УОК өнөөдөр 14 дэх хуралдаанаа хийлээ. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл өгөв.
Тэрбээр “Тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. Хэд хэдэн судалгаа хийгдсэн байна. Энэ вирусийн нууц үед 14 хоног биш. Сүүлийн судалгаагаар 5.5-19 хоног болсон байна. Тиймээс тусгаарлах хугацааг 21-28 хоног болгох ЭМ-ийн сайд, эрдэмтдийн дүгнэлт гарсан.
Тиймээс өнгөрсөн удаагийн тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирж тусгаарлагдсан 1000 орчим иргэдийн тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Хугацаа сунгасантай холбоотой гарах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэр гаргалаа. Тусгаарлагдсан иргэдийн хугацаа энэ ням гаригт дуусах байсан боловч долоо хоногоор сунгаж байгаа учраас дараагийн ээлжинд авч ирэх иргэдийг хүлээж авах байр савны асуудал гарч байна. Тиймээс эхний ээлжинд гурван нислэг авах гэж байснаа болиулж, хоёр нислэг үйлдэхээр боллоо. Гурав дахь нислэгийг товлосон хугацаанаас 1-2 хоногоор хойшлуулахаар болж байна." гэв.
Б.Бурмаа
Сэтгэгдэл бичих