Испанийн "Барселона" клубын хөлбөмбөгч Лионель Месси коронавирусийн эсрэг тэмцэж байгаа эмч нарт зориулж Каталоны эмнэлэгт 1 сая еврогийн хандив өргөжээ. Түүнийг тусламжийн гараа сунгасанд эмч, мэргэжилтнүүд баярласнаа илэрхийлсэн байна. Месси мөн төрөлх Аргентин улсынхаа эмнэлгүүдэд ч хандив өгчээ.
Түүнээс гадна, "Манчестер Сити"-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола коронавирусийн эсрэг тэмцэлд нэгдэж, хандив өгсөн байна. Тэрбээр эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулж Барселона хотын Эрүүл мэндийн холбоонд нэг сая евро хандивлажээ. Энэ мөнгөөр коронавирусын эсрэг тэмцэхэд шаардлагатай материал, ариун цэврийн хэрэглэл худалдан авахад зарцуулах болно гэдгийг Эрүүл мэндийн холбооноос нь мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл бичих