2020 оны 3-р сарын 30
8 цаг 10 минут

ФОТО: Түргэвчилсэн соёл ба “шалаа угаасан” хот

Аливаа юманд заавал сайн тал байдаг шиг коронавирус гэгч өвчин бидэнд түргэвчилсэн соёлын хувьсгал өгч байна. Гарын, хувийн ариун цэврээ сайтар сахиж сурлаа. Түүнээс  гадна,   гудамж талбайн ариун цэврээ бид үнэхээр сайн сахиж байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл манай сайтад ярилцлага өгөхдөө “Манай иргэд үнэхээр гоё байна. Би өдөр бүр гэрээсээ алхдаг. Өдөрт 10 км алхаж байна. Өмнө нь алхаж байхад зам дээр бөөлжсөн, шүлс, нусаа хаячихсан, тэр байтугай өтгөнөөр бие зассан байх нь ч тааралддаг байсан. Гэтэл сүүлийн үед шүлс, нус байтугай тамхины иш ч харагдахгүй  байна. Шалаа угаачихсан юм шиг гудамжаар явах ямар сайхан юм бэ. Сайхан мэдрэмж авч байгаа. Хүмүүс  хүртэл хоорондоо зөрөхдөө зайгаа бариад зөрдөг болчихож. Хаана ч очсон гар угаах саван, гар ариутгагч спирт байдаг болж. Энэ бол үнэхээр соёл, дэвшил юм” гэсэн билээ.

Өмнө нь манай хотын гудамж талбай ямар байсныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гоё ганган хувцасласан залуус гудамжинд шүлсээ хаяад зогсож байх нь энүүхэнд. Энд тэнд гудамжны буланд нус, шүлс, цэр, тамхины ишний бөөгнөрөл үүссэн байдаг нь хэвийн л үзэгдэл. Гудамжинд ханайж, найтаах, хахаж цацан шүлсээ хаях, нусаа нийх нь байх л үзэгдэл мэт. Энэ бохир муухай бүхэн агаарт дэгдэж, иргэдийн эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлэхээс гадна хөрсний бохирдол үүсгэдэг байлаа.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томуу, томуу төст өвчний тархалт, COVID-19 вирусээс сэргийлэх чиглэлээр, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох арга хэмжээ ёстой л үр дүнгээ өглөө. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн хяналт шалгалтаар 281 мянган иргэнд зөвлөмж тарааж, нус, шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 29 мянга 129 иргэнд анхааруулга, зөвлөмж өгч,  4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

Одоо бид энэ түргэвчилсэн соёлд суралцсанаа алдахгүйгээр, коронавирусийг даван гарсныхаа дараа ч хэвшил болговол юутай гоё вэ. Сайхан хотдоо бүгдээрээ сайхан амьдарцгаая. “Шалаа угаасан” хотынхоо зургийн цомгийг та бүхэндээ хүргэж байна.

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.34.89иргэн   • 2020, 4 сарын 2. 10 цаг 57 минут

Энэ цэвэрлэгээ угаалгыг л тогтмолжуулъя, энэ үйлчилгээнд зориулж тогтмол зардал төсөвлөж байя, браво

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.