2020 оны 3-р сарын 25
8 цаг 10 минут

"Эмч нар халдвартай бүсэд ажилладаг, тиймээс иргэд шаардлагагүй бол эмнэлэгт ирэх хэрэггүй"

Коронавирусийн тархалт нэмэгдсээр байгаа энэ үед эрсдэл үүсэх хамгийн өндөр магадлалтай газруудын нэг бол эмнэлэг. Тиймээс хөл хорио тогтоосон өдрүүдэд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, ачаалал, голлон ямар өвчтөнүүд эмнэлэгт хандаж байгаа  талаар сурвалжиллаа.   Бид өглөөний 11.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очив. Эмнэлгийн хашаан доторх модон сандал, сүүдрэвчний дор хоёр гурваараа юм ярьж суух өвчтөнүүд биднийг угтлаа. Эмнэлгийн баруун хаалгаар дотогш оров. Хэвтэн эмчлүүлэгчдийн эргэлт энэ хаалгаар орж гардаг аж. Тэнд олон хүн цуглажээ. Зарим нь төмөр түшлэгтэй сандал түшин хэн нэгнийг хүлээнэ. Нөгөө хэсэг нь өчигдрийн  хоол, цайны халуун саваа хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстэй  солилцоно.

Ширээний цаана зогсох сувилагч нар орж ирсэн хүн болгоныг яах гэж ирсэн шалтгааныг тодруулна. Тэнд зогсох сувилагчдад ямар ажлаар ирснээ тайлбарлахад,  яаралтай түргэн тусламжийн хэсэг рүү явахыг зөвлөлөө. Тэнд ямар нэгэн үйлчлүүлэгч байсангүй. Харин Яаралтай түргэн тусламжийн тасагт эмч, сувилагч нийлсэн 5 эмэгтэй, 3 эрэгтэй сууж байв. Өөр үйлчлүүлэгч байсангүй.  Ногоон масктай жижүүр эмч, гаднаас орж ирэх ганц нэг хүнтэй уулзана. 60 орчим насны өвөө “Намайг хэвт гэсэн” гээд зузаан эмчийн тэмдэглэлийг сарвайна. Эмч өвчтөний картыг хэд эргүүлж үзээд,  “Та 3 дахь өдөр эрт ирээрэй, сул ор зөндөө байгаа” гэж хариуллаа. Өвөө ч баярлаж байгаа бололтой. Ахин дахин “Юу авчрах вэ, эмчийн магадалгаа авчрах юм уу, шууд хүрээд ирэх юм уу” гэж асууна. Өвөө ч гарлаа.

Цаад хаалганаас 4 настай охиноо дагуулсан ээж орж ирлээ. Эмч ямар шалтгаанаас ирснийг нь асуухад ээж нь “Зүгээр л үзүүлчихье. Бага зэрэг ханиалгаад байх шиг байна” хэмээн инээвхийлж харагдав. Тасгийн эрхлэгчийг хүлээх зуур энд өөр өвчтөн орж ирсэнгүй.

Э.Уянга: Эмч нар коронавирусээр өвчилсөн хүнд үзлэг хийсэн гэдгээ өөрсдөө ч мэдэхгүй байхыг  үгүйсгэхгүй

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлгийн их эмч 

Тэндээс гараад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэг орлоо. Биднийг очиход эмнэлэгт ямарч үйлчлүүлэгч байхгүй байлаа. Эмч, сувилагчдаас өөр хүн байхгүй учраас коридорын 3 хаалга нээлттэй байв.  Жирийн үед үйлчлүүлэгчид бужигнаж байдаг эмнэлгийн хаалганууд дэлгээтэй нь  эзгүй айлыг санагдуулам.  Өрхийн их эмчтэй уулзах зөвшөөрөл аваад,  эмнэлгийн журмыг сахин гараа ариутгаад,  их эмч Э.Уянгатай хөл хорио тогтоосноос хойш эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ярилцлаа.

-Хөл хорио тогтоосон үед танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Онцгой байдал зарласантай холбоотой ачаалал эрс буурлаа. Хүмүүс эмнэлэгт хандахдаа нэг үеийг бодвол ойлголттой болсон байна. Иргэд шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр  үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр эмч нар өөрсдөө далд халдвар тээгчид болчихоод байгаа. Эмнэлэг бол эрсдэлт бүлгийн бүс шүү дээ. Магадгүй эмч нар коронавирусээр өвчилсөн хүнд үзлэг хийсэн гэдгээ өөрсдөө ч мэдэхгүй байхыг  үгүйсгэхгүй.

