2020 оны 3-р сарын 26
9 цаг 50 минут

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дуэйн Уэйд, Аарон Гордонтой “тулна”15 минут 17 секундын өмнөС.Амарсайхан: Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах иргэн Т.Ганболдын саналыг хүлээн авлаа19 минут 10 секундын өмнөМейвезерийн охиныг хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилжээ20 минут 17 секундын өмнөСаудын Араб, ОХУ нефтийн асуудлаар хэлэлцэнэ20 минут 17 секундын өмнө"Точка"-ийн стиллэг залуусын гангараа25 минут 17 секундын өмнөГерманд халдвар авсан хүний тоо 95 мянга давжээ30 минут 17 секундын өмнөКэти Перри охин төрүүлнэ35 минут 17 секундын өмнөБНСУ-д орон даяар 14330 санал авах байр ажиллана40 минут 17 секундын өмнөХүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчих шахсан тахлууд40 минут 41 секундын өмнөCOVID-19: Халдвар авсан эмч амиа хорложээ45 минут 17 секундын өмнөСингапур коронавирусийн хяналтаа алджээ50 минут 17 секундын өмнөХадлангийн талбайг уснаас хамгаалах ажил өрнөж байна55 минут 17 секундын өмнө“Манчестер Сити” багийн хамгаалагч Кайл Уокер гэртээ үдэшлэг зохион сахилгын шийтгэл хүртжээ1 цаг 1 минутын өмнөЭнэтхэгт халдвар авсан иргэддээ зориулан галт тэргийг тусгаарлах тасаг болгон хувиргажээ1 цаг 6 минутын өмнөС.Гантулга: Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх шалтгаан болж байна1 цаг 9 минутын өмнөТим Данкан алдрын танхимын гишүүн боллоо1 цаг 11 минутын өмнөГ.Занданшатар: Тайвшрах цаг яагаа ч үгүй, дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна1 цаг 12 минутын өмнөБарселона багийн дэд ерөнхийлөгч халдвар авчээ1 цаг 16 минутын өмнөБНХАУ коронавирусийг ялан дийлсэнд зориулж хиймэл дагуул хөөргөнө1 цаг 21 минутын өмнө"Тайландад байдал хүндрээгүй, эрсдэл бага дээр нь иргэдээ авчихаасай гэж горьдож байна"1 цаг 26 минутын өмнө7 сар хүртэл жүдо бөхийн ямар ч тэмцээн зохион байгуулагдахгүй1 цаг 26 минутын өмнөС.Мөнхтөр: Хаваржилт хэвийн байна1 цаг 31 минутын өмнөВладимир Путиний гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгалаа1 цаг 36 минутын өмнөCOVID-19: Хүүхдүүдэд зориулан "Харри Поттер гэртээ" сайтыг ажиллуулж эхэлжээ1 цаг 41 минутын өмнөФилиппинд коронавирусийн дүрмийг зөрчсөн хүнийг бууджээ1 цаг 46 минутын өмнөОршин суух үнэмлэхээ гээсэн бол яах вэ1 цаг 51 минутын өмнөНью-Йоркт халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа буурлаа1 цаг 56 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой" ээлжит мэдээллээ хийж байна2 цаг 1 минутын өмнөБ.Ууганбаяр: Тусгай машинаар дарга цэргийн хүүхдийг зөөсөн асуудал байхгүй2 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна2 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.