Сэлэнгэ аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул нэг эмэгтэйг тусгаарлажээ. Тус эмэгтэйгээс шинжилгээ авсан бөгөөд шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан байна. Хариу нь маргааш гарна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн тус эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч сувилагчдыг ч тусгаарласан байна.
Сануулбал, Тус эмэгтэй гуравдугаар сарын 10-ны өдрийн Турк улсын нислэгээр Монголд ирсэн. Ирсэн даруйдаа шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарласан байна. Харин өнөөдөр нөхрөө эмнэлэгт үзүүлэхдээ цээжээр өвдөж, халуурч байгаа талаар эмч нарт хэлсэн аж. Тиймээс Сэлэнгэ аймгаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг очиж шинжилгээ авсан байна.