2020 оны 3-р сарын 30
12 цаг 45 минут

Б.Ууганбаяр: Сэлэнгэд гэртээ тусгаарлагдсан иргэн Улаанбаатарт ирээд хоёр, гурван хоног архидсан асуудал гарсан

      УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Дөрөвдүгээр сарын эхээр хийгдэх тусгай үүргийн онгоцны бэлтгэл ажлаа хийж байна. Энэ удаагийн нислэг нь өмнө нь бүртгүүлсэн байсан хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч ирэх дараагийн нислэг гэж ойлгож болно. Түүнээс биш Элчин сайдын яам иргэдийг бүртгэхгүй байна, хүсэлт авахгүй байна гэж шүүмжлэх хэрэггүй. Өмнө нь дугаарлаж байгаад бүртгүүлсэн иргэд. Түүнээс биш МИАТ, ГХЯ, Элчин сайдын яам авлига аваад бүртгээд байгаа юм байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Элчин сайдын яамдуудад иргэдийг цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс цахимаар мэдээлэл авч байгаа. Мөн Сөүл дэх Монголын Элчин сайдын яам ажиллахгүй байна. Утсаа авахгүй байна гэсэн гомдол маш их ирж байна. Элчин сайдын яам бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагийн турш утсаа авч, хариулт өгч байгаа. Нэг иргэнтэй ярьж байхад дараагийн дуудлага нь орж ирэхээр утсаа авахгүй байгаа юм шиг санагдаж байгаа байх. Элчин сайдын яамдууд бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гадаадын бусад улс оронд байгаа иргэдээ яах вэ гэсэн гомдол, санал хүсэлт маш их ирж байна. Бид үүнийг ойлгож байгаа. Хүсэлтүүдийг нэгтгэж байна. Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар 45 орноос 5600 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн байна. Эдгээр иргэдийг газар газраас нь очоод авах боломжгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. 

Иргэдийг нэг нэгээр нь байршуулах шийдвэр гарсан. Тэгэхээр байрандаа тааруулж, асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тиймээс гадаадад байгаа монголчуудын ар гэрийнхэн үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв ойлгуулахыг хүсч байна. ЭСЯ-ныхаа мэдээлэлд итгэх хэрэгтэй. Буруу, ташаа мэдээлэл өгнө гэж байхгүй. АНУ-д байгаа иргэдийг тодорхой тоонд хүрвэл тусгай үүргийн онгоцоор авсан гэсэн ташаа мэдээлэл тараагаад иргэдийг үймүүлээд байна. АНУ-аас 1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ өгсөн байгаа. Бид авч ирэх нөхцөл боломжийг судална. Сөүл, Токиогоор ирэх боломжийг иргэд их асууж байна. БНСУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс тус улсад ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гарсан. БНСУ-д очсон иргэд тэндээ очоод 14 хоног тусгаарлагдана. Нэг өдрийн зардлыг 100 мянган воноор тогтоосон байна лээ. Хэрвээ очоод дүрэм журмыг нь зөрчвөл визийг нь цуцлах, албадан буцаах арга хэмжээ авна гэдэг БНСУ-ын талаас мэдэгдсэн. 

БНСУ-аас ирэх иргэд хүсэлтээ өгсөөр байгаа. Тиймээс дахиад нэг нислэг явуулах асуудлыг ярьж байгаа. Дэлхий даяар онц байдал зарласан 56, хөл хорио тогтоосон 38, хилээ хаасан 75 улс байна. Дипломатуудын талаар буруу ташаа мэдээлэл түгээмээргүй байна. Манай дипломатууд гадаадад байгаа Монгол Улсын хамгийн сүүлийн иргэн эх орондоо ирсэн тэр цаг хүртэл Элчингийнхэн ажлаа хийсээр байх болно" гэв.   

УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр "Тусгаарлагдаад гарч байгаа иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Мэргэжлийн байгууллагын зүгээс маш их анхааруулж байна. Гэтэл Сэлэнгэ аймагт нэг нөхөр байна. Улаанбаатарт ирсэн. Ирээд хоёр, гурван архидан согтуурсан. Холбогдох арга хэмжээг нь авна. Хатуу ярина. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байна гэдэг бол маш чухал. Баталгааны хуудсан дээр гарын үсэг зурж, амалж амалчихаад дүрэм зөрчөөд байна. Хэнэггүй байдлаасаа болж, эрсдэл бий болгох вий. Дэглэм сахиж байгаагаас гадна бүх хүнд хамааралтай. Бүгдээрээ маш хариуцлагатай байх хэрэгтэй. Цаашдаа хатуухан ярина шүү гэдгээ хэлье.

Дараагийн нислэг ирж байгаатай холбогдуулан нөхцөл байдал хүнд байна. Нэг иргэн нэг өрөөнд гэдэг зарчмаар 360 гаруй иргэн хүлээн авах боломжтой байна. Улаанбаатарын хотын том зочид буудлуудын эзэдтэй уулзлаа. Онцгой нөхцөл байдлын үед биднийг дэмжиж ажиллаач гэдгээ хэлсэн. 15.00 цагт хариугаа хэлнэ гэсэн.  Гэхдээ Хотын засаг даргын захирамжийн дагуу зарим зочид буудлыг шууд дайчилна. 

Өнгөрсөн удаагийн нислэгээр ирсэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн ачааг ар гэрийнхэнд нь олгоод эхэлсэн. Халдваргүйжүүлэлт хийгээд ачааг олгож байна" гэв. 

Б.Аз

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.