-Иргэд  амны хаалт зүүж хэвшсэнээр ямар өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Жил бүрийн энэ үед амьсгалын замын халдвар ихэсдэг.  Өдөрт хийдэг үзлэгийн 80 хувь нь амьсгалын замын өвчин байдаг. Шинэ төрлийн коронавирустэй холбоотой маск зүүж хэвшсэнээр манай улсад амьсгалын замаар халдварладаг томуу, томуу төст өвчнүүд эрс багассан. Одоо томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн ганц, нэг хүн л эмнэлэгт ирж байна. Маск зүүж хэвшсэнээр амьсгалын замын өвчнөөс 100 хувь хамгаалж чадаж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш ямар шинж тэмдэгтэй  өвчтөнүүд эмнэлгийг зорьж байна вэ?

-Би 10 дугаар хорооны өрхийн эмнэлэгт 3 жил ажиллаж байна. Жил болгон 12-3 дугаар сарын хооронд томуугийн идэвхжилтийн үе байдаг. Өдөрт үзлэгт 100 гаруй хүн үздэг байсан. Ялангуяа даваа, баасан гарагт  ачаалал ихэсдэг. Бусад өдрүүдэд 60-70 хүнд үзлэг хийдэг. Харин өдийд 20 хүнд үзлэг хийдэг.  Тэгэхдээ зарим шаардлагагүй хүмүүс ирж байна. Өнөөдөр 11 хүнд үзлэг хийлээ. Энэ хүмүүсийг хувилаад үзвэл 40 гаруй хувь нь зорилгогүй ирж байна. Энгийн шинжилгээ өгөх гэсэн хүмүүс их байлаа. Хүмүүс карантен гэдгийг амралт гэж ойлгоод байх шиг байна.

Карентин гэдэг гэртээ байж,  дархлаагаа дэмжих хэрэгтэй гэсэн нэгдсэн арга хэмжээ. Эмч нар “А” бүс буюу халдвартай бүсэд ажилладаг. Халдвар нууц үедээ  байгаа тохиолдолд таны хажууд байгаа хүнээс танд халдах магадлал маш  өндөр. Тийм учраас зарим хүмүүст “Та яагаад дараа ирээд үзүүлж болох зүйл дээр өнөөдөр энд ирэв”  гэхэд ихэнх нь бухимддаг. Зарим нь нээрээ  ч тиймдээ гэж ойлгодог. Энэ  болгонд зөвлөгөө өгч ажиллаж байна. Гэрээр нь байнга очиж,  зөвлөгөө өгч чадахгүй ч гэсэн утсаар зөвлөгөө өгөхөд эмнэлгийг зорих ачаалал эрс буурна гэж үзэж байна.

-Хаврын улиралд ямар өвчлөлүүд илүү нэмэгддэг вэ. Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хавар тууралтат өвчнүүд ихэсдэг. Коронавирусээс хамгаалах стандартууд гэж байгаа. ДЭМБ-аас зөвлөсөн гараа угааж, маск зүүж хэвших. Амны хаалтгүй үед  ханиаж,  найтаахдаа хүнд халдаахгүйгээр амаа гар, тохойгоор дарж ханиалгах зөвлөмж хүртэл гаргасан.  Үүнтэй холбоотой хүмүүс гараа угааж хэвшсэнээр гэдэсний халдварт өвчин, тууралтад өвчнөөс сэргийлж чадаж байна. Мөн маск зүүснээр амьсгалын замаар дамжих вирусийн халдвар, энгийн халдварууд, томуугийн халдвар гэх өвчнүүдээс сэргийлж өгч байна. Монголд томуугийн вирус идэвхжилтийн үед маск зүүж хэвшвэл бид томуугаас сэргийлж чаддагийн нэг жишээг энэ онд харууллаа. Өдийд 800 хүүхдийн ор бэлтгэсэн байдаг. Тэрний зөвхөн 20-30 хувь нь ашиглагдаж байна.

Х.Ариунаа: Ард иргэд маск зүүж, гараа тогтмол угааж хэвшвэл олон өвчлөл багасах боломжтой нь харагдлаа 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв салбарын эрхлэгч 

Бид  10 дугаар хорооны өрхийн эмнэлгээс гараад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Өрхийн эмнэлгийг бодвол хөл хөдөлгөөн арай их байв. Үүдний хэсэгт дугаар тараах сувилагчдын өмнө хэдэн хүн дугаарлажээ. Тэдний зарим нь нохойд уруулсан хүүхдэдээ вакцин тариулахаар ирсэн байв. “Хаана тариулах уу. Хаашаа очих вэ” гэж асууцгаана. Нохойд уруулсан 2 ч хүүхэдтэй таарав. Эмнэлгийн нэг давхарт 10 хүрэхгүй хүн зөрөлдөнө. Бүгд дор бүрнээ хэнээс ч илүү нухацтай царай гаргажээ. Үүдэнд хэсэг хүлээгээд,  Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв салбарын эрхлэгч Х.Ариунаатай уулзлаа.

