2020 оны 3-р сарын 30
8 цаг 20 минут

Байр суурь: Теле хичээлийн талаар эцэг, эхчүүд юу хэлэв

Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн хичээлийг  хоёрдугаар сарын 3-аас теле хэлбэрээр явуулах болсон. Хоёр сар гаруй үргэлжилж байгаа теле хичээл үр дүнтэй байгаа эсэх талаар  эцэг,  эхчүүдийн байр суурийг сонслоо.

Р.Оргилтуяа: Хүүхдүүдээс илүү их чадвар шаардаж байна 

Баянзүрх дүүргийн иргэн

-Би ажил ихтэй үедээ хүүхдийнхээ теле хичээлд сайн анхаарал тавьж чадахгүй байна. Орой очоод гэрийнхээ даалгаврыг хийсэн үү,  үгүй юу гэж шалгана. Багш нар нь интернетээр холбогдоод,  гэрийн даалгаврыг нь дүгнэдэг. Гэртээ орой очоод,  хүүхдийнхээ  хийсэн хичээлийг ангийн  группт нь тавьдаг. Багш нь тэндээс шалгадаг. Хүүхдүүд теле хичээлийг муу ойлгодог шиг санагддаг. Бид хөл хорио тогтоосон үед энэ нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр аргагүй шүү дээ. Манай хүүхэд 44 дугаар сургуулийн 5в ангид сурдаг. Анги даасан  багш нь маш сайн анхаардаг.  Хэрвээ багшийн шаардлага муу бол  хүүхдийн хичээл хоцрогдоно гэсэн үг.

Хүүхэд болгон л гэртээ тоглож наадаад,  хичээлээ хийхгүй шүү дээ. Гэртээ суудаг хагас карентины байдалтай байгаа хүмүүс хүүхдүүддээ илүү анхаарч чадаж байгаа байх. Бас теле хичээлийн үеэр зохих мэдлэгтэй хүмүүс хүүхэддээ зааж, сургаж байгаа байх. Одоо эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ хичээлийг сайн ойлгохоо больчихсон. Ихэнх эцэг, эхчүүд ойлгохгүй учраас хичээлийг нь зааж өгч чадахгүй байгаа.  Хүүхэддээ хичээлийг нь заая гэхээр өөрсдөө мэдэхгүй байх тохиолдол их гардаг. Тиймээс багшийн заавар, зөвлөгөөг сонсож байж  хүүхдүүд сайн сурна. Хүүхдүүд теле хичээлээр юм  сурна гэдэг сул л байна. Хүүхдүүдээс өөрсдийн чадамжийг нь  илүү шаардаж байна даа.

Н.Оюунчимэг: Теле хичээлийн хугацаа хэт богинохон байдаг

Сонгинохайрхан дүүргийн иргэн

-Хичээлийн минут нь хэтэрхий бага юм шиг санагдаж байгаа. Богино хугацаанд хүүхдүүд хичээлээ чанартай ойлгохгүй байх шиг байна. Манай хүүхдүүд зурагт хараад суугаад л байдаг. Зарим хичээлээ ойлгохгүй байгаагаа хэлдэг. Би нэг, тавдугаар ангийн хоёр хүүхэдтэй. Нэгдүгээр ангийн хүүхдийн үсэг, тоо бичих нь гайгүй. Тавдугаар ангийн хүүхдийн хичээлүүд ойлгомжгүй байгаа харагддаг. Багш нар нь сайн холбогдож, даалгаврыг нь шалгадаг. Теле хичээлээ тэмдэглэж, даалгавраа хийсэн эсэхийн 7 хоногт нэг удаа фэйсбүүкийн групп, мессенжэрээр  шалгадаг. Заримдаа хүүхдүүд залхуураад байх шиг харагддаг.

Б.Золзаяа: Теле хичээлүүд үр дүнтэй санагддаг

Сүхбаатар аймгийн иргэн

-Теле хичээл маш үр дүнтэй санагддаг. Коронавирусийн дэгдэлтээс болж хүүхдүүдийн хичээлийг телевизээр орох болсон нь зөв. Хөдөө амьдардаг хүүхдүүдийн хувьд  суманд нь телевиз  гарахгүй бол аймгийн төв орж хичээлээ хийж байгаа харагддаг. Бид телевизээр хичээл хийж үзээгүй учраас өөр ямар хүндрэл гарч байгааг нь сайн мэдэхгүй байна. Коронавирусээс болж хөл хориог ахиад сунгаж магадгүй. Тиймээс илүү туршлагатай багш нараар хүүхдүүдийн хичээлийг оруулбал илүү үр дүнтэй байх. Тэр тусмаа тэтгэвэртээ гарах дөхсөн настай багш нараар хичээл оруулаасай гэж хүсэж байна.

