Бидэнтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг “Рro one clinic”-ийн гоо заслын эмч Б.Шүрэнцэцэг энэ удаагийн зочноор уригдлаа. Тэрбээр сүүлийн үед олны талархалыг хүлээгээд байгаа үс шилжүүлэн суулгах мэс ажилбарын талаар дэлгэрэнгүй ярьсан. Халзралт бол нэг төрлийн өвчин эмгэг бөгөөд үүнийг эмчлэх арга, боломжийг “Рro one clinic”-ийн эмч нар монголдоо анхлан нэвтрүүлээд байна.
Сайн байна уу? Юуны өмнө урилга хүлээн авсанд баярлалаа.
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ажлыг ойлгож үргэлж дэмжин хамтран ажилладагт талархалаа илэрхийлэе.
Сүүлийн үед танай эмнэлэг үс шилжүүлэн суулгах мэс ажилбараараа нэлээд олны талархалыг хүлээгээд байгаа. Энэ эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар яриагаа эхлэх үү?
Тэгэлгүй яахав. Уг үйлчилгээ маань манай улсад нэвтрээд нэг их удаагүй байгаа бөгөөд манай эмнэлэг анх удаа үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг гардан хийж байна. Үйлчлүүлэгчид олонтой, сэтгэл ханамж дүүрэн сайхан л байна.
Ийн төрлийн асуудалдтай хүмүүс хэр их хандаж байна вэ? Насны хувьд ямар байдаг бол...
Сүүлийн үед хэт их ажлын ачаалал, стресс ядаргаа, нийгмийн бухимдал, хүнсний буруу хэрэглээ гэх мэт олон зүйлээс шалтгаалан энэ төрлийн асуудалтай хүмүүс нэлээд ихссэн байна. Тэр дундаа насны хувьд харьцангуй залуужсан нь эмзэглэмээр. Гэхдээ үүнийг шийдэх гарц, эмчилгээ үйлчилгээ гарч ирсэн нь хамгийн сайхан мэдээ. Гоо сайхны хагалгаа эсвэл эмчилгээ үйлчилгээ гэхээр л бүсгүйчүүдэд хамааралтай гэдэг ойлголт хэдийн ард хоцорсон байна. Манайд хандаж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эрчүүд байдаг.
Шилжүүлэн суулгах үс буюу бэлдэцийн тухайд...
Энэ тал дээр үйлчлүүлэгч маань өөрөө өөртөө донор гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн үйлчлүүлэгчийнхээ дагзны ар шилбэ буюу хамгийн өтгөн ургалт сайтай налуу хэсгээс тусгайлан зураг гарган аппратаар булцуугаа аваад тунамал хэсгийг цэвэрлэн сонгосон хэсэгтээ хийж үйлчилдэг. Тухайн үсний булцуу авах талбай буюу дагзны арын хэсэг маань 3-аас дээш хоногт бүрэн хэмжээний ургалт явагдаж эхэлдэг ба 7 хоногт нөхөн төлжилт мэдэгдэхүйц хэмжээний ургалттай болдог.
Тэгвэл төрөлхийн болон олдмол халзан хүмүүст энэ үйлчилгээг авах боломж бий юу? Өөрөөр хэлбэл өөрт нь донор болох үсгүй хүмүүс гэдэг ч юм уу?
Нөхөн сэргээх боломжтой эсвэл угийн ургалт зогссон гэх мэт хүний бие оргинизмаас шалтгаалан хуйх нь хүртэл өөр өөр байдаг. Тиймээс бид үзлэг, шинжилгээ хийж тухайн үйлчлүүлэгч бидний санал болгож байгаа үйлчилгээг авч болох эсэх талаар хэлэх боломжтой. Хэрэв нөхөн сэргээх боломжтой хуйхтай үйлчлүүлэгч байвал бид зөвлөгөө өгч эмчилгээнд хамруулан дараа дараагийн мэс ажилбартаа бэлтгэдэг.
Буурал үстэй хүмүүсийн тухайд энэ ажилбарт орвол нөхөн сэргэж ургах үс нь буурал байна гэсэн үг үү?
Яг энэ асуулт манай эмнэлэгт хамгийн их ирдэг. Гэхдээ үүнд огтхон ч санаа зовох хэрэггүй. Учир нь уутанцар бүхий амьд эс шилжүүлэн эргэн нөхөн сэргэх дэмжлэг бүхий суулгац учир бууралтах тохиолдол үүсэхгүй. Мөн түгээмэл асуултуудын нэг бол өвдөлт хэр мэдрэгдэх вэ гэдэг. Үндсэн ажилбар маань хэсгийн мэдээ алдалттай хийгддэг учраас ямар нэгэн зовиур өвдөлтгүй явагддаг.
