2020 оны 3-р сарын 29
11 цаг 45 минут

Д.Нямхүү: Дархан-Уул аймаг коронавирус илрүүлэх лабораторитой боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ

“Илүү цагаар голомтод ажиллаж байгаа манай эмч нар илүү цагийн хөлсөө аваад явж байгаа. 24 цагаар өвчтөнийг сахин ажиллаж байгаа клиникийн эмч нар, халдвар судлалын судалгаа хийж байгаа эмч нарынхаа багийн онцгой анхаарч, халуун хоол унд, хувцас хэрэглэл, шаардлагатай бүх л зүйл, карманд нь ядаж витамин С хийгээд явуулахыг ЭМ-ийн сайд захиж байсан. ЭМЯ бүх хүчээрээ та бүхнийхээ ард хамгаалж, итгэл зүтгэлээр ажиллаж байгаа шүү.

Коронавирусийн халдвар дэлхийн 201 оронд бүртгэгдсэн. Өвчлөл Итали,Испани, АНУ-д эрчтэй тархаж байна. Ялангуяа АНУ-д 14 минут тутамд нэг хүн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байна. Манай орны хувьд 12 тохиолдол бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа

2020.03.28-ний мэдээгээр “Ковид-19”-ээр 575449 тохиолдол, 26654 нас баралт бүртгэгдсэн байна. Тохиолдлын тоогоор Итали, АНУ, БНХАУ-ыг давсан бол Италид нас баралтын тоо БНХАУ-аас 1-3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Манай улс харьяалагддаг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс 100 мянган тохиолдолтой байна. Халдвар гараагүй байсан Номхон далайн арлын улсууд анхны тохиолдлоо бүртгэж байхад БНХАУ, БНСУ-д импортлогдон орж ирсэн тохиолдолтой холбоотой хоёр дахь давлагаа эхэлж байна.

Харин Австрали, Филиппин, Сингапур, Вьетнамд халдвар огцом нэмэгдэж эхэлж байна. Лаос, Камбожид мянга мянгаараа Тайландаас буцаж ирж байгаатай холбоотой эдгээр гэрээт ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг эрчимжүүлэх ажил зохион байгуулж байна.

БНХАУ олон улсын нислэгийн тоогоо багасгаж, тусгаарлах байрны тоогоо нэмэгдүүлэхэд анхаарч байна. БНСУ-д  дунджаар өдөрт 100 тохиолдол бүртгэгдэж, импортлогдож орж ирсэн тоо мөн нэмэгдэж байна.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Тусгаарлан ажиглах байранд 3883 хүн ажиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 2434 иргэн байна. Нийт 320 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан тусламж үзүүлж байна. Мөн бусад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тогооч, үйлчлэгч, жолооч гэх мэт хүмүүс 24 цагаар ажиллаж байна. Галт тэргэнд бас хоногт 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Урьд шөнө 2369 зорчигч гал тэргээр зорчсон. Эдгээр хүмүүст тусламж үзүүллээ.

Бид бусад орнуудын туршлагад үндэслэн зөвлөмж, заавар удирдамжуудыг бүгдийг нь гаргаад мөрдөж ажиллаж байгаа. Нийгмийн сүлжээгээр эмчилдэг оношилдог асуудал огт биш. Хэн нэгэн судлаачид, сонирхогчид, нийгмийн сүлжээгээр бусдад танигдах гэсэн хүмүүс энэ өвчнийг зайнаас, цахимаар эмчилнэ гэж байнга дарамтлах байдал үүсээд байна. Үүнийгээ зогсоогооч. Дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа, нотолгоонд тулгуурласан арга барилаар өвчтөнөө эмчилж байгаа. Иран улсад метанол сайн гэсэн цуу яриа гарсны улмаас 300 хүн хордож нас барсан. 1000 хүн бие нь маш хүнд эрчимт эмчилгээ авч байна. Тиймээс ард иргэд элдэв цуу ярианд итгэхгүй байхыг хүсье.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

2020.03.27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт 2, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт 4 нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 2020 оны 3 дугаар сарын 28-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлалт, ажиглалт, сэжигтэй байдлаар хянагдаж эмчлэгдэж байна.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д хийх дайны коронавирус илрүүлэх эмчилгээ хийх бүрэн боломжтой боллоо. Оношлуур хуваарилагдсан. Хүмүүсээ сургасан. Тиймээс Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ чиглэлийн шинжилгээг хийх боломжтой болсон. Дорнод, Ховдод мөн шинжилгээ хийх бэлтгэлээ хийсэн. Дэс дараатайгаар ХӨСҮТ шиг хүчин чадалтай лаборатори ажилд оруулж байна. Ачааллыг хуваарилсан чухал ажил боллоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.