Б.Баярмаа: Эцэг, эхийн анхаарал сайн бол хүүхдүүд хичээлээ тогтвортой хийнэ

Баянзүрх дүүргийн иргэн

-Бага ангийн хүүхдүүд зайнаас анх удаа суралцаж байна. Манайх хоёр, дөрөвдүгээр ангийн 2 хүүхэдтэй. Телевизээр хичээл хийхдээ тогтвортой сууж чаддаггүй. Өөрсдөө ихдээ л 8-9 минут сууна. Хүүхдийн хичээл, хүмүүжлийн талаар  7 хоногт нэг удаа багштай нь утсаар ярьдаг.  Хүүхдүүд бие дааж хичээлээ ойлгоход хүндрэлтэй байх шиг харагддаг. Тиймээс заавал хажууд нь суугаад ойлгохгүй байгаа зүйлийг нь  тайлбарладаг. Заавал хяналт тавихгүй л бол хоёр, дөрөвдүгээр  ангийн хүүхдүүд бие дааж хичээлээ ойлгож чадахгүй. Теле хичээлийн үед эцэг, эх нь хүүхдүүддээ маш сайн хяналт  тавих хэрэгтэй. Теле хичээлүүд хөтөлбөрийнхөө дагуу явагдаж байгаа. Хүүхдүүд зайнаас хичээл заалгахыг мэдэхгүй учраас хийж чадахгүй шүү дээ. Хүүхдэд эцэг, эхийн анхаарал хамгийн чухал.  Зөвхөн сургууль, багшид даатгаад орхиж болохгүй.

Б.Алтантуяа: Теле хичээлд асуудал их байна

Баянзүрх дүүргийн иргэн

-Хүүхдүүд гэртээ хичээлээ хийх ямар ч сонирхолгүй байх шиг харагддаг. Өөрсдөд нь хичээлээ хийе, үзье гэсэн сонирхол алга байна. Яг амралт шиг ойлгох юм. Жишээлбэл, манай том хүүхэд телевизээр хичээл гарахаар “би мэддэг, үзчихсэн” гэдэг. Харин бага нь дөрөвдүгээр анги,   “хуулаад суугаад байхаар юу ч ойлгохгүй байна” гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр миний хувьд теле хичээл үр дүн муутай байна гэж үзэж байна. Телевизээр хичээл үзэх, багш хажууд нь заах хоёр өөр шүү дээ. Телевизийн өмнө суугаад хичээлээ хийх гэхээр толгойд нь өөр юм бодогдоод сатаардаг байх. Зурагтаар хичээл заалгах гэдэг төсөөлөл одоо болтол суухгүй байх шиг харагддаг. Харин ангийн багш нар нь анхаарал маш сайн тавьдаг. Байнга утсаар холбоотой байдаг. Теле хичээлийг  давтамжтай, хэд хэдэн удаа үзүүлэх хэрэгтэй. Ихэвчлэн нэг хичээлээ ойлгоогүй байхад нь өөр шинэ хичээл үзээд байх шиг байдаг. Зурагтгүй айл ч байгаа. Нөхөж үзэх боломжгүй айл бүр олон бий. Тэр айлын хүүхдүүд бол хичээлээ хийж чадахгүй л байгаа байх. Энэ мэт асуудал их байна.

Б.Оюунбаяр: Хичээлийн үр дүн багш нараас шалтгаалж байна

Баянзүрх дүүргийн иргэн

-Теле хичээлийн үр дүн багш нараас маш их шалтгаалж байна. Манай хүүхэд  тавдугаар ангид сурдаг. Манай хүүхдийн багш даалгавраа хийсэн үгүйг байнга шалгаж, зургийг нь дарж явуулаарай гэх мэт  араас нь хөөцөлддөг. Багш нь байнга шаардаж, шалгахаар хүүхдэд  “хичээлээ хийх ёстой”  гэдэг бодол суудаг.  Зарим сургуулийн  багш нар нь сурагчиддаа шаардлага, хяналт тавихгүй болохоор  хүүхэд, эцэг эх нь ч назгайрдаг  шиг харагдсан. Манай хүүхэд теле хичээлийг ойлгохын хувьд ойлгодог. Би хажуунаас нь ойлгохгүй зүйлийн хэлээд өгөхөөр хийчихдэг.

Багш нар эхлээд утсаар ярьдаг байсан. Саяхнаас фэйсбүүк группээр харилцдаг болсон. Хүүхдийнхээ хийсэн хичээлийн зургийг группт хийдэг.  Ингэснээр дараа нь шалгалт өгөх үед нь дэмжлэг болох болов уу гэж бодож байгаа. Теле хичээлийн нэг дутагдал нь зарим хичээлийг  нэг суваг дээр байнга давтдаг. Бараг л өдөр болгон гарч байгаа харагддаг. Байнга нэг хичээл үзэхээр хүүхдүүд залхана шүү дээ. Нэг хичээлийг эхний удаа идэвхтэй үзээд, дараагийн удаа үзэхдээ сонирхол нь буурна.  Тэгэхдээ багш нарт байнга программаа шинэчилнэ гэдэг хэцүү байдаг байх.

Т.Эрдэнэчимэг 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.