Нэг удаа үс шилжүүлэн суулгаад насан туршийн өтгөн үстэй болно гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Бид өмнө нь хөмсөг, сормуус шилжүүлэн суулгах мэс ажилбарын талаар ярьж байсан шүү дээ. Яг л тэр мэс ажилбартай адилхан гэж ойлгож болно. Та өөрийн гоо сайхандаа хөрөнгө оруулж нэг л удаа зоригтой алхам хийж энэ мэс ажилбарт орвол насан туршдаа үсний асуудалд санаа зовохгүй болно. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.
Хөмсөг шилжүүлэн суулгах мэс ажилбар харьцангуй танил сонсогдож байна шүү...
Тийм шүү. Сүүлийн үед мөн л трэнд болоод байгаа мэс ажилбар гэж хэлж болно. Хөмсөг нь нүдний дээр байрладаг, нүүрний гоо сайхныг бүрдүүлэгч хэсэг. Үс шиг хөмсөг ч мөн адил жил явах тусам олон шалтгааны улмаас уналт явагддаг. Иймээс олон хүмүүс хөмсөг шилжүүлэн суулгах эмнэлгүүдэд ханддаг. Энгийнээр хэлбэл цаг хугацааны аясаар сийрэгжсэн хөмсгөнд олон төрлийн эмчилгээнүүдийг хэрэглэн, шилжүүлэн суулгалт хийж дахин хөмсөг ургуулах үйл явцыг хөмсөг шилжүүлэн суулгалт гэж байгаа юм.
Мэс ажилбар хийгдэх арга ажиллагааны тухайд...
Хүнд хөмсөг шилжүүлэн суулгахын өмнө хөмсөг шилжүүлэн суулгах хэсэгт шинжилгээ хийгддэг. Шинжилгээ хийгдсэн хэсэгт тусгай үзгээр зурна. Дараа нь үйлчлүүлэгчийн ямархуу хөмсөгний төрөл хүсэж байгааг тодорхойлно. Хамгийн сүүлд нь хөмсөг шилжүүлэн суулгах хэсэгт хөмсөгний ургалт аль талруугаа ургахыг тодорхойлно. Энэ нь маш чухал юм. Буруу суулгасан суулгац олон асуудал үүсгэх магадлалтай. Шаардлагатай деталиуд хийгдсэний дараа хүний шилэн хүзүүнээс үсийг авч зурагдсан хэсэгт суулгаж эмчилгээний үйл ажиллагаа явагдана. Үс шилжүүлэн суулгалтаас илүү богино хугацаанд үр дүнгээ өгдөг.
Эмчилгээний дараах анхаарах зүйлс?
Хөмсөг шилжүүлэн суулгасны дараа суулгасан хэсэгт хүрэхгүй байх нь маш чухал. Ойролцоогоор 2 цаг үргэлжлэх үйл ажилгааны дараа суулгалт дуусна. Хөмсөг шилжүүлэн суулгасан хэсэгт үс дасан зохицох болон боловсрох хугацаа дунджаар 3 сар. Хүссэн үр дүнд хүрэх хугацаа нь 6 сар. Хөмсөг шилжүүлэн суулгасны дараах хугацаанд эмчтэйгээ холбоотой байж арчилгааны тал дээр мэдээлэл авч болно.
Суулгаснаас хойш унах гэх мэт эрсдэл хэр их байдаг вэ?
Тухайн үйлчлүүлэгчийн үсний бүтцээс хамааран тохирох хэлбэр дүрс болон хийгдэх хэмжээ тойргоос шалтгаалж өтгөн шингэн ургалтын шугамыг тааруулан хийгддэг. Үйлчилгээнд орсноос хойш 3-6 сар ба 6-8 сард бие организмаас шалтгаалан унах эрсдэл гарах хэдий ч үндсэн хугацаандаа эргээд ургалт хэвийн явагдаж эхэлнэ. Тиймээс унах гэх мэт эрсдлээс санаа зовох хэрэггүй. Харин ч эргээд ургахдаа яг л өөрийн мэт болно гэсэн үг. Тиймээс бид үйлчлүүлэгч бүртээ өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун дүр төрхийг амладаг. Мэдээж чанартай үйлчилгээ, насан туршийн баталгаа бол манай эмнэлгийн нэрийн хуудас байгаа.
Танд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Хаяг : Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд
“Sunny Town” хотхон 2 давхарт “ProOne clinic”
Утас : 9907-7172 , 7739-7172