаа нэгтээ “сүү түгээх “ газарт  3 сар ажлаад ирсэн.  Түүний яриаг сонсоод хотын гудмаар нь өглөө, өдөр, шөнө ч хүний цуваа хэзээ ч тасардаггүй байх гэж бодлоо. Манайд бол өөр шүү.

Улаанбаатарын арай хөгжсөн хэсэг нь хотын төв. Чингисийн талбай, Багшийн дээд, "Өргөө-2", ШУТИС, МУИС-ийн өргөн чөлөө, бага тойруу гээд үргэлжилнэ. Оюутнууд энэ чиглэлд 07:40 минутын эхний лекцэнд хоцрохгүйн тулд уралдацгаана. 07:30 минутад автобусны буудал дээр бууж, сургуулийн зүг алхах оюутнуудаас өөр хүн бараг л харагдахгүй. Хичээлдээ суухаас өмнө ганц сав ус авъя гэж бодовч нээлттэй дэлгүүр байдаггүй. Оюутнууд бүгд л энэ  зовлонг мэднэ дээ.  Тэр хавьд 2018 оныг хүртэл  09:30-аас өмнө нээсэн  хүнсний дэлгүүр, ТҮЦ, үйлчилгээний газрууд ч байдаггүй байлаа. Цаашлаад Молл гэх томоохон дэлгүүрүүд нь 10-11 цагаас нааш онгойхгүй. Нар мандаад үд болохын алдад сая нэг нээгдэнэ. Аялал жуулчлалын улирлаар хэдэн жуулчид нь өглөө эрт CU, Cirkle K орж харагдана.

Хотод үзэж, харах юм байхгүй учраас аялал жуулчлалын бизнес эрхэлдэг компаниуд  нөгөө хэдийгээ хэлмэрчлээд  хөдөө явах нь хамгийн зөв сонголт. Тэнд л бидний яриад  байгаа цагийн менежмент, эрт босвол нэгийг дуулна гэдэг чинь үр дүнтэй харагдана.  Ядаж л үзэж сонирхоод  очиход цоожтой хаалга угтахгүй. Улсын хөгжил, хотын бүтээн байгуулалтад цаг хугацаа харамгүй шаардагдах бол бүх нийтээрээ ажлын цагийг эрт эхлүүлж хэвшиж болно шүү дээ. Төрийн хэвшлийн байгууллагууд бусдадаа уриалга гаргаж “цагийн менежмент”-ийг зөв ашиглаж эхлэвэл үүнийг дагаад бусад үйлчилгээний газруудын цагийн хуваарьт ч өөрчлөлт орох боломжтой. Өглөө эрт ямарч албан байгууллагын үүд хаалга нээлттэй байвал иргэд үйлчлүүлж л таарна. Цаашлаад ажлын цагийг өглөөний 08:00 цагт эхлүүлдэг  болвол өдрийн 16:00 цагт ажил тардаг байх хувилбар ч байж болох юм. 

Т.Эрдэнэчимэг 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.