-Онц байдал зарласан энэ үед танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Чингэлтэйн эрүүл мэндийн төв  дүүргийн 1-19 дүгээр хорооны 160-аад мянган хүн амд үйлчилдэг. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан ачаалал харьцангуй багасаж байна. Амьсгалын замын өвчлөл багассан. 12 дугаар сард хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн  хүүхдүүдийн тоо 200 гардаг байсан. Харин одоо 20-30 хүүхэд байх жишээтэй. Зөвхөн манай төвөөр зогсохгүй, Эрүүл мэндийн яам салбарын хэмжээнд, улсаараа хүн ард хариуцлагатай сайн ажилласны үндсэнд цар тахлын үед энэ зэрэгтээ байна гэж үзэж байна.  Өглөөгүүр маш их хүмүүс бужигнадаг байсан. Үүнийг таслан зогсоосон.  Онцгой тохиолдолд  жирэмсэн эхчүүд,  хойшлуулшгүй, яаралтай өвчтөнүүдийг  нэн түрүүнд авч байгаа. Харьцангуй амь наснаас холуур өвчин, зовиур шаналгаа багатай хүмүүс  цар тахлын үед аль болох эмнэлгийн байгууллагаар ирэхгүй байх талаар гарын авлага,  зөвлөмж тарааж  байгаа. Эмнэлгийн  бүлгийн  хурлуудыг онлайнаар зохион байгуулж байна.  Хүмүүсийг аль болох олноор нь бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээнүүдийг илүү авч байгаа.

-Улирлын чанартай өвчлөлүүдийн тохиолдол нэмэгдэж байна уу?

-Улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд намрын 10-12 сард ихэсдэг. Хаврын цагт гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, агаарын бохирдолтой холбоотой халдварт өвчнүүд маш их байдаг. Хүмүүс маск зүүснээр гудамжинд шүлс, нус цэрээ хаяхаа больж,  харьцангуй ахуйн соёлтой болж байна. Ард иргэд маск зүүж, гараа тогтмол угааж хэвшвэл  энэ өвчлөлийг багасгах бүрэн боломжтой.

-Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ. Онц байдал зарлахаас өмнө хэчнээн хүн үйлчлүүлдэг байсан бэ?

-Өдөрт 700 гаруй хүнд үзлэг оношлогоо хийдэг. Тэднийг дагалдаж яваа хүмүүсийг тооцвол 1000 илүү гардаг байсан. Харин одоо үйлчлүүлэгчид хөл хорио тогтоосон ч эмнэлгийг зорьж ирсээр л байна. Тэгэхдээ хөл хорио тогтоосноос хойш үйлчлүүлэгчдийн тоо  200-300 хүнээр багассан байна. Иргэдэд хорио цээрийн үед онц шаардлагагүй бол эмнэлэгт ирэхгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүс нялх нярай хүүхдээ дагуулаад үзлэг хийлгэх,  дугаар  авахаар олуулаа ирэх тохиолдол байна. Үүнийг аль болох багасгах шаардлагатай.

-Хөл хорио тогтоосон энэ үед эмнэлгийг зорих  өвчтөнүүдийг хүнд, хөнгөнөөр нь ялгаж,  гэртээ эмчлэх шаардлагатай гэж ангилж болох уу?

-Covid-19 өвчний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар тархсан улсаас ирсэн, халуурч бүлээрсэн сэжигтэй хүмүүсийг л тусгаарлаж байгаа. Түүнээс биш эмнэлгээр энэ өвчтэй хүн ирж болно, болохгүй гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл ард иргэд тусламж үйлчилгээ авах эрх нь өөрсдөд нь байдаг. Болохгүй гэж хэлээд ч  ойлгохгүй. Танай эмнэлгээр заавал үйлчлүүлж, тусламж үйлчилгээ авах ёстой. Эрүүл мэндийн даатгалаа төлчихсөн гэдэг хандлага гаргана.  Аль дуртай эмнэлэгтээ үйлчлүүлэх ёстой гэдэг учраас ирэхэд нь иргэдийг ирэхэд халдвар хамгааллын үйлчилгээг маш сайн сахиж,  халууныг нь үзэж, гарын ариутгаж ажиллаж байна.

Өрхийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн үйлчлүүлэгч, өвчтөнүүд харьцангуй бага байлаа. Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон энэ үед олон хүнийг  нэг газарт цуглуулахгүй байх нь эрсдэлээс хамгаалах хамгийн чухал шийдвэр. Ард иргэд энэ шийдвэрийг мөрдөж,  гараа тогтмол угааж, маскаа зүүж хэвшсэн нь амьсгалын болон тууралтат өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэдгийг мэргэжлийн эмч хэлж байлаа. Иргэд хөл хорио тогтоосон энэ үед эмнэлгийн байгууллагаар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Зайлшгүй хүнд өвчин тусаагүй бол гэртээ байх нь олон эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах найдвартай арга юм.

 Т.Эрдэнэчимэг 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.