Гашуун сухайт боомтоор нүүрсний экспорт эхэллээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хаягаараа бичихдээ "Хоёр удаа түр саатлаас болж тээвэрлэлт зогссон ч нүүрс хэвийн гарч эхэллээ. Компаниуд жолооч нарынхаа бэлтгэлийг сайн хангажээ. Хил гарсан жолооч өдөртөө буцаж орж ирэхээр зохицуулалт хийгдсэн. Хил дээр ажилладаг төрийн байгууллагынхан маань ч бэлэн. Орж байгаа, гарч байгаа тээврийн хэрэгсүүдээ ч ариутгаж, халдваргүйжүүлж байна" гэжээ.
Сэтгэгдэл бичих