2020 оны 3-р сарын 26
12 цаг 40 минут

Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд СӨҮЛ, ТОКИО руу тусгай нислэг үйлдэж, 750 иргэнээ авч ирнэ

    УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Өнөөдөр шинээр нэг тохиолдол нэмж илэрлээ. Нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ УОК энэ бүхнийг зохицуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Дэлхий дахинд байгаа 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газраараа дамжуулж өгсөн байгаа. 

Иргэдээ татан ажиллагаа зөвхөн манай улсад хийгдээгүй. Бүх улс орон гадаад оронд суугаа иргэдээ татан авч байна. Жишээлбэл, Австралийн Засгийн газраас Монгол Улсаас иргэдээ татаж авах хүсэлтээ гаргаснаар өнөөдөр өглөө зургаан иргэнээ татаж авсан. Мөн энэ амралтын өдөр БНСУ-ын Засгийн газар манай улсад байгаа иргэдээ татан авна. Нийт 200 гаруй солонгос иргэн эх орон руугаа буцна. 

Ингээд бид дөрөвдүгээр сарын эхээр гурван нислэг хийж, нийт 750 иргэнээ авч ирэхээр боллоо. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ. БНСУ руу хоёр удаа нислэг үйлдэж байгаа нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 4805 иргэний 50 гаруй хувь нь БНСУ-д байгаа монголчууд байгаа тул ийнхүү хоёр удаагийн нислэг үйлдэхээр болсон. Тусгаарлалтад байх хугацааг сунгах эсэх асуудлыг ярьж байгаа. Дөрөвдүгээр сарын гурван нислэгээр ирж байгаа иргэдийг хамгийн багад нь 21 хоног тусгаарлана. Тэд 21 хоногийн төлбөрөө төлөх зайлшгүй шаардлагатай. Төлбөр төлсөн эсэхийг харгалзан үзэж, онгоцонд суулгана. Мөн тухайн байгаа улсдаа шинжилгээ өгсөн байх зайлшгүй шаардлагатай" гэлээ. 

ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Иргэдээ татаж авах гэж байгаатай холбогдуулан Сөүл, Токио дахь Элчин сайдын яам ажиллаад эхэлсэн байгаа. Эхний онгоцонд суухаар 800 орчим хүн бичгээр хандсан. Тэгэхээр өмнө нь бүртгүүлсэн иргэдийг онгоцонд суулгах чиглэл барьж байна" гэв. 

МХЕГ "Тусгай үүргийн онгоцонд эрүүл ахуйн хоёр байцаагч дагалдаж явна. Энэхүү хоёр байцаагч маань эмч хүмүүс бий. Улмаар онгоцонд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллана. Тиймээс иргэд маш сахилга баттай явах хэрэгтэй. Иргэдээс 14 асуулттай санамж асуулгын хуудас бөглүүлнэ. Үүнд иргэд их хайнга ханддаг. Тиймээс үнэн зөв хариулаарай. Энэхүү санамж асуулгыг хараад тусгаарлагдан эмчлэгдэх үү, тусгаарлан ажиглалтад орох уу гэдэг нь шийдэгддэг тул маш няхуур хандах хэрэгтэй. Энэ бол таны л төлөө хийж байгаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн суудлын дугаар буруу бичих, суудлаа сольж суух зэрэг асуудал гардаг. Жишээ нь, Истанбулын онгоцоор ирсэн коронавирусийн халдвартай иргэнийг шүүж үзтэл дугаараа буруу бичсэн байна лээ. Энэ нь өөртөө ч, өрөөлд ч, ажил хийж байгаа албаныханд ч саад болж байна.

Сүүлийн 14 хоног явсан улс орноо дэлгэрэнгүй сайн бичих ёстой. Аюулгүйн үүднээс онгоцонд хоол унд өгөхгүй. Тиймээс онгоцны буудал дээрээ сайн идэж, уугаад, бие засах хэрэгтэй. Онгоцонд аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр явах нь аюулгүй байна. Онгоцонд суухад маск өгнө. Маскаа хэрэглэж дуусаад шууд хаяхгүй. Тусгай хогийн саванд хаяна. Халуунтай иргэдийг онгоцонд суулгахгүй байхвий гэж айгаад халуун бууруулах эм тан уух хэрэггүй. Та нэг минутын өмнө ч гэсэн эмчилгээ хийлгэсэн нь танд аюулгүй. Онгоц газардахад бүгд пир гээд босох хэрэггүй. Нэр нэрээр нь дуудаж гаргана. Түүний дагуу явах ёстой" гэлээ. 

Б.Аз

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.